САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ
РЕФЕРАТ
Сэдэв:
Java, XML хэлнүүдийн бизнес дэхь хэрэглээ, үнэ цэнэ
Хичээлийн нэр: “Мэдээллийн системийн үндэс”
Хичээлийн код: ISM221
Анги, Групп: 454
Гүйцэтгэсэн: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . З.Туул /FA10B029/
Шалгасан: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Б.Энхзаяа /магистр/
Огноо: 2012/05/17
Улаанбаатар. 2012
Агуулга
Оршил ....................................................................................................................3
Онолын хэсэг
Програмчлал, програмчлалын хэлний тухай ойлголт....................4
JAVA хэлний тухай............................................................................5
XML хэлний тухай.............................................................................6
Үндсэн хэсэг
JAVA, XML хэлнүүдийн бизнес дэхь хэрэглээ..........................7-8
JAVA, XML хэлнүүдийн бизнесийн үнэ цэнэ...........................9-12
Дүгнэлт................................................................................................................13
Индекс.................................................................................................................14
Ном зүй..........................................................................................................15-16
Оршил Интернет бол дэлхий дахиныг үл харагдам аалзны тор мэт бүрхсэн асар том сүлжээ юм. Интернетийн ачаар хүн төрөлхтөн мэдээллийн шинэ эрин үед орсон гэдэг. Тиймээс хэдхэн жилийн өмнө интернет гэж чухам юу болохыг мэдэхгүй, бүр сонсож ч байгаагүй хүмүүс бидний амьдралыг өнөөдөр интернетгүйгээр төсөөлөхөд ч бэрх болжээ:
Харин тэрхүү интернетийн сүлжээнд холбогдсон үй олон компьютерууд дээр агуулагдах, өөр хоорондоо холбогдсон асар их мэдээллийн сүлжээг www буюу вэб гэдэг. Веб нь өнөөдөр хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн сүлжээ бөгөөд түүний ачаар хүмүүс хүссэн мэдээллээ дэлхийн өнцөг булан бүрээс хүлээн авах, түүнчлэн түгээх боломжийг олж авсан. (Алтанхүү, Вэб хийх анхдагч технологи) Иймээс миний хувьд тэр вэб гэгчийг хэрхэн бүтдэг нь сонирхолыг минь ихэд татсан учир энэхүү рефератын ажлаараа вэб хийхэд ашиглагддаг програмчлалын хэлнүүд болох “Java, XML хэлнүүдийн бизнес дэхь хэрэглээ, үнэ цэнэ” гэсэн сэдвийг сонгон судлахаар шийдсэн юм. Ингэхдээ юун түрүүн програмчлалын хэлний тухай болон тэр дундаа Java, XML хэлнүүдийн тухай онолын ойлголтуудтай танилцаж, дараагаар нь тэдгээрийн бизнес дэхь хэрэглээг нь судалж, илүү үр дүнтэй болгох үүднээс монголын бизнесийн байгууллагын бодит жишээ нь дээр тулгуурлан үнэ цэнийг нь тодорхойлохыг зорилоо.
2.1. Програмчлал, програмчлалын хэлний тухай ойлголт
“Хүн оюун ухаантай учраас мэдээлэл боловсруулах үйл явцаа өөрийн дур зоргоор удирддаг бол компьютер нь оюун ухаангүй учраас мэдээллийг зөвхөн өгсөн зааврын дагуу боловсруулдаг бөгөөд ийм заавруудын цогцыг компьютерын програм гэнэ. Харин тэрхүү програмыг зохиох процессыг нь програмчлал гэдэг. Өөрөөр хэлбэл:
Прогамчлал бол удирдан жолоодох процесс
Програмчлал бол зааж, сургах процесс
Програмчлал бол асуудал шийдвэрлэх процесс
Програмчлал бол бүтээлч үйл ажиллагаа
Програмчлал бол загварчлал
Програмчлал бол хийсвэрлэл
Програмчлал бол оновчтой бөгөөд ойлгомжтой байдал” (Алтанхүү, Програмчлалын тухай анхдагч мэдээллүүд)
Програмчлалын хэлний хувьд тодорхойлолтыг нь хайж судлахад хүмүүс зарим талаараа төстэй ч, жаахан өөр өөр өнцгөөс тодорхойлсон байх юм. Эдгээрээс заримыг нь дор дурьдвал:
Програмчлал үйлдэхдээ ашигладаг логик хэрэгсэл бол програмчлалын хэл юм.
Автомат төхөөрөмжид ойлгогдохоор заавар бэлдэх аргыг програмчлалын хэл гэнэ.
