Free Essay

Олон соёлын орчныг тодорхойлох хүчин зүйлсийг судлах нь

In:

Submitted By zolzayaenkhbold
Words 875
Pages 4
Олон соёлын орчныг тодорхойлох хүчин зүйлсийг судлах нь
/эссэ/
Дэлхий ертөнц өөрчлөгдөж хавтгай болохын хирээр олон улс үндэстний, олон хэлтэй, олон соёлтой хүмүүс хамтрах, нэг дор ажиллах шаардлага бий болж байна. Энэ хирээр өөр өөрийн соёлын нийтлэг болон ялгаатай шинж чанаруудыг ажлын орчиндоо гаргаж байдаг. Соёл бол маш өргөн хүрээтэй ойлголт бөгөөд олон янзаар тодорхойлогддог. Соёл биет болон биет бус байх бөгөөд яс үндэс, гарал угсаа, шашин шүтлэг, нийгмийн гарал гээд маш олон зүйлээр дамжин тогтож байдаг. Удирдлагын академийн багш В.Өлзийбаяр өөрийн Олон улсын бизнесийн менежмент номдоо “Соёл бол хүмүүсийн туршлага, дадлагаа илэрхийлэх, зан үйлээ баримжаалж тогтоох мэдлэгийн хуримтлал юм. Соёл мах цусанд шингэдэггүй, соёлыг туршлага дадлагаар дамжуулан олж авдаг” гэж тодорхойлсон байна. Соёл нь өөрөө хүмүүсийг дасгаж, уусгаж нэгтгэн нэг үнэт зүйлийн дор нэгтгэж байдаг бөгөөд юмыг өөрчлөх эсвэл дасан зохицох хүний чадвар дээр оршиж байдаг.
Дээрх тодорхойлолтуудаас харахад олон соёлын орчинд дан ганц олон орны хүмүүс нэг дор ажиллаж байгааг биш өөр өөр албан байгууллагуудаас нэг зорилгын дор нэгдэн ажиллаж буй хүмүүсийг ч хамруулан ойлгож болох юм. Байгууллагын соёл өөрөө хир хүчтэй байна төдий чинээ хүмүүсийг уусган байгууллагын зорилго зорилтод нэгтгэж байдаг.
Соёл хүн төрөлхтөн үүссэн цагаас л бий болсон хэдий ч олон соёлоор дагнасан анхны судалгаанууд 19-р зуунаас л хийгдэж эхэлжээ. Олон соёл судлал нь Антропологийн гол судлагдахууны нэг бөгөөд нийгмийн шинжлэх ухаан, сэтгэл судлал, улс төр судлал, эдийн засгийн хавсарга судлагдахуун болдог байна. Соёл судлал нь голчлон хүний зан төлөв, сэтгэл судлалд суурилсан байдаг.
Олон соёлын онол судалгааны арга зүйг тодорхойлсон бүтээлүүдийг он цагийн дарааллаар дурдвал:
Эдвард Тайлор өөрийн зохиосон статистикийн арга зүйгээр орчин үеийн олон соёлын шинжилгээ рүү шилжсэн. Тэрээр хамаарлын шинжилгээ хийсэн байна. Бүтээлийн нэр нь “On a Method of Investigating the Development of Institutions, Applied to Laws of Marriage and Descent” (1889). Түүнийг Олон соёлын онолын эх суурийг тавьсан гэж үздэг.
Виллиам Грахам Сүмнер “Нийгмийн шинжлэх ухаан” (1927) 4 бүлэг томоохон номын дийлэнхийг бичсэн бөгөөд түүнийг нас барсны дараа үлдсэн хэсгийг нь А.Ж Келлер (1968) бичиж дуусгасан байна.
Жеорж Петер Мурдок 1930-40 онд Йэлийн их сургуульд Олон соёлын судалгааг хөгжүүлсэн.
Жеорж Петер Мурдок орчин үеийн статистикийн арга зүйг орчин үеийн угсаатан судлалтай хослуулж мөн олон соёлыг харьцуулсан арга зүйг ашиглан “Хүний нөөцтэй холбоотой файлууд” гэж гаргасан. 1962 онд өөрийн санаачилсан Угсаатан зүй сэтгүүлд Угсаатан судлалын атлас хэвлүүлсэн байна.
Драйвер 1967 онд антропологийн статистик шинжилгээний үндсэн хоёр аргачлалыг ашиглан Мурдокийн Угсаатан судлалын атласыг дахин шинжилсэн байна. Энэхүү атлас нь олон соёлыг судлах судалгааны арга зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг.
Соёлын ангиллуудыг тодорхойлохын тулд бүс нутгийн харьцуулалт хийж соёлын бүс нутаг доторх тархалтын үйл явцын тухай дүгнэлт хийх оролдлого хийсэн (Левинсон болон Эмбэр 1996:263). Энэ нь нэг соёлын нэгдмэл нэгжүүдийн хувьд бие биетэйгээ хэрхэн хамаарч байгааг шалгадаг. Энэ хандлагыг Кроебер болон Драйвер судалгааны ажлууддаа илүү тод томруун харуулсан байдаг.
Арга зүйн хувьд ерөнхийдөө олон соёлын судалгааны 2 үндсэн арга зүй байдаг байна.
Харьцуулалт-өөр өөр улсуудын соёлын давхаргуудыг харьцуулж шинжлэх
Тестлэх-бүх онол, болоод нөхцөл байдлыг шалгах.
Олон соёлын орчны судалгааны арга зүй боловсронгуй болох шаардлага гарч ирж байгаа. Судалгааны арга зүйн орчин үеийн чиг хандлага менежментийн хөгжлөө дагаад хувьсан өөрчлөгдөж байна. Тухайлбал улс орнуудын уламжлал соёл, зан заншил, шашин шүтлэг, итгэл бишрэл болон орчны гэх зэрэг маш олон чиглэлээр судалгаа хийдэг болсон. Ингэснээр тухайн соёлд хамаарах хүмүүстэй хамтарч ажиллахад илүү дөхөм болж байна. Менежментийн түвшинд илүү олон соёлын орчны онцлогийг нарийвчлан судалснаар удирдлага дороо ажиллах ажилтнуудаа илүү сайн мэддэг болж аливаа үл ойлголцол хүндрэлтэй асуудал үүсэж бий болохоос мөн урьдчилан сэргийлэх боломжтой болж байна.