Програмчлалын хэл гэдэг нь тооцоолох электрон машин буюу компьютер дээр хийгддэг тооцон бодох үйлдлийг илэрхийлэх чадвар бүхий, машин уншиж ойлгоход зориулсан зохиомол хэл юм.
Програмчлалын хэлний үндсэн зорилго нь хүн машиныг холбон хүний заасан зааврын дагуу машиныг ажиллуулахад оршино. Бидний ярьдаг хэлний дүрэмтэй адилаар програмчлалын хэлнүүд нь бүгд өөрийн гэсэн бичиглэлийн хэлбэр дүрэмтэй байдаг. Хэрвээ энэ дүрмийн дагуу бичихгүй бол тооцоолон бодох машин ойлгохгүй бөгөөд та ямар нэгэн хэлээр буруу ярихад нөгөө хүн чинь ойлгодоггүйтэй яг адил.
Анхны програмчлалын хэлийг компьютер бий болохоос өмнө автоматжуулсан нэхмэлийн машин, төгөлдөр хуур тоглуулагч зэрэг төхөөрөмжийг удирдахад зориулан зохиодог байжээ. Үүнээс хойш хэдэн мянган өөрийн гэсэн онцлогтой програмчлалын хэлнүүд компьютерын салбарт нэмж зохиогдсоор л байгаа.
Эдгээрээс энэхүү бие даалтынхаа хүрээнд JAVA болон XML хэлнүүдийг илүү дэлгэрэнгүй судалсан болно.
2.2. JAVA хэлний тухай
1991 онд Sun Microsystems-ийн Жеймс Гослин, Патрик Найтон, Крис Варт, Эд Франк, Майк Шеридан нар Java-ийн анхны санааг гаргаж эхэлсэн бөгөөд 18 сарын хөгжүүлэлтийн дараа анхны хувилбараа гаргаж, програмчлалын хэлээ “ОAK” гэж нэрлэсэн. Гослин өөрийн цонхоор байнга хардаг модны нэр “OАК”-аар шинэ хэлээ нэрлэсэн боловч ийм нэртэй өөр програмчлалын хэл байдгийг мэдээд, хожим нь 1995 онд “Java” гэж нэрлэсэн гэдэг.
Java-г анх олон үйлдлийн систем, платформ-оос үл хамаарах хэл болгох үүднээс хөгжүүлсэн. Яагаад гэвэл тухайн үед дан ганц компьютер гэлтгүй, гар утас, жижиг зөөврийн компьютер, PDA зэрэг олон төхөөрөмжүүд зах зээлд гарч ирж байсан учраас Sun Microsystems-ийнхан энэ чиг хандлагыг урьдчилан харж, Java-г хөгжүүлэх Green төслийг эхлүүлжээ.
1995 онд Java-г албан ёсоор олон нийтэд зарлаж, хамгийн гайхамшигтай уриа болох Write Once, Run Anywhere хэмээх уриаг гаргасан ба маш богино хугацаанд олон нийтийг хамарч чадсан юм. Java нь C хэлний бүхий л шинж чанарыг агуулж чадсан төдийгүй харин ч түүний зарим үйлдлүүдийг улам боловсронгуй болгож, аюулгүй, найдвартай, тогтвортой гүйцэтгэлтэй жинхэнэ “объект хандалтат, платформ үл хамаарах” хүчирхэг програмчлалын хэл болж чадсан юм.
Java хэлийг зохиох болсон үндсэн 5 зорилго байсан.
Энгийн хялбар, обьект хандалттай, танил байх
Хүчтэй, аюулгүй байх
Зөөврийн байх
Өндөр гүйцэтгэлтэй байх
Ойлгомжтой, динамик байх
Java – гийн гол онцлог бол зөөврийн хэлбэр юм. Энэ нь Java хэл дээр бичигдсэн програм ямар ч техник хангамж, үйлдлийн системийн платформ дээр ижилхэн ажилладаг гэсэн үг. 2006 оны 11 сарын 13нд Sun Microsystems нь Java-гийнхаа ихэнх хэсгийг GNU лицензтэй болгож, хэн дуртай нь татаж авч ашиглах боломжтой болгов. Харин 2007 оны 5 сарын 8нд Java-гийн нууц байсан гол гол файлууд, цөм хэсгийг хийж дуусгасан ба тэдгээрийгээ нээлттэй эхтэй болгосон. Ингэснээр Java нь даян дэлхийн програм хөгжүүлэгчдийн өмч болсон байна. (Harvey,M. Paul,J. “Java How to Program”., Програмчлалын хэл, 2012 )
Java бол програмчлалын хэл бөгөөд програм бичихэд зориулагдсан байхад JavaScript хэл нь вэб сайт програмчлахад илvv тохиромжтойгоор бvтээгдсэн хэл юм. Javascript нь HTML-тэй хамтран вэбийн гол үйл ажиллагаа буюу хөдөлгvvрийг боловсруулдаг. (JavaScript хэл гэж юу вэ?. 2004.09.16)
2.3. XML хэлний тухай
XML- Extended Markup Language буюу өргөтгөсөн тэмдэгтийн хэл гэсэн утгатай. Энэ хэл нь тодорхой утга бүхий тагуудын тусламжтайгаар элементүүдийг тодорхойлох, түүнчлэн элмент бүрд ямар нэг мэдээлэл (metadata) нэмэхийг зөвшөөрдөг. XML бол ирээдүйн вэбийн нэг чухал хэрэгсэл электрон мэдээллийн үндэс болох нь тодорхой болсон хэл юм.
Хэлбэрийн хувьд HTML - тэй төстэй, SGML-н хялбаршуулсан хувилбар бөгөөд товчхондоо XML нь SGML ба HTML-ийн бvх сайн чанарыг багтаасан, зохицох чадвар сайтай, өндөр хэрэглээтэй ба ямар ч программд бvтэц бvхий өгөгдлийг хадгалах, хэрэглэхэд ашиглах боломжтой mark-up language юм.
XML – ийн зорилго бол интернетээр дамжуулан мэдээллийн системд зохион байгуулагдсан өгөгдлийг хуваарилахад нь туслах, баримтуудыг кодлох, өгөгдлүүдийг цуваанд оруулах явдал юм. Хамгийн гол нь XML нь олон шатлал бүхий хувиргалт шаардалгүйгээр өөр өөр төрлийн компьютер, хэрэглээний програмууд, зохион байгуулалтууд хооронд мэдээллийг хуваалцах бололцоог бүрдүүлдэг. XML-ийн өөр нэгэн давуу тал бол Unicode-ийг ашиглан таг-ийг янз бүрийн хэлний үсгүүдээр текстийн бичиж болдог явдал юм. XML нь өгөгдлийг илүү бүтэцлэгдсэн мөртлөө маш энгийн байдлаар хэвшүүлж чаддагаараа бусад адил технологиос илүү ихээр дэлгэрсэн. (Уянга. Вэб дээрх бизнесийн хэрэглээнүүдэд HTML, XML, Java-ийн үзүүлж буй нөлөө. 2009)
XML-ийн зарим шинж чанарууд:
XML нь интернэт протокол-уудад ашиглагдаж чадна (HTTP, MIME ...). Энэ нь мэдээллийг интернэтээр хэрэглэх маш сайн формат
XML нь application-д хязгаарлагддаггvй. Ямар ч программ XML баримтуудыг дэмжиж, тvvнийг ашиглаж чадна.
XML нь платформ хязгаарлагддаггvй. Машины тєрєлд зохицон Unicode зэрэг технологийн хэрэглэдэг.
XML нь ямар нэгэн лиценз нэхэхгvй. Энэ нь Олон улсын стандартын байгууллагаар зохицуулагдаж байдаг. (Ганболд, Г. XML – ийн тухай. 2002)
JAVA, XML хэлнүүдийн бизнес дэхь хэрэглээ
JAVA, XML, HTML нь browser-ээр ажилладаг гол програм хангамжууд юм. Эдгээр нь өнөөгийн мэдээллийн эрин зуунд хамгийн гол үүргүүдийг гүйцэтгэж байгаа бөгөөд хувь хүн, албан байгууллагуудын үйл ажиллагааг тэдэнгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Бид өдөр бүр интернэтээр аялахдаа яах аргагүй дээрхи програмуудыг ашиглаж байдаг. Эдгээр програм хангамжууд нь өдөр ирэх тусам маш хурдацтайгаар хөгжиж байна. Анхандаа интернэтэд бизнесийн зорилготой үйл ажиллагааг хориглосон байсан бөгөөд бүх санхүүжилтийг улс орнуудын засгийн газар, судалгааны байгууллагуудаас гаргадаг байв. Яваандаа интернетийн бизнес талын хэрэглээ нь маш хурдтай нэмэгдэж, тун удалгүй анхны зорилго нь болох эрдэм шинжилгээ судалгааны талын хэрэглээнээс хэд дахин илүүтэйгээр бизнесийн зорилгоор ашиглагдаж эхэлжээ. Ингээд интернэт нь цэвэр бизнесийн үйл ажиллагаан дээр оршин тогтнох болжээ. (Амарбаясгалан. Bеб дэх бизнесийн хэрэглээнд HTML, XML, Java-н үзүүлэх үр нөлөө. 2009) Эндээс үзэхэд бид интернэтээр аялах болгондоо Java, XML хэлнүүдийг ашиглан бичигдсэн програмыг хэрэглэдэг учир сонгон аван судалж буй дээрхи 2 хэлнүүдийн бизнес дэхь хэрэглээ нь интернеттэй салшгүй холбоотой болж байгаа юм. Тиймээс тэдгээрийн бизнес дэхь хэрэглээг өөрийн орны жишээн дээр тулгуурлан тодруулъя. Ингэхийн тулд МУ-ын мэдээллийн технологийн үндэсний парк, БНСУ-ын интернетийг хөгжүүлэх үндэсний агентлагын хамтарсан “Монгол Улсын бизнесийн байгууллагуудын мэдээлэл, харилцаа, холбооны технологийн хэрэглээ, цаашдын хандлага” сэдэвт судалгааны төслийн тайланд тусгасан зарим тоо баримтанд тулгуурлалаа.