Соёл гэдэг хүн төрөлхтөн өөрийн гараар бий болгож буй орчин нөхцөл бөгөөд обьектив болон субьектив аль аль шинжийг өөртөө агуулдаг. Соёл хүн бүрийн оюун санаа, амьдарч буй орчинд нь оршиж үеэс үед дамжин хадгалагддаг. Улс орон бүр өөр өөрийн дахин давтагдашгүй шинж чанар, соёлыг бий болгож ирсэн байдаг. Гэтэл сүүлийн 50 жилийн хугацаанд олон соёлын философид барууны уламжлалт сэтгэхүй нэвт шингэж Евро-Америкийн хандлага олон соёлын судлалыг ерөнхийд нь тодорхойлж иржээ. Хэдий тухайн бүс нутагт дэлхийн нийт хүн амын 15% нь л амьдарч байгаа ч нийт олон соёлын судалгааны 90% орчим нь тухай бүс нутгуудын байгуулга болон үйлдвэрлэлийн орчинд хийгдсэн байгаа нь үүний тод жишээ болов уу. Эндээс харахад олон соёлын судалгаанд Ази тив болон бусад орны уугуул нутгийн философиос үүдэн гарсан ололтуудыг нэгтгэн олон соёлын философийн судалгаанд нэмэрлэх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.
Манай Монгол улсын хувьд олон үндэстэн ястантай ч нийт хүн амд эзлэх хувь бага тул төдийлөн соёлын хүчтэй ялгаа гараад байдаггүй. Шашин шүтэх эрх чөлөө нь нээлттэй тул энэ тал дээр харин бага зэргийн ялгаа гардаг. Исламын, Христийн, Буддын шашны урсгалууд орж ирээд байна. Исламын шашны тухай, соёлынх нь тухай ойлголт бага байдгаас бага зэргийн үл ойлголцол үүсдэг талтай. Тухайлбал иддэг хоол, мөргөлийн цаг гэх мэт. Мөн сүүлийн үед мах иддэггүй цагаан хоолтон болох хандлага их байгаагаас тухайн хүнээс иддэг иддэггүй хоол хүнсний талаар урьдчилан мэдээлэл аваагүйгээс албан ёсны хүлээн авалтын үед тухайн хүнээ эвгүй байдалд оруулах магадал бий болоод байна. Энэ мэтчилэн жижигхэн үл анзаарагдам юм шиг зүйлд анхаарлаа хандуулж, олон соёлыг судалж ойлгосноор бие биенээ хүндлэх маргаан зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулах зэрэгт маш өндөр нөлөө үзүүлэх боломжтой юм. Эцсийн дүндээ олон соёлыг судалж ойлгох нь хүн хүнээ хүндлэх, аливаа харилцаанд оролцогч талууд ижил түвшинд байж оролцоог нь нэмэгдүүлэх, үл ойлголцол зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх гэх мэт маш их ач холбогдолтой юм.

Similar Documents

Free Essay

Hiii

..."Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага "Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага "Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд олгох зах зээлийн боломжууд" төсөл Бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтын гарын авлага Улаанбаатар хот 2011 он 1 "Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага "Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага Бизнес эрхлэгчдийн сургалтын гарын авлага БИЗНЕСИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ Боловсруулсан: “Гүн мэдлэг” ХХК Б.Түмэндэлгэр Я.Оюунтунгалаг Улаанбаатар хот 2011 он 2 3 "Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага Respected, "Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага ӨМНӨХ ҮГ Continuing it’s mission to support the rural communities in Mongolia to mobilize their resources to become more productive, secure and just, Mercy Corps recognizes the need for increased investment in developing economic opportunities for Mongolians living in the rural areas. While clear opportunities exist for acceleration of rural economic development in Mongolia, attracting investment needed for realization of those is not an easy process. The role of local business development consultants in facilitating the link between opportunities and investors can be crucial in that process. This brochure presented to you by Mercy Corps and the partnering organizations has an ambition to provide some insight in the methodologies and ways to develop, present, promote and implement investment projects that have...

Words: 17117 - Pages: 69