Хүснэгт 3.1 Судалгаанд хамрагдсан байгууллагын тоо
Эх сурвалж: “Бизнесийн байгууллагын МХХТ-ийн хэрэглээ, цаашдын хандлага” судалгаа, 2009 он
Дээрх хүснэгтээс харахад МУ-ын хэмжээнд нийт 28000 бизнесийн байгууллага интернетийг ашиглаж байгаа нь интернетээр дамжуулан Java, XML хэлний бизнес дэхь хэрэглээг харуулж байна. Мөн нэмэж хэлэхэд уг судалгаа нь одоогоос 3 жилийн өмнөх судалгаа учраас энэ тоон үзүүлэлтүүд өнөөдөр бүгд нэлээн өссөн байгаа гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд үүнээс гадна манай орны хувьд л гэхэд ийм өндөр үзүүлэлттэй байгаа нь дэлхийн хэмжээнд дээрх хэлнүүдийн бизнес дэхь хэрэглээ улам ч их байгааг баталж байгаа юм.
Судалгаанд хамрагдсан байгууллагуудын интернет хэрэглэж байгаа зорилгыг нь тодруулахад дараах байдалтай үр дүн гарсан байна. Үүнд:
Хүснэгт 3.2 Байгууллагын интернетийг хэрэглэх зорилго
Эх сурвалж: “Бизнесийн байгууллагын МХХТ-ийн хэрэглээ, цаашдын хандлага” судалгаа, 2009 он Судалгааны үр дүнгээс харахад бизнесийн байгууллагуудын интернетийг хэрэглэж буй гол зорилго нь бусад байгууллага болон хувь хүнтэй мэдээлэл солилцох, олж авах явдал байгаа нь хүснэгтээс харагдаж байна. Мөн бизнесийн байгууллагууд энэхүү гол зорилгоо биелүүлэхийн тулд хүссэн мэдээллээ дэлхийн өнцөг булангаас хүлээн авах, түүнчлэн түгээх боломжийг олгодог, хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн сүлжээ болох вэбийг ашиглаж байгаа нь мэдээжийн хэрэг юм. Цаашилбал дээрх бизнесийн байгууллагууд нь тэрхүү вэбийг ашиглаж байгаа нь цаанаа тэрхүү вэбийг бүтээдэг гол хэрэгслүүд болох Java, XML програмчлалын хэлнүүдийг ашиглаж байгаагийн бас нэгэн илрэл юм. Тиймээс дээрх жишээнүүдээс үзэхэд интернет бизнесийн чухал хэрэгсэл болсон өнөө үед түүнтэй зэрэгцэн Java, XML хэлнүүдийн ч бизнес дэхь хэрэглээ нь улам бүр нэмэгдэж байгаа гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
JAVA, XML хэлнүүдийн бизнесийн үнэ цэнэ
Java, XML хэлнүүдийн бизнес дэхь хэрэглээ улам бүр нэмэгдэж буй нь түүний бизнесийн үнэ цэнэ ч мөн нэмэгдэж буйгийн илрэл юм. Энэхүү рефератын ажилдаа эдгээр вэб бүтээхэд ашиглагддаг програмчлалын хэлнүүдийн бизнесийн үнэ цэнийг тодотгон харуулахын тулд эдгээрийн гол хэрэглээ болсон Э-бизнес – ийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох Э-худалдаа – г монголдоо хэрэгжүүлж буй энэ салбартаа хамгийн том байгууллага болох Dalai.mn – ний жишээн дээр илүү бодитойгоор харуулахыг зорилоо.
Dalai.mn – ний танилцуулга
Dalai.mn нь Монголын интернэт худалдаа, үйлчилгээний салбарын хамгийн том төсөл бөгөөд Хятад улсын интернэт худалдааны хамгийн том дэлгүүрүүдтэй хамтран ажилладаг албан ёсны түнш юм. Компани нь Улаанбаатар болон Хятадын Гуанжоу, Шанхай, Бээжин хотод үйлчлүүлэгчдийг дэмжих төв, хэрэглэгчдийн захиалга боловсруулах ажлын байр, агуулах ажиллуулдаг байна.
Dalai.mn бол Монголын хамгийн том онлайн худалдааны мэдээллийн систем. Каталогт нь 800 сая гаруй бараа байдаг төдийгүй энэ тоо, барааны нэр төрөл нь өдөр өдрөөр өөрчлөгдөн өсч байдаг. Уг сайт нь дэлхийд үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч БНХАУ, АНУ, Япон, Солонгос, Турк, Польш, Энэтхэг, Европын холбооны улс гэх мэт орны бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч нараас нь хямд үнээр, богино хугацаанд хэрэглэгчдэд хүргэдэг монголдоо цорын ганц, интернэт худалдааны цогц систем юм.
Dalai.mn -ны барааны сан нь тэдний гэрээ хийсэн интернэт дэлгүүрүүдийн сантай албан ёсоор холбогдсон Монгол хэлээрх хайлтыг багтаасан, монгол хэлэнд бүрэн шилжсэн үйлчилгээ юм.
Dalai.mn сайтнаас худалдан авалт хийсний давуу талууд
Интернэтээр дамжуулан барааг хямд үнээр худалдан авах нь хүссэн бүхнээ бага зардлаар худалдан авч, цаг хэмнэх, сэтгэл ханамжийг эдлэх бодит боломж юм.
Dalai.mn сайтны өргөн цар хүрээтэй интернет худалдаа нь орчин үеийн хамгийн дэвшилтэд худалдааны аргачлал буюу үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрын дунд байдаг хуучны олон үе шатлал, тухайлбал, бөөний, ширхэгийн, лангууны худалдаа, түрээс, ченж, зар сурталчилгаа, агуулахын зардлыг хэмнэж, мөн дэлгүүрийн кассчин, худалдагч, бараа зөөгч, ачигч, харуул гэх мэт олон ажилчны хөдөлмөрийн хөлсний зардлыг бууруулж, хиймэл үнийн өсөлтгүй, барааг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэдэг юм.
Dalai.mn сайт нь танд энгийн гэр ахуй, өдөр тутмын хэрэглээний зүйлсээс эхлээд, үнэт эдлэл, алт, мөнгө, шүр сувд гэх мэт дэлхийн өнцөг булан бүрт зарж байгаа хувцас, гутал, гоо сайхны бараа, тоглоом, гэр ахуйн тавилга, сав суулга, багаж, хэрэгсэл, электрон бараа, унадаг дугуй, техник тоног төхөөрөмж гэхчилэн хүний хэрэгцээт бүх төрлийн 800 сая бараанаас сонголтоо хийх өргөн боломж олгож байна.
Dalai.mn сайтад зочилсноор эрж хайж буй зүйлсээ гэртээ сууж байгаад дэлхийн зэх зээлд худалдаалж буй бараа бүтээгдэхүүнээс сонголтоо ямар ч зардал гаргахгүй, тав тухтай хийх боломжтой.
Таны захиалсан барааг гэрт тань хүргэж, шаардлагатай бол угсарч үйлчилнэ. 800 сая төрлийн, өөр хаана ч байхгүй өргөн сонголт, хямд бараагаар танд үйлчилнэ.
Dalai.mn-ний хамт олон таны төлөө юу хийдэг вэ?
Таны захиалгыг боловсруулах ажилд анхааралтай, хариуцлагатай хандан, таны асуултанд хариулахад хэзээд бэлэн байдаг манай мэргэшсэн багийн үйл ажиллагаа:
Үйлчлүүлэгч захиалга өгөх явцад бараатай холбоотой асуултууд гарвал манай операторууд худалдагчтай холбогдож түргэн шуурхай мэдээллээр хангаж өгдөг.
Үйлчлүүлэгч захиалга өгч төлбөрөө хиймэгц бид бараа нийлүүлэгчидтэй холбогдож тухайн барааг Монголд авчрах үйл ажиллагааг эхлүүлдэг. Бараагаа захиалаад тухайн муж дах манай салбар офист ирэхийг нь хүлээнэ. Хэрэв бараа дууссан, байхгүй тохиолдолд энэ талаар үйлчлүүлэгчид мэдэгдэж төлбөрийг нь дансанд нь буцаан хийдэг.
Захиалсан барааг авчрахад тухайн орон дахь манай ажилчид дараах хяналт хийж барааг хүлээж авдаг, Үүнд:
Захиалсан барааны тоо, хэмжээ
Шошго дээр бичсэн размер захиалсан размертэй тохирч буй эсэх
Өнгө тохирч буй эсэх: Хар өнийг цагаанаар сольсон эсвэл шар өнгийг цэнхэрээр сольсон эсэх
Нүдэнд харагдах гэмтэл /дефект/-ийг шалгаж, согогтой байвал бараа захиалсан хүнтэй холбогдож лавлаад үйлчлүүлэгчийн хүсэлтээр солих, эсвэл захиалгыг нь цуцалж бараагаа буцаан, төлбөрийг захиалагчийн дансанд нь буцааж хийнэ.
Хүлээж авах явцад чанарын шаардлага хангасан барааг захиалагчийн дугаартай тусгай хайрцагт савлана.
Үлдсэн захиалга нэг нэгээр цувж ирсэн тохиолдолд бид барааг захиалагчийн дугаар бүхий тусгай хайрцагт нэмж хийхээс гадна захиалагчийн захиалсан барааны бүх нэр төрөл, тоо ширхэг бүрэн эсэхийг шалгадаг. Ингээд бараа бүрэн бэлэн болоход ачааг баглаж бооно.
Бэлэн болсон илгээмжийг Монгол руу ачаа тээврийн компаниар илгээж захиалагчид Миний Булангаар нь мэдэгдэнэ.
Захиалсан барааг Монголд ирэхэд гаалийн бүрдүүлэлт хийж, ачааны төлбөрийг төлж авна.
Улаанбаатар хот дахь агуулахад хуваарилалт хийж, үйлчлүүлэгчийн хаягаар хүргэж өгнө.
Таны захиалсан барааг бид гарт тань хүргэж, шаардлагтай бол угсарч өгнө.
Хөдөө орон нутгийн хаягтай захиалгыг илгээмжийн жинг үндэслэн Захиалагчаас илгээмжийн үйлчилгээний төлбөр манай дансанд орсны дараа барааг нь захиалж Монголд авчруулдаг. Хөдөө орон нутагт Төв шуудангийн илгээмжийн EMS эсвэл дотоод шуудангийн илгээлтийн үйлчилгээг ашиглаж хаягаар нь илгээдэг.
Захиалагчид EMS-ийн илгээмжийн дугаарыг Миний булангаар нь мэдэгдэнэ.
Dalai.mn –ий баталгаа
Dalai.mn-д хэрэглэгчдийн худалдаа хийх үеийн ажиллагаа болон мэдээллийг харуулах, дамжуулах аюулгүй байдалд бүрэн итгэлтэй байж болно. Ажилдаа бид нууц бичиглэлийн SSL системийг ашигладаг бөгөөд энэхүү систем хувийн мэдээллийг зөвхөн шифрлэн нууцалсан байдалтайгаар аюулгүй дамжуулна.
1. Нууцлалын баталгаа
Dalai.mn сайтаар үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л сүлжээний харилцаанд бүрэн ханган ажиллана. Та манай вэб хуудсаар үйлчлүүлж манай үйлчлүүлэгч болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.
2. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл
Таны манай бүхий л вэб хуудсанд оруулж өгсөн мэдээлэл манай мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Бид таны оруулсан мэдээллийг зөвхөн танд тустай нөхцлөөр буюу таны хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, тантай холбоо барих зэрэгт ашиглана. Мөн та өөрөө оруулсан мэдээллээ хэдийд ч харж өөрчлөх боломжтой юм.
3. Мэдээллийн хамгаалалт
Таны мэдээллийг хүлээн авахдаа бид SSL буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Бид таны оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд манай мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас тусгайлан хамгаалагдсан. Мөн та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийж, "гарах" гэсэн товчлуурыг дарсны дараа сайтаа хааж байна уу!
Мэдээллийн халдашгүй байдал
Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.
Java, XML –ийн бизнес дэхь гол хэрэглээ болох Э-бизнесийн бодит жишээ болох дээрх байгууллагын мэдээлэл дээр үндэслэн тэдгээрийн бизнесийн үнэ цэнийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Цаг хугацааг хэмнэсэн.
Өөрийн хүссэн газраасаа буюу тав тухтай орчинд сонголтоо хийх боломжийг бүрдүүлсэн.
Үйлдвэрлэгч хэрэглэгчийн хооронд байдаг олон шат дамжлагийг арилгасан.
Ингэснээрээ зардлыг бууруулж, хэрэглэгчдэд хямд үнээр барааг хүргэдэг.
Барааны өргөн сонголттой.
Холбоо тогтоосноор хэрэгцээтэй мэдээллээ цаг тухайд нь авах, санал хүсэлтээ илэрхийлэх, харилцах боломжийг бүрдүүлсэн.
Барааг хүргэж өгч, шаардлагатай үед угсарч өгдгөөрөө сэтгэл ханамжийг нэмэгдүүлсэн.
Мэдээлэл нууцлалын баталгаатай
Дүгнэлт Энэхүү бие даалтын ажлаа “Java, XML хэлнүүдийн бизнес дэхь хэрэглээ, үнэ цэнэ” сэдвийн хүрээнд судаллаа. Ингэснээрээ програмчлалын хэлний тухай тодорхой хэмжээний онолын ойлголттой болж, ялангуяа вэб бүтээхэд ашиглагддаг Java, XML хэлнүүдийy тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, бизнесийн удирдлагын бакалавр зэрэг эзэмшихээр суралцаж байгаагийнхаа хувьд тэдгээрийн бизнес дэхь хэрэглээ, үнэ цэнийг нь судлан, мэдэж авснаараа үр дүнтэй байлаа. Интернетийн эрин зуун болсон өнөө үед тэрхүү интернетийн сүлжээн дэхь хүссэн мэдээллээ дэлхийн хаанаас ч хүлээн авах, мөн түгээх боломжийг олгодог вэбийг бүтээдэг Java, XML програмчлалын хэлнүүдийг бизнест маш өргөн хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн бизнес дэхь үнэ цэнэ нь улам бүр нэмэгдсээр байгаа гэсэн дүгнэлтэнд хүрлээ.
Индекс
WWW – World Wide Web буюу хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн сүлжээ
Платформ – Програмыг гүйлгэдэг үйлдлийн систем болон тоноглолын орчин
HTML– Hyper Text Mark-up Language нь хуудсыг ямар форматтай байхыг заадаг вэб хуудасны үндсэн хэл юм.
SGML – Standard Generalized Markup Language нь таг-д суурилсан анхны стандарт хэл
Markup language – Их, багын тэмдгийн хооронд бүх код бичигддэг хэл гэсэн утгатай.
Интернэт протокол буюу IP - Сүлжээнд байгаа компьютерүүд хэрхэн яаж хоорондоо холбогдохыг үзүүлдэг дүрэм юм. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо ярилцдаг хэл
Browser буюу интернет хөтөч – Бидэнд вэб хуудсыг харах боломж олгодог програм
Э-бизнес – Интернет болон интернетийн технологийн тусламжтайгаар бизнесийн бүхий л үйл ажиллагааг онлайн орчинд явуулах
Э-худалдаа - Э-бизнесийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд интернет технологийн тусламжтайгаар бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаалах
Ном зүй
Алтанхүү. Вэб хийх анхдагч технологи. Cit.05/14/2012. Retrieved from: http://spe.num.edu.mn/altankhuu/lesson/comp101/seminar/web-intro.htm Алтанхүү. Програмчлалын тухай анхдагч мэдээллүүд. Cit.05/14/2012. Retrieved from: http://spe.num.edu.mn/altankhuu/lesson/comp201/Lecture2.htm#_%D0%A5%D2%AF%D0%BD_%D0%B1%D0%B0_%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BF%D1%8C%D1%8E%D1%82%D0%B5%D1%80 Төмөр. (2008). Програмчлалын хэл гэж юу вэ?. Cit.05/14/2012. Retrieved from: http://t8m8r.wordpress.com/2008/01/02/proglang/ Програмчлалын хэл. (2012, 3сар). Cit.05/14/2012. Retrieved from: http://mn.wikipedia.org/wiki/%D0%9F%D1%80%D0%BE%D0%B3%D1%80%D0%B0%D0%BC%D1%87%D0%BB%D0%B0%D0%BB%D1%8B%D0%BD_%D1%85%D1%8D%D0%BB Электроникийн програмчлалын хэл. (n.d.). Cit.05/14/2012. Retrieved from:
ШУТИС-ийн мэргэжлийн удиртгал E-хичээлүүдээс http://test.must.edu.mn/lecture/show/id/1159 Murdoch University. (2006). The Encyclopedia of Computer Languages. Australia
Harvey,M. Paul,J. Java How to Program. Cit.05/14/2012. Retrieved from: http://salhillaa.blog.gogo.mn/read/entry288577
HTML, XML, Java. (2009). Cit.05/14/2012. Retrieved from: http://jongirls-blog.blogspot.com/ JavaScript хэл гэж юу вэ?. (2004). Cit.05/14/2012. Retrieved from:
Монголын анхны онлайн сургуулийн хичээлүүдээс http://www.eschoolclub.com/index.php?module=news&sec=details&nid=51
Интернэт протокол (IP) гэж юу вэ? (2011) Cit.05/14/2012. Retrieved from: http://suvdhan.miniih.com/index.php/home/post/1195
Эрдэнэчимэг, М. (2009). Протокол ба интернет протокол хаяг (IP хаяг).
Cit.05/14/2012. Retrieved from: http://erdeelym.blogspot.com/2009/05/ip.html Уянга. (2009). Вэб дээрх бизнесийн хэрэглээнүүдэд HTML, XML, Java-ийн үзүүлж буй нөлөө. Cit.05/15/2012. Retrieved from: http://aug.miniih.com/index.php//home/post/13
Ганболд, Г. (2002). XML – ийн тухай. Cit.05/15/2012. Retrieved from: http://www.asuult.net/gganbold/XML.html Вэб дэхь бизнесийн элементүүдэд HTML, XML, Java-г ашиглах ба үзүүлж буй нөлөө.
(2009). Cit.05/15/2012. Retrieved from: http://soerby.blog.gogo.mn/read/entry25575 Сайнбилэг. (2008). Интернет хөтөч гэж юу вэ?. Cit.05/12/2012. Retrieved from: http://sainbilegmn.blogspot.com/2008/04/browserinternet.html Амарбаясгалан. Bеб дэх бизнесийн хэрэглээнд HTML, XML, Java-н үзүүлэх үр нөлөө.
(2009). Cit.05/15/2012. Retrieved from: http://daalgavar.blog.gogo.mn/index.html МУ-ын мэдээллийн технологийн үндэсний парк, БНСУ-ын интернетийг хөгжүүлэх үндэсний агентлагын хамтарсан “Монгол Улсын бизнесийн байгууллагуудын мэдээлэл, харилцаа, холбооны технологийн хэрэглээ, цаашдын хандлага” сэдэвт судалгааны төслийн тайлан. (2009).
Cit.05/16/2012. Retrieved from: http://embedit.in/Fy8ZNha22t
“Dalai.mn интенет худалдааны систем” - ийн танилцуулга.
Cit.05/16/2012. Retrieved from: http://dalai.mn/?contid=1&linkpage=Y
--------------------------------------------
[ 1 ]. Алтанхүү, Програмчлалын тухай анхдагч мэдээллүүд
[ 2 ]. Төмөр, (2008). Програмчлалын хэл гэж юу вэ?
[ 3 ]. Програмчлалын хэл. (2012, 3сар). http://mn.wikipedia.org
[ 4 ]. Электроникийн програмчлалын хэл. (ШУТИС-ийн E- хичээлүүдээс)
[ 5 ]. Murdoch University, (2006). The Encyclopedia of Computer Languages. Australia
[ 6 ]. Платформ – Програмыг гүйлгэдэг үйлдлийн систем болон тоноглолын орчин
[ 7 ]. Write Once, Run Anywhere – Нэг удаа бич, Хаа сайгүй ашигла.
[ 8 ]. HTML – Hyper Text Mark-up Language буюу вэб хуудасны үндсэн хэл
[ 9 ]. HTML - Hyper Text Mark-up Language нь хуудсыг ямар форматтай байхыг заадаг компъютерын хэл
[ 10 ]. SGML - Standard Generalized Markup Language нь таг-д суурилсан анхны стандарт хэл
[ 11 ]. Mark-up Language – Nх, багын тэмдгийн хооронд бүх код бичигддэг хэл гэсэн утгатай
[ 12 ]. Интернэт протокол буюу IP – Сүлжээнд байгаа компьютерүүд хэрхэн яаж хоорондоо холбогдохыг үзүүлдэг дүрэм юм. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо ярилцдаг хэл
[ 13 ]. Э-бизнес – Интернет болон интернетийн технологийн тусламжтайгаар бизнесийн бүхий л үйл ажиллагааг онлайн орчинд явуулах
[ 14 ]. Э-худалдаа - Э-бизнесийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд интернет технологийн тусламжтайгаар бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаалах