Free Essay

Hiii

In:

Submitted By Hongorzul
Words 17117
Pages 69
"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
"Хөдөөгийн бизнес эрхлэгчдэд олгох зах зээлийн боломжууд" төсөл
Бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтын гарын авлага

Улаанбаатар хот
2011 он

1

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

Бизнес эрхлэгчдийн сургалтын гарын авлага

БИЗНЕСИЙН ХӨРӨНГӨ
ОРУУЛАЛТ
Боловсруулсан: “Гүн мэдлэг” ХХК
Б.Түмэндэлгэр
Я.Оюунтунгалаг

Улаанбаатар хот
2011 он
2

3

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Respected,

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

ӨМНӨХ ҮГ

Continuing it’s mission to support the rural communities in Mongolia to mobilize their resources to become more productive, secure and just, Mercy Corps recognizes the need for increased investment in developing economic opportunities for Mongolians living in the rural areas. While clear opportunities exist for acceleration of rural economic development in Mongolia, attracting investment needed for realization of those is not an easy process. The role of local business development consultants in facilitating the link between opportunities and investors can be crucial in that process. This brochure presented to you by Mercy Corps and the partnering organizations has an ambition to provide some insight in the methodologies and ways to develop, present, promote and implement investment projects that have potential to make difference, open economic development opportunities, create wealth for both investors and rural communities in the developing market economy of Mongolia.

АГУУЛГА
1.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

6

2.

СУРГАЛТЫН ӨМНӨХ БА ДАРААХ ҮНЭЛГЭЭ

8

3.

СУРГАЛТЫН ҮНДСЭН МАТЕРИАЛ

10

Нэгдүгээр бүлэг. Бизнесийн санхүүжилтийн арга хэрэгслүүд

10

Хоёрдугаар бүлэг. Бизнесийн хөрөнгө оруулалтын тухай ойлголт

22

Гуравдугаар бүлэг. Хөрөнгө босголтын тухай ойлголт

26

Дөрөвдүгээр бүлэг. Хөрөнгө оруулалтын санал бэлтгэх, бизнес

34

төлөвлөгөөг танилцуулах
Тавдугаар бүлэг. Хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес
Jeton Starova
Economic Development Program Manager
Mercy Corps Mongolia
Хүндэт ..... танаа
Мерси Кор байгууллага нь Монголын хөдөө, орон нутгийн эдийн засгийг дэмжих үндсэн зорилгынхоо хүрээнд хөдөө орон нутгийн нөөц боломжийг дайчлан эдийн засгийн бүтээмж, баталгааг сайжруулахын тулд хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт хийж, эдийн засгийн боломжийг нээх ёстой хэмээн үзэж байна. Хөдөөгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэх олон боломж байгаа хэдий ч, тэдгээрийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг татах нь амаргүй үйл явц юм. Боломж болон хөрөнгө оруулагчдыг холбож өгөх бизнесийн хөгжлийн зөвлөх энд тун чухал үүрэгтэй юм. Мерси Кор болон түншлэгч байгууллагуудын боловсруулсан энэхүү мэдээллийн брошюр нь эдийн засгийн хөгжлийн нөөц боломжийг нээх, хүмүүсийн амьдралыг өөрчлөх хөрөнгө оруулалтын боломжийг танд санал болгож, сурталчлах, хэрэгжүүлэх арга хэрэгслийг санал болгож байгаа юм. Эдгээр хөрөнгө оруулалтыг хийснээр хөрөнгө оруулагч болон
Монголын хөдөө орон нутгийн оршин суугч аль алиных нь хувьд ашигтай бөгөөд баялаг бүтээх болно.

төлөвлөгөө

36

Зургаадугаар бүлэг. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин

42

Долоодугаар бүлэг. Компанийн засаглал
Наймдугаар бүлэг. Хөрөнгө оруулалт зуучлалын тухай ойлголт

48
56

4.

ДЭЛГЭРҮҮЛЖ СУДЛАХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

60

5.

ДАСГАЛ АЖЛЫН МАТЕРИАЛУУД

62

6.

ХАВСРАЛТУУД

70

Жетон Старова
Эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер
Мерси Кор Монгол

4

5

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
1. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
14:00 ~ 14:45

Хөрөнгө босголтын үйл ажиллагаа /Хөрөнгө босголтын үйл ажиллагаа гэж юу болох, хөрөнгө босгох арга замууд, тэдгээрийн онцлог, хувь хөрөнгө оруулагчаас хөрөнгө татах нь/

14:45 ~ 16:15

Хөрөнгө босголтын үйл ажиллагаа /Хөрөнгө оруулагчаа сонгох, хөрөнгө оруулалтын санал бэлтгэх, танилцуулга хийх, тэд төслөө хэрхэн сонгодог вэ

16:15 ~ 16:30

Цайны завсарлага

16:30 ~ 17:15

Багаар ажиллах дасгал 2 /Хөрөнгө оруулалтын санал бэлтгэх дасгал/ 17:15 ~ 18:00

Хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөө /Бизнес төлөвлөгөөний хэлбэрүүд, хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөөний ялгаа, онцлог, Хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөөний жишиг загвар/

Сургалтын нэр: Бизнесийн хөрөнгө оруулалт
Зорилго: Орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн олон талт арга хэрэгслүүдийг танилцуулах, хөрөнгө оруулалтаар, түүн дотроо венчур хөрөнгө оруулалтаар санхүүжих, компанийн сайн засаглалыг хөгжүүлэх зэрэг ойлголтуудын талаар үндсэн мэдлэг олгох, хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөө боловсруулах чадвар эзэмшүүлэхэд сургалтын зорилго оршино.
Сургалтын үр дүн: Сургалтанд оролцогчид хөрөнгө оруулалтаар санхүүжихийн давуу сул талыг ойлгон хөрөнгө оруулалтыг бизнесээ санхүүжүүлэх нэг арга хэрэгсэл болгон ашиглах мэдлэгтэй болно. Мөн хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөө боловсруулах арга зүйг эзэмшинэ.

Хоёрдах өдөр

Оролцогчдод тавигдах шаардлага: Сургалтанд оролцогч нь жижиг дунд бизнес эрхэлдэг, эсвэл эрхлэхээр төлөвлөж байгаа, бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах талаар тодорхой хэмжээний мэдлэг, туршлагатай байна. Эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлийн мэргэжилтэй бол давуу тал болно.

Мэдлэг бататгах дасгал

09:45 ~ 11:15

Хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөө /Хөрөнгө оруулагчдад зориулан бичиж буй бизнес төлөвлөгөөний хэсэг тус бүрийн боловсруулалтанд анхаарах зүйлс, нийтлэг алдаа, зөвлөмж/ 11:15 ~ 11:30

Цайны завсарлага

11:30 ~ 13:00

Багаар ажиллах дасгал 3 /Бизнес төлөвлөгөөний алдааг хянах дасгал/ 13:00 ~ 14:00

Үдийн хоол

14:00 ~ 14:45

Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин /Товч мэдээлэл, эрх зүйн актуудын жагсаалт, товч агуулга, татварын болон бусад холбогдох тогтолцоо/

14:45 ~ 15:30

Хугацаа: 2 өдөр

09:00 ~ 09:45

Компанийн засаглал, компанийн засаглалын талаарх ойлголт, сайн засаглалыг төлөвшүүлэх нь

15:30 ~ 16:15

Хөрөнгө оруулалт зуучлалын үйл ажиллагаа / ХО-лт зуучлагч гэж хэн болох, хэзээ хэрэгтэй болох, зуучлагчийн гүйцэтгэх үүрэг, зуучлагчийн төрлүүд, тэдгээрийн ялгаа, ХО-лт зуучлалын үйл ажиллагааны цар хүрээ, тэдгээрийн хүрээнд гүйцэтгэх ажлууд/ 16:15 ~ 16:30

Цайны завсарлага

16:30 ~ 17:15

Багаар ажиллах дасгал 4 /Нэгтгэн дүгнэх дасгал/

17:15 ~ 18:00

Сургалтын үр дүнг дүгнэх, хаалтын ажиллагаа

Хичээлийн хуваарь:
Эхний өдөр
09:00 ~ 09:15

Сургалтын нээлтийн үйл ажиллагаа

09:15 ~ 09:45

Icebreaking, сургалтын өмнөх үнэлгээ

09:45 ~ 11:15

Бизнесийн санхүүжилтийн арга хэрэгслүүд, тэдгээрийн давуу ба сул тал, хөрөнгө оруулалтаар санхүүжихийн онцлог, ялгаа

11:15 ~ 11:30

Цайны завсарлага

11:30 ~ 12:15

Багаар ажиллах дасгал 1 /Санхүүжилтийн арга хэрэгслүүдийг харьцуулах дасгал/

12:15 ~ 13:00

13:00 ~ 14:00

6

Хөрөнгө оруулалтын талаарх үндсэн ойлголт /Хөрөнгө оруулалт, ХО-гчид, ХО-гч яагаад хөрөнгө оруулдаг вэ, ХО-н шийдвэр гаргалт, ХО-н хэлбэрүүд, тэдгээрийн онцлог,,венчур хөрөнгө оруулалтын тухай ойлголт/
Үдийн хоол

7

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

2. СУРГАЛТЫН ӨМНӨХ БА ДАРААХ ҮНЭЛГЭЭ

Сургалтын өмнөх ба дараах үнэлгээ

Сургалтын өмнөх үнэлгээ: Сургалтыг эхлүүлэхийн өмнө оролцогчдын суурь мэдлэгийн түвшинг тогтоох нь сургагч таныг сургалтаа хэрхэн үр дүнтэй явуулах, сургалтын агуулгыг оролцогч нэг бүртээ хүргэхийн тулд юу хийх шаардлагатайг хэлж өгнө.

Сургалтын нэр:
Бизнесийн хөрөнгө оруулалт
Суралцагчийн нэр: __________________________

Сургалтын дараах үнэлгээ: Сургалтын дараах үнэлгээг хоёр хэсгээр авна. Эхний хэсгээр сургагч та сургалтаар олгохыг зорьсон мэдлэгээ оролцогчдод өгч чадсан эсэхээ дүгнэх ба оролцогчдын мэдлэгийн түвшинг сургалтын өмнөх үнэлгээтэй ижил асуултуудаар үнэлж хооронд нь харьцуулна. Хоёрдах хэсгээр сургалтын зохион байгуулалт, үр дүн, өгөөжийг үнэлнэ.

1.
Та өөрийн сайн мэдэх бизнесийн санхүүжилтийн хэлбэрүүдээ жагсаан бичнэ үү.

Та дараах ойлголтуудын талаар юу мэддэгээ бидэнтэй хуваалцана уу.

2.
Хөрөнгө оруулалт гэж юу вэ? Та хөрөнгө оруулалтаар санхүүжсэн бизнесийг мэдэх үү? Мэддэг бол тэд хэрхэн санхүүжилт авсаныг товч тайлбарлана уу.

3.
Хөрөнгө босгох арга замуудаас та мэдэх үү. Мэддэг аргаа товч тайлбарлана уу.

4. уу. Бизнес төлөвлөгөөний хэлбэрүүд, тэдгээрийн онцлогийг тайлбарлана

5.

Компанийн засаглалын талаарх таны ойлголт

6.

Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг та хир сайн мэдэх вэ?

7.
Хөрөнгө оруулалт зуучлалын үйл ажиллагаа, зуучлагчийн ажил үүргийн талаар юу мэддэгээ товч тайлбарлана уу.

8

9

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
3. СУРГАЛТЫН МАТЕРИАЛ

Нэгдүгээр бүлэг. Бизнесийн санхүүжилтийн арга хэрэгслүүд
Монгол улсад жижиг дунд бизнесийг санхүүжүүлэхэд чиглэгдсэн банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд, олон улсын гадаадын хөрөнгө оруулалтын байгууллага зэрэг олон байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр орон нутагт жижиг дунд бизнесийг санхүүжүүлэх чиглэлээр Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Сан,
Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сан, Орон нутгийн төсөвт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тусгагдсан хөрөнгө, Мерси Кор г.м. олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж зэрэг хөрөнгийн олон эх үүсвэрийг ашиглах өргөн боломж бүрдэж байна.
Тухайлбал, Дэлхийн банкны "Хувийн хэвшлийг хөгжүүлэх", Японы
ЗГ-н "Байгаль орчин, ЖДҮ-г хөгжүүлэх зэрэг олон улсын төслийн байгууллагуудын хэрэгжүүлж буй төслүүд, аймаг орон нутгийн өөрийн хөгжлийн сангаар дамжуулан өнгөрсөн 2 жилд 55,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.
Жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийн тулгамдаж байгаа асуудалд хийсэн судалгаанаас үзэхэд, судалгаанд оролцогчдын 65,9% хувь нь санхүүгийн эх үүсвэр хангалтгүй, 70,6 хувь нь зөвхөн банкны зээлээр санхүүждэг, 36,6 хувь нь барьцаа хөрөнгө байхгүй, 60,6 хувь нь зээлийн хүү өндөр байгааг дурьджээ.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилт авч чадахгүй байгаа нэг гол шалтгаан нь бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулалтын түвшин доогуур, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын тоо цөөн, санхүүжилтийн олон эх үүсвэрүүдийн талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй байгаатай холбоотой байна.
Бизнесийн санхүүжилтийн тухай ойлголт
Өөрийн бизнесийн санаагаа хэрэгжүүлэх, техник технологийн шинэчлэл хийх эсвэл шинээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд бизнес эрхлэгч нарт хөрөнгө хангалттай бус байдаг. Тухайн бизнест хичнээн хэмжээний мөнгө шаардагдах, улмаар санхүүжилтийн төрлүүдээс өөрийн бизнест тохирох хэлбэрийг сонгож, зөв шийдвэр гаргах нь бизнесийг амжилтанд хүргэх гол арга зам юм. Өнөөдөр бизнесийн зээлээс гадна тоног төхөөрөмжийн лизинг, хувьцаа, бонд, венчур хөрөнгө оруулалт, факторингийн үйлчилгээ зэрэг санхүүжилтийн хэлбэрүүдийг практикт өргөн ашиглаж байна. Бизнесийг дэмжих чиглэлийн төрийн болон

10

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдээс хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлэх, санхүүжилт хаанаас олж авах чиглэлээр маш сайн зөвлөгөө авах хэрэгтэй.
Бизнесийн санхүүжилт гэдэг нь өөрийн төлөвлөсөн бизнесийг явуулахад шаардагдах хөрөнгийг банк, банк бус байгуулагуудаас олж, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх процесс юм. Бизнес эрхлэгч өөрийн бизнесийн онцлогоос хамааран ямар төрлийн санхүүжилтхэрэгтэй байгаагаа шийдэх ёстой.
Бизнесийн санхүүжилтийн зарим арга хэрэгслүүд
Бизнесийн санхүүжилтийн олон арга хэрэгслүүд байдгаас доор үзүүлсэн заримыг товч танилцуулъя.
1. Бизнесийн зээл
2. Лизинг
3. Факторинг
4. Компанийн бонд
5. Хөрөнгө оруулалт
1. Бизнесийн зээл
Зээлээр санхүүжих гэдэг нь зээлийн хүүтэй хамт эргэн төлөгдөх мөнгийг зээлж бизнесийг санхүүжүүлэх арга юм. Бизнесийн зээлийн дараах төрлүүд байна. Үүнд:
- Богино хугацааны зээл: нэг жилээс илүүгүй хугацаанд буцааж төлөгдөх зээлийг ихэнхдээ богино хугацааны зээл гэнэ.
- Урт хугацааны зээл: Нэг жилээс дээш буцаан буцааж төлөгдөх нөхцөлтэй байдаг ба нийт хугацаа нь 7 жилээс хэтрэхгүй байх.
Банкны зээлийг авахдаа зээлийн байгууллагын зээл олгох бодлого болон зээлийн нөхцлийн талаар мэдээлэлтэй байх нь зээлийг хурдан олж авахад тус дөхөм болдог.
Зээлийн байгууллага ААН, хувь хүнд зээл олгохдоо дараах шалгуурыг чухалчилдаг. - Тухайн зээлийг баталгаажуулсан барьцаа найдвартай байх
- Бизнес төлөвлөгөө нь тухайн зээлийг үр дүнтэй ашиглаж, ахиц дэвшил гарч, зээлийн эргэн төлөгдөх чадвартай болохыг тооцоогоор үндэслэлтэй тод харуулах
- Тухайн бизнесийг амжилттай явуулах хүн болон багийн хамт олны туршлагыг харуулах
2.
Лизинг
Лизинг буюу санхүүгийн түрээс нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд

11

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

үйлдвэрлэлийн үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай дунд болон урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэр юм.
Лизинг нь бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн мөнгөн хэлбэрээр бус, тоног төхөөрөмж буюу хөрөнгийг лизингийн компаниар дамжуулан тоног төхөөрөмж үйлдвэрлэгчээс бизнес эрхлэгчдийн эзэмшилд өгөөд тохиролцсон хүүгийн хамт, үнийг бүрэн төлсний дараа өмчлөлд шилжүүлдэг үйл ажиллагаа юм.
Лизингийн үйл ажиллагаанд 3-н тал оролцдог. Үүнд:
1. Лизингийн объектийг бий болгогч- Тоног төхөөрөмжийг нийлүүлэгч компани
2. Түрээслүүлэгч- Лизингийн үйлчилгээ үзүүлэгч компани
3. Тоног төхөөрөмж, хөрөнгийг ашиглаж байгаа байгууллага, хувь хүн - Түрээслэгч

Давуу тал

Сул тал


Санхvvжилтийн уламжлалт эх vvсвэр болох банкны зээлтэй харьцуулахад ихэвчлэн илvv урт хугацаатай байдаг.

Энэ нь эд хөрөнгө зээлээр авахад өмчлөгч нь тvрээслэгч, харин санхvvгийн тvрээсээр авбал өмчлөгч нь тvрээслvvлэгч байдагт оршино

Санхvvжvvлж байгаа төслийн нөхцөлд дээд зэргээр тохируулж болох уян хатан аргаараа лизинг онцлогтой.

Бага хэмжээний урьдчилгаа төлбөрөөр өөрийн хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг авах боломжтой.

Заавал үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардахгүй. •
Төлбөрийг
хэсэгчлэн өөрт хүндрэлгүйгээр төлдөг.


Лизинг авагч нь объектийн эзэмшигч биш учир тэдгээрийг банкинд барьцаалах эрхгүй бөгөөд ашигтай зээл авах боломжгүй байдаг.

Түрээслэн авснаар эзэмшил шилждэггүй учраас түрээсийн хугацаанд уг хөрөнгөнд түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй ямар нэгэн засвар үйлчилгээ хийхийг хориглодог. Лизингийн үйлчилгээ авах үе шат:
1. Лизингээр авах тоног төхөөрөмжөө сонгох
2. Сонгосон зүйлээ лизингээр авах хүсэлтээ гарган банкинд бүрдүүлэх материалаа өгөх
3. Банкнаас зээлийн судалгаа шинжилгээ хийх
4. Хүсэлт батлагдсан тохиолдолд гэрээ байгуулах
5. Лизингийн төлбөрөө төлөх
Лизингийн үйлчилгээ (Хас лизингийн жишээгээр):
Санхүүгийн түрээс буюу лизинг нь таны сонгосон тоног төхөөрөмжийн vнийг лизингийн компани (банк) тоног төхөөрөмжийг нийлvvлэгч компанид шууд шилжvvлэх ба та (түрээслэгч) барааны vнийг тvрээсийн төлбөрийн хамт лизингийн компанид (банкинд) сар бvр хэсэгчлэн төлнө. Тvрээслэгч нь тvрээсийн төлбөрийг vе шаттайгаар төлөх бөгөөд төлбөрийн хэмжээ нь тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулахад гарсан vндсэн зардал болон хvvгийн төлбөр байна. Тvрээсийн хугацаа дуусахад тvрээслэгч компани нь тоног төхөөрөмжийг өмчлөх эрхтэй болно. Түрээсийн нөхцөл:
Санхүүгийн түрээс

Хугацаа

Түрээсийн хүү
Төгрөгөөр

Доллараар

Урьдчилгаа төлбөр 2%-2.3%

1.5%-1.7%

20%-40%

6-60 сар

Шинэ суудлын автомашин

6-60 сар

30%

Үйлчилгээний тоног төхөөрөмж 6-36 сар

20%-40%

Оффисийн тавилга, комьпютер

6-24 сар

30%

Хүнд машин механизм, өөрөө явагч хэрэгсэл

12

Үйлдвэрлэл тоног төхөөрөмж

6-36 сар

30%

13

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Түрээсийн хэмжээ:
Дээд хэмжээ: 500 сая төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний доллар хүртэл
Доод хэмжээ : 1 сая төгрөгөөс дээш
Түрээс төлөх нөхцөл:
Бизнесийн онцлог, улирлын нөлөөлөл, түрээсийн хугацаанаас хамааруулан эргэн төлөх нөхцлийг уян хатан тогтоож болно.
Даатгал:
Түрээсээр авч буй тоног төхөөрөмжийг заавал даатгуулсан байх ёстой. Барьцаа:
Түрээсээр авч буй тоног төхөөрөмж нь өөрөө барьцаа болно.
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Санхүүгийн түрээсийн өргөдөл /Маягтаар/
2. Сонгосон тоног төхөөрөмжийн төлбөрийн нэхэмжлэл
3. Удирдах ажилтны иргэний үнэмлэхийн хуулбар /Нотариатаар батлуулах шаардлагагүй/
4. Сvvлийн 12 сараас доошгvй сарын хугацаанд vйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй аж ахуйн нэгж

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага дагуу дараа төлбөрийг шилжүүлнэ. Ингэхдээ бараа нийлүүлэгчийн худалдсан барааны нийт дүнгийн 85 хүртэл хувийнсанхүүжилтийг бараа нийлүүлэгчдэд олгоно. Бараа худалдан авагч төлбөрийн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн тохиолдолд үлдсэн 15 хувийн санхүүжилтийг бараа нийлүүлэгчид олгоно. Факторингийн үйлчилгээ үзүүлэхэд зайлшгүй байх нөхцөл нь тухайн аж ахуйн нэгж дараа төлбөрт нөхцөлтэй худалдаа эрхэлдэг болон төлбөр тооцоог зөвхөн мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэдэг байна.
Факторингийн үйлчилгээ нь бараа материалыг худалдан авагчдад дараах давуу талыг бий болгоно. Үүнд:
• Дараа төлбөр тооцоотойгоор бараа материал худалдан авна.
• Дараа төлбөрийн хугацааг нэмэгдүүлнэ.
• Дараа төлбөр тооцоотой худалдан авч байгаа бараандаа илүү хөнгөлөлт эдлэнэ.
• Шинээр худалдан авагч татах, барааны борлуулалт, бизнесийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломжтой .
• Эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангана.
Факторингийн үйлчилгээ ба банкны зээлийн ялгаа:

3.
Факторинг
Худалдан авагчид ачуулсан барааны төлбөрийн нэхэмжлэлийг факторингийн компанид шилжүүлсэн эрхийг үндэслэн бараахудалдагчдад санхүүжилт олгох үйлчилгээг хэлнэ. Факторинг гэдэг нь хүлээгдэж буй авлагыг богино хугацаанд мөнгөн хөрөнгөд шилжүүлэх замаар эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх механизм юм.
Факторингийн үйл ажиллагаанд 3-н тал оролцдог. Үүнд:
1. Бараа материалыг нийлүүлэгч компани
2. Факторингийн үйлчилгээ үзүүлэгч компани
3. Бараа материалыг худалдан авагч компани
Факторингийн үйлчилгээний ажиллах схем. Бараа нийлүүлэгч компани нь худалдан авагчтай байгуулсан худалдааны гэрээний дагуу дараа төлбөрт нөхцөлтэйгээр худалдан авагч компанид бараагаа нийлүүлнэ.
Бараа нийлүүлэгч нь факторингийн компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр бараа худалдан авагчаас төлбөр нэхэмжлэх эрхийг факторингийн компанид шилжүүлнэ.
Бараа худалдан авагч нь төлбөрийн нэхэмжлэлээр хүлээсэн үүргээ худалдааны гэрээнд заасан хугацаанд факторингийн компанийн өмнө биелүүлнэ Факторингийн компани бараа нийлүүлэгчдэд нэхэмжлэлийн

14

1.
2.
3.
4.
5.

Факторинг
Бараа худалдан авагч компани төлбөр хийнэ
Факторингийн гэрээ хугацаагүй
Бүрдүүлэх баримтын багц бага
Барьцаа хөрөнгө шаардлагагүй
Санхүүжилтийн хэмжээ нь борлуулалтын хэмжээнээс хамаарна. 1.
2.
3.
4.
5.

Банкны зээл
Зээлдэгч зээлээ өөрөө буцаан төлнө. Зээлийн гэрээ тодорхой хугацаатай Бүрдүүлэх баримтын багц их
Барьцаа хөрөнгө шаардлагатай
Зээлийн
хэмжээ барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэ, зээлдэгчийн төлбөрийн чадвараас хамаарна.

4.
Компанийн бонд
Бонд буюу өрийн бичиг нь тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүг, мөнгөн эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ. Бонд нь зээлээс ялгаатай байгааг хүснэгтээр харуулав.

15

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Бонд гаргах ба зээл авахын ялгаа:
Үзүүлэлтүүд
Зээлдэгч
Зээлдүүлэгч
Хүү
Төлбөр хийх огноо Харилцах хүрээ
Хөрвөх чанар
Үнэ

Бонд
Засгийн газар, компани
Хөрөнгө оруулагчид
Ихэнхдээ тогтмол
Ихэнхдээ тогтмол

Зээл
Компани, хувь хүн
Банк, санхүүгийн байгууллага
Тогтмол, хөвөгч
Тогтмол, хөвөгч

Олон
Өндөр
Хялбар боломжтой

Зөвхөн 2
Байхгүй
Тодорхойгүй

Бонд, хувьцаа хоёрын ялгаа:
Үзүүлэлтүүд
Зээлдэгч
Аюулгүй байдал
Хүү
Үний өөрчлөлт
Үний эрсдэл
Өгөөжийн гол хүчин зүйл Гадны хүчин зүйл

Бонд
Засгийн газар, компани
Давуу эрхтэй
Ихэнхдээ тогтмол
Бага
Бага
Санхүүгийн тогтвортой байдал Хүүгийн түвшин

Хувьцаа
Компани
Байхгүй
Янз бүр
Өндөр
Өндөр
Ашгийг өсөлт
Зах зээлийн мэдрэмж

Компанийн бонд гаргахын давуу тал:
• Хувьцаа эзэмшигчдийн байр суурийг өөрчлөхгүйгээр хөрөнгөө нэмэгдүүлэх боломж олгодог.
• Банкны хүүтэй харьцуулахад харьцангуй бага хүүтэй зээл авах боломжтой. • Банкны зээлээс илүү урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэр болдог.
• Бонд гаргагчийн хувьд өртөг хямд
• Бонд гаргаснаар олох хөрөнгө оруулалтын хэмжээ хязгаарлалтгүй
Бонд гаргагч нь:
• Засгийн газар
• Орон нутгийн засаг захиргаа
• Компани
Бондыг худалдан авах боломжит худалдан авагчид нь:
• Арилжааны банк

16

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
• Даатгалын компани
• Хөрөнгөтэй хувь хүн
• Сул эх үүсвэртэй компани
• Хөрөнгө оруулалтын сан
• Гадны эх үүсвэрүүд...
Ашгийн төлөө хуулийн этгээд болох ямар ч компани /ХХК, ХК аль нь ч байсан/ бонд гаргах эрхтэй байдаг. Бонд гаргах үйл ажиллагааг
Компанийн хууль, Үнэт цаасны зах зээлийн хууль, СЗХ-ны "Нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх тухай" журам, Монголын хөрөнгийн биржийн "Бүртгэлийн журам", "Арилжааны журам"-аар зохицуулах бөгөөд эдгээр хууль тогтоомж, дүрэм журмуудыг судлах хэрэгтэй. Бонд гаргахад компани нь материалаа үнэн зөв бүрдүүлэх шаардлагатай бөгөөд үндсэн болон хүүгийн төлбөрийг хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байдаг. Бондыг хоёр хэлбэрээр гаргаж болно. Үүнд:
1. Хаалттай хүрээнд бонд гаргах. Энэ нь олон нийтэд зориулж бус тодорхой хүрээнийхэнд зориулан гаргаж, хаалттай хүрээнд худалдаалахыг хэлнэ.
• Өөрийн эзэмшлийг бусадтай хуваалцах сонирхолгүй, хүү төлөх боломжтой компаниуд гаргадаг.
• Хөрөнгө оруулагчийн хувьд эрсдэл бага, өгөөж нь тогтмол, тодорхой. 2. Олон нийтэд нээлттэй хүрээнд бонд гаргах. Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэйгээр худалдаалах зорилгоор гаргаж буй бондыг хэлнэ. Бонд бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ.
Үүнд:

Бонд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл

Бонд гаргах эрх бүхий байгууллагын шийдвэр

Бонд гаргагч компанийн дүрэм

Бондын танилцуулга

Бонд гаргагчийн аудитийн байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан тэнцэл, аудитийн дүгнэлийн хамт бондын барьцаа, баталгааг хангахтай холбоотой баримт бичгүүд
5.
Хөрөнгө оруулалт
Хөрөнгө оруулалт гэдэг нь ирээдүйд илүү нөөц бий болгох хүлээлттэйгээр өнөөгийн нөөцийг хуваарилан ашиглах үйл ажиллагаа юм.
Хөрөнгө оруулалтын хэлбэрүүд:
a) Мөнгөө банкинд байршуулах буюу хадгаламжинд хийх

17

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
b)
c)
d)
e)
f)

Мөнгөө хүүтэй зээлдүүлэх
Орон сууц, хашаа байшин худалдан авах
Алт мөнгө, эртний эдлэл худалдан авах
Бонд худалдан авах
Бизнест хөрөнгө оруулах буюу хувьцаа худалдан авах

a) Банкны хадгаламж
Мөнгөө банкинд хадгалуулах нь таны бэлэн мөнгөний эрсдлийг бууруулах, мөн бага ч гэсэн хүүгийн орлого авах нь бизнест ашигтай юм. •



Давуу тал
Оруулсан хөрөнгөөсөө хурдан үр өгөөжийг хүртэх боломжтой.
Засгийн газраас баталгаа гаргаж өгдөг Тухайн хөрөнгө оруулалтыг бүхэлд нь эсвэл хэсэгчилэн авах боломжтой төдийгүй хэдийд ч авч хэрэглэх боломжтойгоороо давуу талтай юм.





Сул тал
Богино хугацааны хөрөнгө оруулалт учраас хүүгийн орлого доогуур
Инфляцийн түвшний өсөлтөөс хамааран бодит үнэ цэнээ алдах магадлалтай
Энэ хөрөнгө оруулалт нь дундаж хугацаа эсвэл урт хугацааны хувьд тохиромжгүй

b) Мөнгө хүүтэй зээлдүүлэх
c) Орон сууц, хашаа байшин, газар зэрэг үл хөдлөх хөрөнгө

худалдаж авах
Үл хөдлөх хөрөнгө худалдан авч, үнэ өсөхөөр зарж ашиг олох боломжтой. Инфляциас хамаарч үнэ өөрчлөгдсөн гэсэн ч хөрөнгөтэй үлддэг. Хөрвөх чадвар удаан. Үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд тухайн эд хөрөнгийн байршил, зориулалт зэргийг анхаарах шаардлагатай.
d) Алт, мөнгө зэрэг эртний үнэт эдлэл худалдаж авах-ын давуу тал нь алт, мөнгө, эртний эдлэл үнэ ханшаа тогтмол барьдаг. Урт хугацаанд үнэ цэнээ хадгалж чаддаг давуу талтай.
e)
Бонд худалдан авах
Бондыг банкны хадгаламжтай адилтган ойлгож болох юм. Та банкинд мөнгөө хадгалуулж сар тутамд хүү бодуулдаг. Өндөр хүү авахын тулд одорхой хугацаатайгаар хадгалуудаг. Бонд нь мөн хүү тооцдог бөгөөд тодорхой хугацаатай байна. Ялгаатай нь та банкны хадгаламжийн дансаа эсвэл дэвтрээ бусдад худалдан борлуулж, бусдаас худалдан авч болохгүй бол бондыг харин худалдаж, худалдан авч болно. Бонд нь

18

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага ямар ч үед хөрвөх чадвар өндөртэй үнэт цаасанд тооцогдоно. Учир нь хөрөнгө оруулагч дуртай үедээ бондоо худалдаж мөнгөө авах боломжтой байдаг. Мөн бондыг хоёрдогч зах зээл дээр худалдаалахад үнэ нь өсөх боломжтой. Компанийн бонд нь банкны хадгаламжаас өндөр хүүг танд амладаг.
Үнэт цаасны зах зээл дээр байгаа компанийн бондуудын хүү банкны хадгаламжийн хүүнээс ихэвчлэн өндөр тогтоогддог. Жишээ нь; банкны хугацаатай хадгаламжийн дундаж хүү 1,4 хувь бол бондын дундаж хүү
1,65 хувь байна. Засгийн газрын бондыг улсын төсвөөр баталгааждаг тул хамгийн найдвартай, эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж үздэг. Тиймээс бусад орнуудад бонд худалдан авах нь банкны хадгаламжтай адил хүмүүсийн энгийн хэрэглээ болсон байдаг.
Бонд худалдан авахын давуу тал:
• Бондын хөрвөх чадвар банкны зээлээс өндөр
• Банкинд хадгалуулснаас илүү хүүгийн орлого олох боломжтой.
• Хүү төлөх хугацаа уян хатан
• Хугацаа урт
f)
Бизнест хөрөнгө оруулах буюу хувьцаа худалдан авах
Хувьцаа худалдан авснаар танд дараах боломжууд нээгдэнэ. Үүнд:
1. Компанийнхаа үйл ажиллагааг анхаарч, ямар хүнээр удирдуулахыг шийдэхэд оролцох боломжтой болно.
2. Тухайн компанийнхаа жил бүрийн ашгаас ногдол ашиг авах
3. Хувьцааг нь худалдан авсан компани ашигтай ажиллаж, үйл ажиллагаа нь өргөжихийн хэрээр хувьцааны үнэ өсдөг. Ийм нөхцөлд бага үнээр авсан хувьцаагаа өндөр үнээр зарж ашиг олох боломж бий. Компани жил бүр хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулах ёстой. Энэ хурлаараа өнгөрсөн жилийнхээ тайланг хэлэлцэж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцүүлэн баталдаг, компанийн удирдлагыг ч сонгодог. Мөн ашигтай ажилласан бол ногдол ашиг тараах эсэхээ шийддэг. Хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч бүр хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, компанийн цэвэр ашгаас ногдол ашиг авах эрхтэй бөгөөд хувь нийлүүлэгчдийн хурлаар нэг хувьцаанд хэдий хэмжээний ногдол ашиг тараахыг шийддэг.
Компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг байсан ч компанийг заавал өөрөө удирдах шаардлагагүй, чадварлаг удирдлагыг сонгон ажиллуулж, өөрийн хөрөнгөө өсгөх боломж нээлттэй байдаг.

19

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Хувьцааны хэлбэр, онцлог:
Д/Д

1

2

3

Хувьцааны
Хувьцааны
хэлбэр ангилал Бусдад
Нэр заасан шилжүүлэх хувьцаа боломжоор нь
Хамгаалалттай
нэр заасан хувьцаа Эзэмшигчийн хувьцаа Зэрэглэлээр Энгийн хувьцаа
Давуу эрхийн хувьцаа Нэрлэсэн
Нэрлэсэн үнэ үнээр заасан хувьцаа
Ширхэгийн
хувьцаа

Онцлог
Нэр заасан хувьцаа гаргах компани хувьцаа эзэмшигчийнхээ бүртгэлийг өрөө хөтөлдөг.
Хувьцаагаа зөвхөн хувьцаат компанийн зөвшөөрлөөр худалддаг.
Нэр заагаагүй хувьцаа
Санал өгөх эрхтэй
Санал өгөх эрхтэй
Үнийн тодорхой суурь дүн заасан хувьцаа Хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь хэмжээ нь өгөгдсөн хувьцааны тоогоор илэрхийлэгдэнэ.

Бизнест хөрөнгө оруулах буюу хувьцааг нээлттэй болон хаалттай гэсэн хоёр хэлбэрээр худалдан авч болно. 1. Нээлттэй хэлбэрээр хувьцаа худалдан авах гэдгийг хөрөнгийн бирж дээрээс Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах гэж ойлгоно.
Хувьцааны арилжааны жагсаалтанд багтсан компаниудын хувьцааг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийснээр ирээдүйд тухайн компанийн хувьцааны арилжаанаас ашиг хүртэх болон ноогдол ашиг хуваалцах эрхтэй болж байгаа юм.
Та үнэт цаасны арилжаанд өөрөө шууд оролцохгүй. Заавал ямар нэгэн брокер дилерийн компаниар зуучлуулан оролцдог. Тэрээр таны худалдах болон худалдан авах захиалгыг чинь биелүүлж байдаг. Оролцохдоо брокер дилерийн компанид очиж данс нээлгэх хэрэгтэй. Дараа нь ямар үнэт цаас авах захиалга брокерт өгнө. Таны захиалгыг авсан брокер дилерүүд хөрөнгийн бирж дээр явагддаг арилжаанд оролцож захиалгыг тань биелүүлдэг. Үнэт цаас худалдан авахдаа дансандаа заавал мөнгөтэй байх хэрэгтэй. Арилжаа явагдаж таны данснаас мөнгө гарч, оронд нь худалдан авахыг хүссэн үнэт цаас таны дансанд орно. Хэрэв үнэт цаас зарах бол мөн брокертээ захиалгаа өгөхөд хангалттай.

20

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Ханш. Үнэт цаасны нэрлэсэн үнийг тухайн үнэт цаасыг гаргаж байгаа хуулийн этгэээд өөрөө тогтоодог. Үнэт цаас гаргаад анх худалдаж байгааг анхдагч зах зээл гэнэ. Анхдагч зах зээл дээр үнэ тогтвортойгоор нэг түвшинд байдаг. Анхдагч зах зээл дээр үнэт цаас арилжигдаж дуусад худалдан авагч өөрийн эзэмшсэн үнэт цаасаа эргэн худалдахыг хоёрдогч зах зээл гэнэ. Хоёрдогч зах зээл дээр ханш нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар тогтоно. Тухайлбал; зарах захиалга их, авах захиалга бага бол үнэ буурна. Эсрэг тохиолдолд ханш өснө.
2. Хаалттай хэлбэрээр хувьцаа худалдан авах гэдгийг хаалттай хүрээнд Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийн хувьцааг худалдан авах гэж ойлгоно.
Хөрөнгө оруулагч компанийн дүрмийн санд хөрөнгө оруулах замаар
ХХК-ийн хувьцааг эзэмшин хувь нийлүүлэгчийн эрхээ эдэлнэ.
Бид энэхүү сургалтын хүрээнд бизнесийн санхүүжилтийн үндсэн хэлбэрүүдийн нэг болох хөрөнгө оруулалтаар хэрхэн санхүүжих, тэр дундаа хөрөнгө оруулалтын үндсэн хэлбэрүүдийн нэг болох бизнесийн хөрөнгө оруулалтын тухай ойлголтыг авч үзэх болно.
Сэдвийг цаашид дэлгэрүүлж унших материалууд:
1. Раmala P.Pеterson "Financial Management and analysis"
2. The attitude of Small and Medium industrialists to Venture capital financing in Nigeria, Global Journal of Business research, volume 1, number 1, 2007
3. SMEs financing: the Extent of need and the Responses of Different
Credit Structures, Theoretical and Applied Economics , Volume XVII
(2010), No. 7(548), pp. 25-36
4. До.Дуламсүрэн "Үнэт цаас ба үнэт цаасны зах зээл"
5. Хувьцааны тухай бүгдийг нэг дороос: Хөрөнгийн зах зээл сэтгүүл,
Улаанбаатар 2005
6. Үнэт цаас гаргагчдад зориулсан зөвлөмж: Хөрөнгийн зах зээл сэтгүүл, Улаанбаатар 2007
7. Орон нутаг засаг захиргааны бонд гаргах боломж: хөрөнгийн зах зээл Ж. Болормаа, Монголын хөрөнгийн биржийн мэдээ:
Хөрөнгийн зах зээл сэтгүүл, Улаанбаатар, 2008

21

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

Хоёрдугаар бүлэг. Бизнесийн хөрөнгө оруулалтын тухай ойлголт Бизнесийн хөрөнгө оруулалт гэдэг нь ирээдүйд ашиг олох зорилгоор бизнесийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хөрөнгө байршуулан, тодорхой бус үр дүнд найдсан зоримог үйл ажиллагаа мөн.
Урт хугацаанд өндөр өгөөжтэй байна гэж үзэн өөрийн хөрөнгөөрөө эрсдэл хүлээхийг зөвшөөрч буй байгууллага, хувь хүнийг Хөрөнгө оруулагч гэж ойлгоно. Хөрөнгө оруулагчдыг байгууллага хөрөнгө оруулагч, хувь хөрөнгө оруулагч гэж хуваан үзэж болно.
• Байгууллагын хөрөнгө оруулагчид - Даатгалын компани, хөрөнгө оруулалтын компани, хөрөнгө оруулалтын сан, хамтын сан, тэтгэврийн сан зэрэг бусад хүмүүсийн мөнгийг хөлсөөр удирддаг, хөрөнгө оруулалтаар мэргэшсэн болон их хэмжээний үнэт цаасны арилжаанд оролцдог хөрөнгө оруулагчид
• Хувь хөрөнгө оруулагчид - Хувийн хөрөнгө оруулалтын зорилгоор хөрөнгө оруулалт хийсэн, үнэт цаас худалдан авсан хөрөнгө оруулагч хувь хүмүүс
Хөрөнгө оруулагчид юунд хөрөнгө оруулдаг вэ:
• Сайн бизнес санаа, бүтээгдэхүүн үйлчилгээний шийдэлд
• Түүнийг хэрэгцээтэй хүмүүст нь хүргэх бодит, сайн маркетингийн стратегид • Түүнийг бүрэн дүүрэн илэрхийлж чадахуйц бизнес төлөвлөгөөнд
• Тэрхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүмүүст
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт:
Хөрөнгө оруулагчид урт хугацаанд өндөр өгөөжтэй байна гэж үзэн

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага өөрийн хөрөнгөөрөө эрсдэл хүлээхийг зөвшөөрдөг.
Хөрөнгө оруулалтын өгөөж, түүний үр дүнд бий болох үнэ цэнэд гадны олон хүчин зүйл нөлөөлж, хөрөнгө оруулагчдад эрсдлийг эсвэл боломжийг бий болгодог байна.
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт: Хөрөнгө оруулалтын бий болгох бололцоо, давуу тал болон эрсдлийг олж харах явдал нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын үндсэн нөхцөл юм.
Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын үндсэн хэлбэрүүдээс сонголт хийн байршуулах шийдвэр гаргахдаа Хөрөнгө оруулалтын өгөөж,
Эрсдлийн түвшингийн боломжит хослолыг сонгон хөрөнгө оруулдаг.
Хөрөнгө оруулалтын өгөөжийн хүлээлт: Эрсдэл илүү хүлээсэн хөрөнгө оруулагч илүү өгөөж авах ёстой.
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт гэдэг нь тухайн төслөөс хүртэх өгөөжийн түвшин, учирч болох эрсдлийн түвшингийн зохимжит хослолыг сонгох үйл явцыг юм.
Зарим тохиолдолд хөрөнгө оруулалтын өгөөж нь бага байсан ч эрсдэл маш бага байвал хөрөнгө оруулах шийдвэр гаргадаг. Тухайлбал, хөгжингүй орнуудад засгийн газрын бондын өгөөж маш бага байдаг ч эрсдэлгүй хөрөнгө оруулалт болдог тул хөрөнгө оруулагчид сонирхдог.
Эрсдлийн түвшин гэдэг нь бодит үр дүн нь таамаглалаасаа зөрөх магадлал (боломж) юм.
Эрсдлийн түвшин гэдгийг байршуулсан хөрөнгөнд ямар нэгэн тааламжгүй үйл явдал тохиолдох эсвэл хамгийн бага үр өгөөжтэй байх магадлал гэж ойлгоно.
Хөрөнгө оруулагчдыг эрсдэлд хандах хандлагаар нь дараах хоёр хандлагад хувааж үздэг:
• Эрсдлийг хүлээн зөвшөөрөх - Хүлээгдэж буй өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд илүү эрсдлийг хүлээхэд бэлэн байх хөрөнгө оруулагчийн хандлага
• Эрсдэлээс зайлсхийх - Засгийн газрын үнэт цаас авах зэрэг эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн хандлага
Хөрөнгө оруулалтын өгөөж гэж хөрөнгө оруулагчийн тодорхой хугацааны туршид олсон нийт ашиг буюу алдагдлыг ойлгоно.

22

23

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
- Ямар ч хөрөнгө оруулагчийн дурлах бүс. Маш цөөн тооны бизнес энэ бүсэд хамаардаг.
- Ямар ч хөрөнгө оруулагч хөрөнгө оруулахгүй бүс
Хөрөнгө
оруулагчийн хандлагаас хамаарах бүс.
Ихэнх бизнес энэ бүсэд хамаардаг байна.

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Сэдвийг цаашид дэлгэрүүлж унших материалууд:
1. Geoffrey A.Hirt Stanley "Fundamentals of Investment management"
2. Б.Бүжинлхам "Санхүүгийн удирдлага"
3. Брокер дилерийн үйл ажиллагааны журам, санхүүгийн зохицуулах хорооны 223-р тогтоол, 2008 оны 10 дугаар 22-ны өдөр, Улаанбаатар хот
4. Үнэт цаасны арилжааны мэдээ : Хөрөнгийн зах зээл сэтгүүл,
Улаанбаатар, 2008
5. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл батлах тухай, 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр, дугаар 178, Улаанбаатар хот

Венчур хөрөнгө оруулалт гэж юу вэ?
Венчур хөрөнгө оруулалт гэдэг нь цаашид өсөх ирээдүй бүхий компанийн хувьцаанд (дүрмийн санд) хөрөнгө оруулалт хийж тухайн компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн хүндрэлээс гаргаж, үйл ажиллагааг тогтворжуулсаны дараа ирээдүйд тухайн хөрөнгө оруулсан хувьцааг (дүрмийн сангийн эзэмшиж байсан хэсгээ) зарж өөрийн оруулсан хөрөнгийг эргүүлэн олдог санхүүгийн арга хэрэгсэл юм.
Венчур хөрөнгө оруулалтын зээлийн бүтээгдэхүүнээс ялгарах ялгаа нь үл хөдлөх хөрөнгө, биет болоод түргэн хөрвөх хөрөнгийн барьцаа баталгаагүйгээр хөрөнгө оруулалт, санхүүжилт хийдэг явдал юм.
Венчур хөрөнгө оруулагчид санхүүжилт хийхийн тулд санхүүжилт хүлээн авагчид "due diligence" буюу хүлээн авагчдын бизнест магадлан шалгалтын процессыг хийдэг бөгөөд уг процессын дүнд бизнесийн төлөвлөгөөний хэрэгжих магадлал, эрсдэл, ирээдүйн боломж, түүнийг хэрэгжүүлэх багийн чадвар дадлага, туршлага зэрэгт үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргадаг байна.
Венчур хөрөнгө оруулалтын амьдралын циклийн (Venture Cycle Model) загвараар венчур хөрөнгө оруулалт нь дараах гурван үе шаттай байна гэж үзсэн. Үүнд:
- Оролцох эсэхээ шийдэх буюу шинжилгээ судалгаа хийх
- Хөрөнгө оруулалт хийх буюу оролцоогоо бий болгох
- Венчур хөрөнгө оруулалтын гарах үе буюу хувьцаагаа заран бизнесээс гарах хувь хүн болон байгууллага

24

25

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

Гуравдугаар бүлэг. Хөрөнгө босголтын тухай ойлголт
Хөрөнгө босголтын үйл ажиллагаа гэдэг нь засгийн газар, байгууллага, хувь хүнээс мөнгөн болон бусад хэлбэрээр хувь нэмэр оруулахыг хүсэх замаар хөрөнгийн эх үүсвэр бий болгох үйл ажиллагааг хэлнэ.
Хөрөнгө босголтын үйл ажиллагаа нь ашгийн бус байгууллагуудын хувьд хандив тусламж цуглуулах үйл ажиллагаа байдаг бол ашгийн байгууллагын хувьд хөрөнгө оруулагчид болон бусад эх үүсвэрүүдээс мөнгө, хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагаа байдаг.
Хөрөнгө босголтын хэлбэрүүд:
• Мөнгөн хэлбэрээр
• Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөр
• Төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулж
• Бүтээгдэхүүн ж: интернэт дэх даралт, хүнсний болон хэрэглээний бүтээгдэхүүн гм.
• Судалгаа, шинжилгээ, оюуны бүтээл
• Ажил хөдөлмөр, ур чадвар
Хөрөнгө босгох арга замууд
Хөрөнгө босгох олон арга зам байдгаас гурван хэлбэрийг энд товч тайлбарлая. 1. Нээлттэй хэлбэрээр хөрөнгийн захаас хөрөнгө босгох
2. Венчур хөрөнгө оруулагчдаас болон Хаалттай хүрээнээс хувийн арилжаа /private placement/ хэлбэрээр хөрөнгө босгох
3. Хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө босгох
1. Нээлттэй хэлбэрээр хөрөнгийн захаас хөрөнгө босгох нь
Хөрөнгийн зах нь тодорхой субьектүүд дахь хөрөнгийн илүүдлийг хөрөнгө шаардлагатай бусад хэсэгт өртөг багатайгаар, урт хугацаанд, үр ашигтай дахин хуваарилах боломжийг бүрдүүлдэг санхүүгийн зуучлалын онцгой сектор юм.
Хөрөнгийн захын нийт эдийн засагт үзүүлэх ач холбогдол:
• Санхүүгийн зах зээлийн тогтворжилтыг хангаж, энэ утгаараа нийт эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлдөг
• Аж ахуйн нэгж, байгууллагуудын үнэ цэнийг тогтоож, тэднийг эрэмбэлдэг 26

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Хөрөнгийн захын давуу тал:
• Хөрөнгө оруулалтын өртөг хямд
• Хөрөнгө оруулалтын хугацаа урт
• Эрсдлийг хуваарилах, бууруулах боломж өндөр
• Их хэмжээний хөрөнгө төвлөрүүлэх боломж өндөр
• Хөрвөх чадвар өндөр
Үнэт цаас
• Үнэт цаас гэж Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан, эсхүл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн опцион, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-ноос энэ хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримтыг;
• Хувьцаа гэж компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаасыг;
• Өрийн бичиг гэж тодорхой хугацааны туршид болон дараа үндсэн төлбөр болон хүүг мөнгөн, эсхүл тодорхой эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийн хэлбэрээр эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаасыг;
• тус тус хэлнэ.
Үнэт цаас гаргах
Үнэт цаас гаргах үйл ажиллагаа нь хөрөнгө хуримтлуулах, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгыг агуулж байдаг. Үнэт цаасыг нээлттэй хаалттай хоёр хэлбэрээр гаргаж болно. Хөрөнгийн бирж дээр нээлттэй хэлбэрээр үнэт цаас гаргах үйл ажиллагаа нь дараах үндсэн 5 үе шатаар хэрэгждэг. Үүнд:
1. Мэргэжлийн баг бүрдүүлэх
2. Судалгаа шинжилгээ хийх
3. Бүртгэлийн бичиг баримт бүрдүүлж, зөвшөөрөл авах
4. МХБ-ийн жагсаалтанд бүртгүүлэх
5. Үнэт цаасаа арилжих
Үнэт цаасыг Засгийн газар, Аймаг нийслэлийн засаг дарга, Хуулийн этгээд гаргаж болох ба үнэт цаас гаргахын өмнө хийгддэг хянан магадлах шинжилгээг /due diligence/ хөрөнгө оруулагчдад учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор хөндлөнгийн аудит, үнэлгээний компани, хуульч, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх гэх мэт мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэдэг. Энэхүү судалгаа шинжилгээний дүн нь үнэт цаас гаргах урьдчилсан нөхцөл болдог.

27

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Нээлттэй зах зээлд үнэт цаас гаргах замаар хөрөнгө босгох үйл ажиллагаанд оролцогчид:

Нээлттэй компанийн давуу тал
• Ажлын капиталыг нэмэгдүүлэх, шинжилгээ судалгааны ажил гүйцэтгэх, техник, технологийг шинэчлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ бизнес эрхлэх, өрөө төлөх зэрэгт шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олон нийтээс олж авах,
• Өөрийн хөрөнгийн хэмжээг өсгөснөөр, санхүүгийн чадварыг сайжруулж, зээл авах боломжийг өсгөнө.
• Цаашид нэмж хувьцаа гарах замаар хувьцааны зах зээлийн ханшийн өөрчлөлтөөс компанид нэмэлт эх үүсвэр төвлөрүүлэх, шаардлагатай үед нэмэлт хөрөнгө олох боломжтой болно.
• Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд илүү таатай нөхцөл бүрдүүлснээр мэргэжлийн өндөр чадвартай шилдэг мэргэжилтнийг татан ажиллуулах, сайн менежменттэй байх боломж бүрдэнэ. • Зах зээл дээр нэр хүнд өсөж, олонд танигдах таатай нөхцөл бүрдэнэ.
• Компанийн бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч зэрэг харилцагч талууд нь компанийн хувьцааг эзэмших замаар бизнесийн холбоогоо улам бэхжүүлэх боломж нээгдэнэ.
• Хөрөнгө оруулагчийн хувьд хөрвөх чадвартай байх нь хөрөнгөө оруулах сонирхлыг нэмэгдүүлнэ.
• Компанийн хяналтыг эзэмшигчдийн хувьд зээлдүүлэгч, түрээслүүлэгч, бэлтгэн нийлүүлэгч нарт хувийн хөрөнгөөр баталгаа гаргах шаардлагагүй болно.

28

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага


Компанийн хяналтыг эзэмшигчдийн хувьд нийтэд нээлттэй компани болсноор өөртөө итгэх итгэл, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх сэтгэл зүйн үндэслэл нэмэгдэнэ.
Нээлттэй зах зээлд үнэт цаас гаргах замаар хөрөнгө босгоход анхаарах зүйлс: • Нийтэд санал болгон үнэт цаас гаргах шийдвэр гаргахын өмнө давуу болон сул талыг үнэлж үзэх
• Гарах зардлыг бусад хэлбэрийн санхүүжилттэй зэрэгцүүлж үзэх,
• Төслөө сайн бэлтгэх, боломжтой бол мэргэжлийн байгууллагын туслалцаа авах
• Хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ хийсэн байх
• Холбогдох тусгай зөвшөөрөл, эрхийг авсан байх, тухайлбал, тусгай зөвшөөрөл шаардах үйлдвэрлэл үйлчилгээг санхүүжүүлэхээр төсөл боловсруулсан бол тусгай зөвшөөрөл авсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсэн, газрын зөвшөөрөл авсан г.м
• Зах зээлийн нэр хүнддээ байнгын анхаарал тавьж, одоогийн хувьцаа эзэмшигчид, зээлдүүлэгчдийнхээ итгэлийг олсон байх
Хамгийн гол нь: Компанийн сайн засаглалтай байх
Жишээ: Үнэт цаас олон нийтэд санал болгох замаар хийсэн хөрөнгө оруулалтууд Хувьцаа

29

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Компанийн бонд

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага бизнес эрхлэгчийн дүрмийн сангийн 49 хүртэл хувьд 5 хүртэл жилийн хугацаатайгаар хөрөнгө оруулна.
Венчур хөрөнгө оруулагчид нь ойролцоогоор 1000 төслөөс 100-г нь шилж аваад дараа нь шинэлэг хэрэгжих боломжтой гэсэн 50-г нь сонгоод түүн дээрэээ задлан шинжилгээ хийж ойролцоогоор 10 төслийг нь сонгодог байна. Иймээс энд үнэхээр сайн гэсэн төслүүд орж тэднээс хамгийн сайн нь сонгогддог учир венчур хөрөнгө оруулагчидын хувьд илүү сонирхолтой байдаг.
Венчур хөрөнгө оруулалтын "алтан дүрэм" болох хөрөнгө оруулагчийн хөрөнгийн ирээдүй нь хүлээн авагчийн бизнесийн амжилтаас шууд шалтгаалах явдал юм. Иймд венчур хөрөнгө оруулалтын гэрээнд орсон талууд нэгэн зорилготойгоор хамтран ажиллах шаардлагатай байдаг.

2. Венчур хөрөнгө оруулагчдаас болон Хаалттай хүрээнээс хувийн арилжаа /private placement/ хэлбэрээр хөрөнгө босгох

Венчур хөрөнгө оруулалтын компани бол тухайн технологийн зах зээлийн ирээдүйн хандлагыг урьдчилан судалж, уг төслийг хэрэгжүүлэх менежментийн багийн ур чадварыг үнэлсний үр дүнд, танд шаардлагатай хөрөнгө оруулалтыг 100 хүртэлх хувь санхүүжүүлдэгээрээ онцлогтой.
Венчур хөрөнгө оруулагчийн бас нэг давуу тал бол байгуулсан гэрээний дагуу хамтран ажиллах хугацаа дуусгавар болох үед хүсэн хүлээсэн ашгаа эргүүлэн олохын тулд өөрийн эзэмшлийн хувьцаа (дүрмийн сан)-г тухайн үеийн зах зээлийн ханшаар бодож компанийн хувьцаа эзэмшигчдэд нь эргүүлж борлуулдаг. Аливаа төсөлд хамтран ажиллах нь тодорхой хугацаатай байдаг ба дунджаар /3-5/ жил байна. Тодорхой хугацааны дараа Венчур хөрөнгө оруулалтын үр дүнгээр тухайн компанийн дүрмийн сан, үнэ цэнэ нэмэгдэж, зах зээлд хүчтэй өрсөлдөх чадвартай болсон тохиолдолд зах зээлийн жамын дагуу компанийн нэгж хувьцааны үнэ өсдөг. Тухайн компанийн эзэмшилд буй хувьцааны
(дүрмийн сангийн эзэмшиж буй хэсэг) үнэ ч ялгаагүй өснө. Хэрэв тухайн компани тодорхой хугацааны дараа венчур хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй хувьцааг худалдаж авах чадвартай болсон бол та өөрөө эхний ээлжинд тэрхүү хувьцааг нь худалдаж авах бүрэн боломжтой.

Венчур хөрөнгө оруулагчид нь ихэвчлэн тодорхой нэг салбараар дагнасан байдаг бөгөөд төслийн үр хөврөлийн үе шатанд дүрмийн сангийн тодорхой хувьд, тодорхой хугацаагаар хөрөнгө оруулалт хийдэг. Монголд СЗХ-ны журмын дагуу венчур хөрөнгө оруулагч нь

30

Хаалттай хүрээнээс хувийн арилжаа /private placement/ хэлбэрээр хөрөнгө босгох: Энэ нь ХХК-д хувийн хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт хийх үйл ажиллагаа юм. Энэ арилжаа нь Монгол улсад Иргэний хууль,
Компанийн тухай хуулиар зохицуулагддаг, хаалттай хүрээнд хийгддэг.
Хөрөнгө оруулалтын хугацаа, хэмжээ, тухайн хуулийн этгээдийн дүрмийн сангийн хэдэн хувийг эзэмших зэргийг хөрөнгө оруулагч,

31

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага бизнес эрхлэгч хоёр харилцан тохиролцдог байна.
Хувь хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгох үе шатууд:
• Хөрөнгө оруулалтын хүрээлэлтэй холбоо тогтоох
• Эхний уулзалтанд бэлтгэх. Боломжит хөрөнгө оруулагчид зориулсан танилцуулга илтгэлийг бизнес төлөвлөгөөний үндсэн баримт бичигт үндэслэн тухайн хөрөнгө оруулагч бүрт зориулан өөр өөрөөр бэлтгэх
• ХО-тай уулзах, уулзсан уулзалт бүрийн дараа уулзалтаа дүгнэх.
Уулзалт бүр дээр ямар асуултууд асуув, яаж хариулсан, цаашид юу анхаарах хэрэгтэй байсан г.м. зүйлсээ нэгтгэн дүгнэх. Хамгийн чухал уулзалтыг хамгийн эхэнд төлөвлөж хэзээ ч болохгүй.
• Нэгэнт хөрөнгө оруулагчийн сонирхлыг татаж чадсан бол харилцан холбоо үүссэн боломжит хөрөнгө оруулагч руу илгээх дараах дарааллаар холбогдох бичиг баримт, мэдээллүүдийг хүргэнэ. Үүнд:
- Төлөвлөгөөний хураангуй
- Хөрөнгө оруулагчид зориулсан танилцуулга, эхний уулзалтын материалууд - Бизнес төлөвлөгөө, нягтлан шалгалтын материалууд / судалгааны тайлангууд, санхүүгийн дэлгэрэнгүй тооцоолол, бодит байдлыг ашлгасан тайлангууд, үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл г.м./ илгээх
• Сонирхлоо илэрхийлсэн хөрөнгө оруулагчид холбогдох эрх зүйн бичиг баримтууд, хувь эзэмшилтийн санал зэрэг баримт бичгүүдийг илгээн, хэлэлцээрийн үйл явц эхэлнэ.
3.

Хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө босгох

Хөрөнгө оруулалтын сан нь жижиг хөрөнгө оруулагчдын хөрөнгийг татан төвлөрүүлж, үнэт цаас болон бусад төрлийн хөрөнгө худалдан авах замаар оновчтой багц бүрдүүлэх, олсон ашгаас хөрөнгө оруулагчдад хувь хүртээх үйл ажиллагаа эрхэлдэг санхүүгийн зуучлагч байгууллага юм. "Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Хөрөнгө оруулалтын сан хаалттай, нээлттэй гэсэн хоёр төрөл байдаг.
Нээлттэй сангийн хувьд иргэд хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт хийж болдог аж. Бас хэрэгцээ гарсан үедээ дуртай цагтаа оруулсан хөрөнгөө татаж авах боломжтой. Хаалттай сангийн тухайд үйл ажиллагаа явуулах тодорхой хугацаатай байдаг. Хөрөнгө оруулагчдынх нь тоо ч хязгаартай. Сангаас хүссэн үедээ гарах боломжгүй.
Хөрөнгө оруулалтын сан нь иргэд, байгууллагын мөнгөн хөрөнгийг нэгтгэн сан бүрдүүлдэг. Нэгтгэсэн мөнгөөрөө үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө худалдан авч, худалдах зэргээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг аж. Энэ мөнгийг зөв хөрөнгө оруулалтад зарж өсгөх ажлыг мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежерүүд хийдэг. Менежер нь ихэнх тохиолдолд хөрөнгийн зах зээл дээр цөөнгүй жил ажилласан дилер, банкирууд байх нь бий. Олон улсын жишгээс үзэхэд сүүлийн арван жилд хөрөнгө оруулалтын сангуудын өгөөж хадгаламжийн хүүгээс 20 орчим хувиар илүү байна. Хувийн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Equity investment буюу хөрөнгө оруулагчдад хувьцааг шууд санал болгох арга нь шинэ болон жижиг, дунд компанийн хөрөнгө босгодог түгээмэл аргад тооцогддог.

Сэдвийг цаашид дэлгэрүүлж унших материалууд:
1.
2. 3.
4.
5.

Brigman EF, "Financial management"
"An Analysis of Causes For SMEs Financing difficulty",
International journal of Business and management , 2009, vol. 4
Ж.Пүрэвсүрэн "Санхүүгийн удирдлага"
Б.Бүжинлхам "Санхүүгийн удирдлага"
Жижиг бизнесийн менежмент: Улаанбаатар, 2008

Хөрөнгө оруулалтын сангийн үндсэн зорилго нь олон жижиг хөрөнгө оруулагч нийлж нэгдсэн сан үүсгэн хөрөнгийн зэх зээл дээр хөрөнгө оруулахад чиглэгддэг. Хамгийн анхны хөрөнгө оруулалтын сан Голланд улсад 230 жилийн өмнө байгуулагдаж байжээ.

32

33

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

Дөрөвдүгээр бүлэг. Хөрөнгө оруулалтын санал бэлтгэх, бизнес төлөвлөгөөг танилцуулах
Хэдийгээр хөрөнгө оруулагч олох нь хэцүү ажил боловч бизнесийн сайн санаа, түүнийг хэрэгжүүлэх сайн баг, сайтар боловсрогдсон бизнес төлөвлөгөөтэй бол санхүүжилт олж чадна. Гагцхүү итгэл үнэмшил төрүүлэхүйц түвшинд бүх материалыг бэлтгэж, зөв хүндээ хандан, үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулахад л хангалттай.
Хөрөнгө оруулалтын санал бэлтгэх, бизнес төлөвлөгөөг танилцуулах
Хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилгоор бизнес төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагааны үед;
- Төлөвлөгөөний хураангуй /10 хүртэл хуудас материал/
- Хөрөнгө оруулалтын санал /хөрөнгө оруулагчдад илгээх зориулалттай 2-3 хуудас материал/
- Бизнес төлөвлөгөөний танилцуулга /хөрөнгө оруулагчдад танилцуулах зориулалттай 20 хүртэл хуудас Power point слайд/
- Бизнес төлөвлөгөө /40 хүртэл хуудастай үндсэн бичиг баримт/ гэсэн үндсэн 4 баримт бичиг боловсрогдож гарах бөгөөд эдгээр нь
"хөрөнгө босголтын" үйл ажиллагааны үед янз бүрийн зорилгоор ашиглагддаг. Эдгээр бичиг баримтууд нь бүгд нарийн тодорхой хийгдсэн санхүүгийн төлөвлөлт, хэтийн төлөвийн төсөөллөөр баталгаажигдсан байна. Хөрөнгө оруулалтын санал бэлтгэх, бизнес төлөвлөгөөг танилцуулах
• Хөрөнгө оруулалтын санал нь хөрөнгө оруулагчийг мэдээллээр хангахад зориулагдсан анхан шатны албан ёсны бичиг баримт байх ба саналыг эхний байдлаар илгээхдээ энэхүү саналтай танилцахыг хүссэн албан ёсны захидалтай хамт илгээгдэнэ.
• Хөрөнгө оруулалтын санал нь хөрөнгө оруулагч төслийн танилцуулга хийх уулзалтыг товлох сонирхолыг төрүүлэхүйц байдлаар бэлтгэгдэх нь чухал.
• Хөрөнгө оруулалтын санал нь товч, тодорхой, хөрөнгө оруулагчийн сонирхлыг төрүүлэхүйц хэлбэрээр бичигдсэн 3 хүртэл хуудастай байна. • Хөрөнгө оруулалтын санал бэлтгэх
Хөрөнгө оруулалтын саналын бүтэц тухайн бизнес болон хөрөнгө оруулагчаас хамааран янз бүр байх боловч дараах мэдээллүүдийг багтаасан байвал зохино. Үүнд:
• Та болон танай байгууллагын тухай

34

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага


Тухайн танилцуулж буй бизнесийг эрхлэхээр төлөвлөж буй иргэн болон байгууллагын тухай
• Тухайн бизнесийн мөн чанар, үндсэн тодорхойлолтууд
• Бизнесийн үйл ажиллагааны болон зах зээлийн бодлого, стратеги юу болох
• Бизнесийн концепцоо хэрхэн ажил хэрэг болгох
• Хэрэгжүүлэх төлөвлөгөө тань ямар болох
• Санхүүгийн болон үр ашгийн төсөөлөл тань хэрхэн гарч байгаа
• Хөрөнгө оруулалтын санал бэлтгэх
• Хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй болох, түүнийг хэрхэн ашиглах
• Таны ажиллах зах зээлийн өнөөгийн байдал ямар байгаа болон ирээдүйн төлөв ямар байх тухай
• Бизнес төлөвлөгөө амжилттай хэрэгжих үндсэн хүчин зүйлс, боломж юу болох
• Таны бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл дээр өрсөлдөх давуу тал юу болох, өрсөлдөөний төлөв байдал ямар байгаа тухай г.м.
• Хөрөнгө оруулалтын саналд бүтээгдэхүүний зураг, танилцуулгыг хавсаргаж болно.
Хөрөнгө оруулалтын саналыг хөрөнгө оруулагчид илгээсэний дараа хэрэв тухайн санал хөрөнгө оруулагчийн сонирхлыг татсан бол биечилсэн уулзалтыг товлоно. Биечилсэн уулзалтын танилцуулга материал нь нийт 20 хүртэл хуудастай Power point дээр бэлтгэгдсэн слайд байна. Магадгүй энэхүү танилцуулга материалын бүтэц, загвар нь таны бизнесийн загварт тохиромжтой биш байж болох тул өөрийн бизнест тохирсон бүтцийг гарган ашиглана.
Сэдвийг цаашид дэлгэрүүлж унших материалууд:
1. Ж.Пүрэвсүрэн "Санхүүгийн удирдлага"
2. Б.Бүжинлхам "Санхүүгийн удирдлага"
3. Т.Нямгэрэл, Р.Бигэрмаа, Албан бичиг боловсруулалт, түүний найруулга, Улаанбаатар 2005он
4. Бизнес төлөвлөгөө хийх гарын авлага: Улаанбаатар 2010 он

35

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

Тавдугаар бүлэг. Хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөө Бизнес төлөвлөгөөний хэлбэрүүд
Бизнес төлөвлөгөө нь байгууллагын нөхцөл байдлын шинжилгээний үндсэн дээр бий болсон асуудлыг шийдвэрлэх үүднээс боловсрогдсон төлөвлөгөө буюу, тухайн асуудлыг эрсдэл багатайгаар тодорхойлох, тулгарч болох саад бэрхшээлийг даван туулах арга замуудыг багтаасан иж бүрэн баримт бичиг юм.
Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах нөхцөлд зах зээлд эрэлт бий эсэхийг сайн судалж, шалгаж төлөвлөх шаардлагатай. Бизнес төлөвлөгөөний ач холбогдлыг онол, практик талаас нь үнэлж дүгнэсэн байдаг. Бизнес төлөвлөгөө боловсруулах нь хийх ёстой зүйлээ урьдчилан тодорхойлох үйл ажиллагаа юм. Төлөвлөлт нь зөгнөж харах чадвар юм. Төлөвлөгөө хийснээр эргээд гүйцэтгэлд хяналт болж өгдөг. Сайн зохиосон төлөвлөгөө бол мөнгө өсгөөд зогсохгүй, түүнээс ч илүү ач холбогдолтой бизнесийн чухал арга хэрэгсэл юм.
Бизнес төлөвлөгөө нь тухайн бизнесийн төрөл, аж ахуйн нэгжийн хэмжээ, цар хүрээ, хөгжлийн түвшин, уг төлөвлөгөөг хэрэглэх чиглэлээс хамааран өөрийн өөрийн онцлогтойгоор боловсруулагдана. Бизнес төлөвлөгөөний бүтэц, агуулга олон хүчин зүйлээс шалтгаална.
Бизнесийн хөгжлийн үе шат, компанийн цар хэмжээнээс хамааран бизнес төлөвлөгөөний бүтэц, агуулга өөр болж байна. Үүнд: 1. Корпорацийн бизнес төлөвлөгөө ( томоохон компанийн ) 2. Шинээр бизнес эрхлэгчдийн эсвэл тодорхой нэг зүйлд чиглэгдсэн 3. Хэвийн үргэлжилж байгаа тогтсон бизнесийн 4. Жижиг бизнес, өрхийн үйлдвэрлэлийн гэх мэт
Мөн бизнес төлөвлөгөө нь төлөвлөлт хийж байгаа хугацаагаараа өөр хоорондоо ялгагдана. Хугацаа нь салбарын бизнесийн чиглэл болон үйл ажиллагааны төрлөөс хамаарна. Энэхүү ялгааг доорхи хүснэгтээр харуулав. "Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага д/д Бизнес төлөвлөгөөний ялгаа

Жишээ

1.

Богино хугацааны (1-2 жил ) Ногоо тарьж боловсруулах, интернетийн үйлчилгээ

2.

Дунд хугацааны (3-5 жил )

Оёмол, сүлжмэл, жижиг эдлэлийн үйлдвэрлэл 3.

Урт хугацааны (5-иас дээш жил )

Ашигт малтмал, уул уурхай, дэд бүтэц байгуулах

Зээл авахад зориулсан бизнес төлөвлөгөөний онцлог
Зээлээр санхүүжих тохиолдолд дараах чадваруудаар зээлдэх чадварыг шинжилдэг учраас банкинд зориулсан бизнес төлөвлөгөөнд зээлийн эргэн төлөгдөх нөхцлийг нотолсон санхүүгийн үзүүлэлтүүд, хөрөнгийн хэмжээ, эрсдэл, түүнийг даван туулах чадварыг онцолж харуулдаг.
Үүнд:
• Мөнгөө төлөхөд бэлэн байдал ( character )
• Төлөх зорилгоо дааж гарах чадвар (capacity)
• Болзошгүй аюулын үед түүнийг даван гарахаа төлөвлөж чадах чадвар ( contingency)
• Хөрөнгөтэй бизнес хөрөнгөгүй бизнесээс эрсдэл багатай. (capital)
• Эдийн засгийн болон бизнесийн нөхцөл байдал (condition )
• Барьцаа хөрөнгө (collateral)
Банкинд зориулсан бизнес төлөвлөгөөнд хэрвээ тухайн байгууллага зээл авч байсан бол зээлийн түүхийг хэсэгт өмнө нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авч байсан зээл, ямар зориулалттай, түүний хэмжээ, хүү, хугацаатай авсан, авсан зээлээ ямар хугацаанд төлж байсан эсэх зэрэг мэдээллийг багтаана.
Хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөө
Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд одоо болон ирээдүйд өөрийн боломж хүрэлцэхгүйгээс хөрөнгө оруулах буюу зээл авах шаардлагатай нь санхүүгийн тооцоогоор гарсан тохиолдолд эрх зүйн харилцаанд орно.
Энэ нь бизнесийн үйл ажиллагааг явуулах өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг олох зорилгоор үнэт цаас гаргах буюу үнэт цаасны арилжаанд оролцох, боломжит хөрөнгө оруулагчдыг татах зорилготой. Хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөөнд тавигдах шаардлага:
• Хөрөнгө оруулагчид шийдвэрээ гаргахад зайлшгүй шаардлагатай үндсэн асуултуудад бүрэн дүүрэн хариулт өгөхүйцээр бичигдэх
• Нийт 40 хуудаснаас хэтрэхгүй байх

36

37

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага







Тухайн салбартаа туршлагатай мэргэжилтэн, хэтийн тов тодорхой зорилготой, ирээдүйгээ тодорхой харагдаж байгаа хүн/байгууллага байна гэж харагдахуйц байх
Хэдийгээр бүх үйлдлийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй бичих шаардлагагүй боловч санхүүжилт хийгдэхийн өмнө болон дараа нь юуг, хэрхэн хийх талаар үйл ажиллагааны төлөвлөгөө заавал байх шаардлагатай Бизнес төлөвлөгөөг жилээр бичдэг боловч хөрөнгө оруулагчид ирээдүйн үр ашгийг хардаг тул хэд хэдэн жилээр бичих шаардлагатай
Хөрөнгө оруулагчид цогц, системтэй сэтгэлгээг хардаг
Хөрөнгө оруулагчдын асуух асуултуудад бүрэн дүүрэн хариулсан байх Хөрөнгө оруулагчдын асуух үндсэн асуултууд:
• Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлсэнээр ямар асуудлыг шийдвэрлэх:
Үнэхээр шаардлага байгаа эсэх, ямар асуудлууд байгаа, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, бусад шийдлээс юугаараа ялгаатай болох,
Яагаад энэ бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэгтэй гэж?
• Өрсөлдөх давуу тал юу болох: Яагаад бусад хүмүүс чадахгүй "унаад" байхад энэ бизнес эрхлэгч амжилттай байна гэж
• Зах зээлийн бодит боломж байгаа эсэх: Хир олон хэрэглэгчид та хүрч чадах, үнэхээр хэрэглэгч байгаа эсэх
• Зах зээлд нэвтрэх саад ямар хэмжээнд байх: Хэрэглэгчдээ өрсөлдөгчдөдөө булаалгахаас хэрхэн сэргийлэх, зах зээл дээрээс өрсөлдөгчдийн хэрэглэгчийг хэрхэн булаах
• Бүтээгдэхүүн/үйлчилгээний энэхүү шийдэл нь үнэхээр хийж болмоор шийдэл мөн үү?
- Технологийн хувьд энэ бүтээгдэхүүн/үйлчилгээ боломжтой эсэх
- Шаардлагатай хууль эрх зүйн болон бусад зохицуулалт хийгдсэн эсэх - Төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаанууд болон санал болгож буй шийдэл нь амьдрал дээр хэрэгжих эсэх
• Хэрэглэгч, үйлчлүүлэгчид энэ бүтээгдэхүүн/үйлчилгээг үнэхээр хүсэж буй эсэх:
- Энэ асуулт нь хэдийгээр тэнэг асуулт мэт санагдаж байвч, хэрэглэгчид сонирхолтой, ашигтай, хэрэгтэй харагдаж буй бүтээгдэхүүн/үйлчилгээг хүлээж авахгүй тохиолдол олон байдаг. - Энэ бүтээгдэхүүн/үйлчилгээг зарим талаараа гүйцэхгүй, эсвэл түүнийг орлох бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид худалдан

38

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага






авч байгаа эсэх
Үндсэн үйл ажиллагаа ашигтай эсэх:
- Бүтээгдэхүүн/үйлчилгээ үнэхээр сайн бөгөөд хэрэглэгчид хүсэж байгаа нь тодорхой байгаа ч ашигтай зарагдаж чадах эсэх
- Ирээдүйд хангалттай ашиг орлоготой байж чадах эсэх. Үүнийг санхүүгийн тооцоо, төсөвлөгдсөн тайлангуудаар харуулдаг.
Хөрөнгө оруулалтын өгөөж (ROI) хангалттай эсэх:
-
Хөрөнгө оруулагч бүрийн хүсэж буй хөрөнгө оруулалтын өгөөж харилцан адилгүй байдаг ч тухайн бизнесийн хөрөнгө оруулалтын өгөөж ямар ч хөрөнгө оруулагчдын хувьд хангалттай байх хэрэгтэй.
Удирдлагын баг энэ бизнесийг ажиллуулах чадвартай эсэх:
-
Хэрэв удирдлагын баг бизнесийг амжилттай эрхлэх хангалттай ур чадваргүй бол ихэнх бизнес унадаг. Тиймээс энэ бизнесийг амжилттай авч явах чадвартай гэж үзэж буй багийн талаар дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй.
-
Энэ бизнесийг хэрэгжүүлэх баг үүнтэй ижил төстэй бизнесийг урьд өмнө амжилттай эрхэлж байсан эсэх

Хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөө нь доорх бүтэцтэй байна. 1.Гүйцэтгэлийн хураангуй
2. Бизнес төлөвлөгөөний хураангуй
3. Компанийн танилцуулга
4. Бүтээгдэхүүн, үйлчилгээний тодорхойлолт
5. Маркетингийн судалгаа
6. Маркетингийн төлөвлөгөө
7. Үйлдвэрлэлийн төлөвлөгөө
8. Менежмент, хүний нөөцийн төлөвлөгөө
9. Үйл ажиллагааны төлөвлөгөө
10. Хөгжил, дэвшлийн төлөвлөгөө
11. Эрсдэл, түүнээс гарах арга зам
12. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
13.Санхүүгийн төлөвлөгөө
Хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөөг боловсруулахад анхаарах зүйлс
Бизнес төлөвлөгөөг боловсруулахдаа хангалттай мэдээлэл цуглуулж ашиглах, асуудлыг олон талаас нягталж судлах, борлуулалт, үнэ, худалдан авалтын талаар амьдралд ойрхон тооцоо байх, бизнесийн үйл

39

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага ажиллагааны төсөөлөл бодитой эсэхийг нягтлах шаардлагатай.
Таны танилцуулга хийхдээ гаргаж буй алдаа болон хөрөнгө оруулагчтай хийх эхний уулзалтанд хангалттай гэж үзэн бодит амьдралтай төдийлөн нийцэхгүй, эсвэл тухайн бизнесийн гүн рүү хөтлөөгүй төлөвлөгөө боловсруулсан тань Таны бизнес төлөвлөгөө санхүүжилт авч чадахгүй байх томоохон шалтгаан болдог. Бизнес төлөвлөгөө боловсруулахад гардаг түгээмэл алдаануудын заримыг авч үзвэл;
1.
Агуулгын алдаанууд
• Бодит асуудалтай холбоогүй байх
• Үнэ цэнийг хэт хөөрөгдөх
• Бүх хүмүүст зориулсан бүх зүйл байхыг хичээх
• Зах зээлд нэвтрэх стратеги тодорхойгүй байх
• Бид өрсөлдөгчгүй гэж мэдэгдэх
• Хэт урт, нуршуу байх
• Хэт их техникийн нэр томьёо, мэргэжлийн агуулгатай байх
• Эрсдэлийн шинжилгээ хийгдээгүй байх
• Муу зохион байгуулагдсан байх
2.
Санхүүгийн тооцоолол, загварчлалын алдаанууд
• Мөнгөний тухай мартсан байх
• Дэлгэрэнгүй, тодорхой тооцоолол бага байх
• Бодит бус санхүүгийн тооцоолол
• Санхүүгийн төсөөлөл хангалттай бус
• Эрч хүчтэй бус төсөөлөл
• Үнэлгээ хийсэн байх
3.
Бичиглэлийн алдаанууд
• Үг үсгийн болон, дүрмийн алдаатай байхХэт олон давтаж, нуршсан байх
• Харагдах байдал
4.
Гүйцэтгэлийн алдаанууд
• Хэт оройтох хүртэл хүлээх
• Төлөвлөгөөг тань уншиж дүгнэлт өгөх боломжтой хөндлөнгийн хүнгүй байх
• Нэмэлт сайжруулалт хийхгүй байх

40

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Сэдвийг цаашид дэлгэрүүлж унших материалууд:
1. Д. Нарангэрэл , Б. Хөхөөжаргал Байгууллагын төлөвлөлт:
Улаанбаатар 2001
2. Аж ахуйн нэгж шинээр үүсгэн байгуулагч нарт зориулсан гарын авлага, Улаанбаатар 2003
3. Д. Занданшарав, Бизнес төлөвлөлтийн арга зүй: Улаанбаатар
2004 он
4. Бизнес төлөвлөгөө боловсруулах гарын авлага, Монголын бизнес эрхлэгчдийн сүлжээ, www.m-en.org
5. Рон Жонсон , Бизнес төлөвлөгөө хийх аргачилал , Улаанбаатар
2006 он
6. М.Хасбаатар, Бизнес төлөвлөлт, Улаанбаатар, 2007
7. Бизнесийг төлөвлөх аргачлал, Улаанбаатар 2009 он
8. Бизнес төлөвлөгөө хийх гарын авлага, Улаанбаатар 2010 он

41

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

Зургаадугаар бүлэг. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин Эрх зүйн зарчим: Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Эрх зүйн актууд:
• Иргэний хууль /2002/
• Компанийн тухай хууль /1999/
• Үнэт цаасны зах зээлийн тухай хууль/2002/
• Татварын ерөнхий хууль
• Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль
• Бусад хуулиуд
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль
- Банкны тухай хууль
- Үл хөдлөх хөрөнгийн тухай хууль
- Ипотекийн тухай хууль
- Газрын тухай хууль
- Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай хууль болон бусад гэх мэт
• Монгол улсын болон олон улсын гэрээ, конвенцүүд /хоёр талын болон олон талын/
• Хуульчилсан акт - УИХ-ын тогтоол - Засгийн газрын тогтоол - Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журам, тогтоол
Компанийн тухай хуулийн зарим заалтаас






42

Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.
Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд компанийн аливаа нэг эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй.
Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтооно. Хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож хэлэлцэж байгаа бүх асуудлаар болон зарим асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ.

Компани нь дараахь хэлбэртэй байна: o хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг нээлттэй буюу хувьцаат компани; o хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь компанийн дүрмээр хязгаарлагддаг хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани.
Нээлттэй буюу хувьцаат компани
• Нээлттэй буюу хувьцаат компанийн /цаашид энэ хуульд "хувьцаат компани" гэх/ хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.
• Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаат компани нь нээлттэй буюу хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаа болон бусад үнэт цаас гаргаж болно. Хаалттай захиалгын үндсэн дээр нэмж гаргасан хувьцааг худалдан авагч нь цаашид түүнийг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.
Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани
• Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн / цаашид энэ хуульд "хязгаарлагдмал хариуцлагатай компани " гэх/ үүсгэн байгуулагчдын тоо 50-иас дээшгүй байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагдсаны дараа хувьцаа эзэмшигчдийн тоог хязгаарлахгүй.
• Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг зөвхөн хаалттай захиалгын үндсэн дээр гаргана. Тэдгээрээс бусад үнэт цаасыг компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаат ба хаалттай захиалгын үндсэн дээр гаргаж болно.
• Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид нь компанийн бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гурав дахь этгээдэд санал болгох үнээр эзэмшиж байгаа хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ зүйл болон компанийн дүрэмд заасан журмын дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй.
• Хувьцаагаа худалдахаар санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч нь саналаа бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр мэдэгдэнэ. Энэ

43

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага мэдэгдэлд худалдах гэж байгаа хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжинд худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байна.
• Бусад хувьцаа эзэмшиигчид нь тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хувьцаагаа худалдахаар санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч нь мэдэгдэлд заасан үнээс багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй.
Компанийн болон хувь нийлүүлэгчийн хариуцлага
• Компани нь хувьцаа эзэмшигчдийн хүлээх үүргийг хариуцахгүй.
• Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
• Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон бусад хэлбэрээр компанийн үйл ажиллагааг тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг уг этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна. • Хувь нийлүүлэгчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувь нийлүүлэгч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.
Компанийн хувьцаа
• Үнэт цаасны тухай хуульд цаасны дагуу хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг эрхийг гэрчилнэ.
• Хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн хэлбэртэй байна.
• Компани нь энгийн хувьцааг заавал гаргах үүрэг хүлээнэ.Компани нь давуу эрхийн хувьцааг гаргаж болно.
• Хувьцаа нь компанийн дүрмээр тогтоосон нэрлэсэн үнэтэй байж болно. Нэрлэсэн үнэтэй хувьцааг түүнээс доош үнээр гаргахыг хориглоно. • Хувьцаа бүр саналын нэг эрхтэй байна.
• Хувьцаа хуваагдахгүй бөгөөд эзэмшигчийн нэртэй байна.
Ногдол ашиг
• Нэг төрлийн хувьцаанд адил хэмжээний ногдол ашиг хуваарилна.
• Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашиг хуваарилах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал / гаргана. Энэ байгууллага нь ногдол ашиг хуваарилахдаа хувьцаа бүрт ногдох ашгийн хэмжээ, ногдол

44

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага



ашиг авах эрхтэй хувь нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалт гаргах, бүртгэлийн өдөр болон ногдол ашиг төлөх өдрийг тогтоож энэ талаар хувь нийлүүлэгчдэд мэдэгдэнэ.
Хэрэв компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаандаа ногдол ашгаа төлөх үүрэгтэй. Ногдол ашгаа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн нэхэмжлэлээр компани нь алданги төлөх бөгөөд үүнээс компанид учирсан хохирлыг компанийн гүйцэтгэх удирдлага хариуцна.

Тус хуулийн 9-р бүлэгт Компанийн удирдлагын тухай дэлгэрэнгүй зааж өгсөн байдаг.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн зарим заалтаас
• Үнэт цаасны зах зээл дээр зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн үнэт цаасыг арилжаална.
• Үнэт цаас гаргагч үнэт цаасаа анхдагч зах зээл дээр шууд, эсхүл андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх компанид худалдаж болно.
• Үнэт цаасыг зээлээр худалдахыг хориглоно.
• Үнэт цаас гаргаж хуримтлуулсан хөрөнгийг танилцуулгад заасан зориулалтаар зарцуулна.
Брокер, дилерийн компани
• Брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх компани /цаашид "Брокер, дилерийн компани" гэх/-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ
50.0 сая төгрөгөөс доошгүй байна. Брокер, дилерийн компани нь үнэт цаасны зах зээлд хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг хавсран эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан бол хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь тухайн үйл ажиллагааг эрхлэх этгээдэд энэ хуулиар тогтоосон хөрөнгийн хэмжээгээр нэмэгдэнэ.
• Брокер, дилерийн компани энэ хуулийн 19 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: o харилцагчийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх; o харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг зөвхөн тэдний захиалга, зөвшөөрлөөр арилжаанд оруулах; o үнэт цаасыг худалдах, худалдан авахдаа харилцагчийн захиалгыг бүрэн биелүүлсний дараа өөрийн болон нэгдмэл сонирхолтой этгээдийн захиалгыг биелүүлэх; o захиалгыг биелүүлэх явцад харилцагч болон брокер, дилер, тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээдийн хооронд сонирхлын зөрчил үүссэн бол энэ тухай харилцагчид нэн даруй мэдэгдэх. o Хороо брокер, дилерүүдийн мэргэжил, мэргэшлийн түвшин тогтоох болон аттестатчилах журам батлан мөрдүүлнэ.

45

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Андеррайтерийн компани
• Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх компани /цаашид
"Андеррайтерийн компани" гэх/-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 200.0 сая төгрөг, үүнээс мөнгөн болон түргэн борлогдох эргэлтийн хөрөнгө нь 100.0 сая төгрөгөөс доошгүй байна.
• Андеррайтерийн компани нь энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан чиг үүргээс гадна үнэт цаас гаргаж нийтэд санал болгох тухай танилцуулгад тусгасан болон түүнд хавсаргасан баримт, мэдээллийн үнэн зөв эсэхийг хянаж, мэдээлэл буруу байсныг илрүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй.
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын менежментийн компани
• Үнэт цаасны хөрөнгө оруулалтын менежментийн компани /цаашид
"Хөрөнгө оруулалтын менежментийн компани" гэх/ нь таваас дээшгүй Хамтын хөрөнгө оруулалтын байгууллага болон Сантай гэрээ байгуулан хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээ үзүүлдэг компани байна.
• Хамтын хөрөнгө оруулалтын байгууллага болон Сан нь хөрөнгө оруулалтын менежментийн компанитай байгуулсан гэрээнд заасны дагуу үйлчилгээний хураамж төлнө.
• Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь үнэт цаасны зах зээлд энэ хуульд зааснаас өөр төрлийн ажил, үйлчилгээ эрхлэх,
Сангийн хөрөнгийг ашиглан менежментийн гэрээнд заасан үйлчилгээний хураамж, шимтгэлээс бусад орлого олохыг хориглоно.
Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөх компани
• Үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх компани /цаашид "Хөрөнгө оруулалтын компани" гэх/ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийн дагуу үнэт цаас гаргагч болон үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагаас нийтийн хүртээл болгохоор заасан мэдээллийг цуглуулж, судалгаа, дүгнэлт хийх, хөрөнгө оруулагчид зөвлөлгөө өгөх үйл ажиллагаа эрхэлнэ. 46

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Сэдвийг цаашид дэлгэрүүлж унших материалууд:
1. Компанийн тухай хууль
2. Үнэт цаасны тухай хууль
3. Олон Улсын Бизнесийн хэлцэл international business transactions
(сургалтын гарын авлага ) Улаанбаатар 2008 он
4. Брокер дилерийн үйл ажиллагааны журам, санхүүгийн зохицуулах хорооны 223-р тогтоол, 2008 оны 10 дугаар 22-ны өдөр, Улаанбаатар хот
5. Арилжаа эрхлэх байгууллагын үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг тооцож дүгнэх журам, Монгол улсын үнэт цаасны хорооны тогтоол, 2005 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, дугаар 30, Улаанбаатар
6. www.legalinfo.mn
7. Бизнес хуулиудын эмхэтгэл, Улаанбаатар, 2010
8. www.frc.mn

47

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

Долоодугаар бүлэг. Компанийн засаглал
Компанийн засаглал гэдэг нь компанийг чиглүүлэн удирдах тогтолцоог хэлнэ. Компанийн засаглалыг хөгжүүлэх нь компаниудын удирдлага, зохион байгуулалтын тогтвортой бөгөөд зохистой ажиллагааны нөхцлийг бүрдүүлж, улмаар хувь нийлүүлэгчид болон компани хоорондын итгэлцэл хэвээр хадгалагдаж, тухайн компанийн хөрөнгө оруулалт татах чадвар өсөн нэмэгдэх ач холбогдолтой.
Компанийн засаглалыг хөгжүүлэхийн ач холбогдол:
- Компанийн гадаад санхүүжилтын хүрээ нэмэгддэг.
- Капиталын өртгийг бууруулж, компанийн үнэлгээг нэмэгдүүлдэг.
- Эх үүсвэрийг зөв хуваарилж, зөв менежменттэй ажилласнаар ажлын гүйцэтгэл сайжирч, үр дүнд нь эд баялаг бүтээгддэг.
- Компанийн засаглалыг сайн явуулбал санхүүгийн хямрал үүсэх аз туршилтыг бууруулдаг. Санхүүгийн хямрал эдийн засаг, нийгэмд ихээхэн хор уршиг тарьдаг учир энэ нь маш чухал асуудал юм.
- Компанийн сайн засаглал гэдэг нь бүх хувь нийлүүлэгчидтэйгээ сайн харилцаатай байна гэсэн үг юм. Энэ нь нийгэм - ажиллах хүчний харилцааг сайжруулж эцсийн үр дүнд мөн л ажлын үр дүн нэмэгдэнэ.
Компанийн
засаглал, түүний зарчим нь компанийн захирлын зөвлөл, удирдлага, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын сонирхлын тэнцвэржилтэй байдлыг хангахад чиглэгдсэн удирдамжийг агуулдаг.
Компанийн
засаглалын зарчим нь бүх хувьцаа эзэмшигчид түүний дотор жижиг болон гадаадын хувьцаа эзэмшигчдийн эрхийг адил тэгш хангахуйц байх ёстой. Хэрэв эрх зөрчигдсөн тохиолдолд гомдол барагдуулах боломжийг хангах ёстой.

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр компани болон оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхижүүлэх ёстой. Компанийн засаглалын зарчмаар ТУЗ нь компанийг стратегийн удирдлагаар хангах, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд үр дүнтэй хяналт тавих, түүнчлэн компанийн болон хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээдэг байх нөхцлийг бүрдүүлэх ёстой.
Компанийн засаглалын зарчим нь компанийн санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, өмчлөл болон удирдлагын талаар үнэн зөв мэдээллийг хугацаанд нь тайлагнан, нийтийн хүртээл болгох нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Компанийн засаглалын тулгуур зарчмууд:
Компанийн засаглалын зарчмууд нь компанийг үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааг эрхлэн явуулах, компанийн удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх ажиллагааны үндэслэл болох юм.
• Ил тод байдал
• Хариуцан тайлагнах
• Шударга байдал
• Үүргээ хариуцах
Компанийн засаглалын хөгжил, үр дүнтэй байдал нь эрх зүйн зохицуулалтаас гадна компанийн зохистой засаглалын хэм хэмжээ, тухайн нийгэмд төлөвшсөн, нийтлэг зан заншил, оролцогчдын мэдлэг чадвар, туршлага болон ухамсарын түвшин хир өндөр, байгаа зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна.

Компанийн засаглалын зарчим нь оролцогч талуудын хуулиар тогтоосон эрхийг хүндлэн үзэж, нийгмийн баялаг бүтээх, ажлын байр бий болгох,

48

49

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

Компанийн засаглалын кодекс
Компанийн бүтэц зохион байгуулалт дан ганц эрх зүйн зохицуулалтаас хэдийнээ хальж, өдрөөс өдөрт улам нарийсан өөрийн гэсэн нийтлэг зарчим, жишиг стандарттай болоод байгаа билээ. Тэдгээр зарчим стандартууд нь нийтлэг эрх зүйн зохицуулалтаас гадна амьдралд үр дүнгээ нотолсон зан заншлын ёс зүйн хэм хэмжээг агуулсан байдаг бөгөөд түүнийг "Компанийн засаглалын кодекс" буюу компанийн удирдлага, зохион байгуулалтын зарчмууд гэж томьёолж хэвшсэн байдаг.
"Компанийн засаглалын кодекс" - Компанийн удирдлага, зохион байгуулалтын нийтлэг зарчмууд, жишиг стандартууд /амьдралд үр дүнгээ нотолсон зан заншлын ёс зүйн хэм хэмжээг агуулсан/. ОУБуудаас 1999 онд анх батлагдаж, 2004 онд нэмэлт, өөрчлөлт оруулан одоо мөрдөгдөж байна.
Компанийн засаглалын кодекс нь хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгчид, бизнесийн түншүүд, ажиллагсад зэрэг оролцогч талууд болон компанийн удирдлагын ашиг сонирхлын нэгдлийн зохистой харьцааг тогтоож, компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулах гадаад дотоод таатай орчныг бий болгон, компанийн удирдлага болох төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны зохистой горимыг тогтоож өгдөг. 50

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Хувь нийлүүлэгчид
Хувь нийлүүлэгчдийн эрх
• Компанид хөрөнгө оруулж, санал өгөх, ногдол ашиг авах, татан буугдсанаас үлдсэн эд хөрөнгийг борлуулсан орлогоос хувь хүртэх
• Нэмж гаргасан хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах,
• Хуульд заасан дараах тохиолдлуудад хувьцаагаа эргүүлэн авахыг шаардах эрхтэй:
- Өөрчлөн байгуулагдсан
- Нэгдмэл сонирхолтэй этгээд 75-аас дээш хувийг эзэмшсэн
- Төрийн мэдлийн хяналтын багц худалдагдсан
- Их хэмжээний хэлцэл хийсэн
- Дүрэмд хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарлсан заалт орсон
• Хуульд заасан бусад эрх
Хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрх
• Дүрэм, түүний өөрчлөлтийг батлах
• Зохион байгуулалтын хэлбэрийг өөрчлөх
• Өрийг хувьцаагаар солих
• Татан буулгах
• Хувьцааг хуваах, нэгтгэх
• ТУЗ, ХШЗ-ийн гишүүдийг сонгох
• Компанийн жилийн үйл ажиллагааны талаар ТУЗ-ийн дүгнэлтийг батлах • Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл
• Компани өөрийн хувьцааг худалдан авах
• Дүрэмд заасан бусад эрх
Төлөөлөн удирдах зөвлөл
• Хувь нийлүүлэгчдийн хурлын чөлөө цагт компанийн эрхийг барина.
• Бүрэн эрх: үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох, зарласан хувьцааны төрөл, тоонд багтаан хувьцаа гаргах, гүйцэтгэх удирдлагыг сонгох, аудиторыг сонгох, жилийн үйл ажиллагааны талаар дүгнэлт гаргах, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргах, их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл батлах, компанийг өөрчлөн байгуулах шийдвэрийн төслийг бэлтгэж, хэрэгжүүлэх, салбар төлөөлөгчийн газар байгуулах г.м.
• ТУЗ нь компанийн үйл ажиллагааны урт хугацааны бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ба тэдгээрийг амжилттай хэрэгжүүлэх боломж, нөлөөлөх гадаад дотоод олон хүчин зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй
• ТУЗ нь компанийн үйл ажиллагааны бодлогыг амжилттай

51

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага



















хэрэгжүүлэхийн тулд компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг нэгдсэн журмаар, жилээр баталдаг байх нь зүйтэй. Мөн чиглэл тус бүрээр нарийвчилсан төлөвлөгөөг баталж болно.
ТУЗ нь компанийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд үр дүнтэй хяналтыг хэрэгжүүлдэг байна.
ТУЗ-н гишүүн нь компанийн эрх ашигт нийцүүлэн үйл ажиллагаа явуулах ба сонирхлын зөрчилтэй бол сайн дураараа эсхүл ТУЗ-н шийдвэрээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг байна.
Компанийн засаглалын зарчмаар ТУЗ нь компанийг стратегийн удирдлагаар хангах, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд үр дүнтэй хяналт тавих, түүнчлэн компанийн болон хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээдэг байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. ТУЗ нь эрсдлийн шинжилгээг тогтмол гүйцэтгэдэг, эрсдлийг үнэлэх, сэргийлэх арга хэмжээг төлөвлөдөг тогтмол бүтэцтэй байх нь зүйтэй.
Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны үр дүнг төлөвлөгөөнд үндэслэн хянах, гэрээний нөхцөл, урамшууллын системийг тогтоох замаар түүний үйл ажиллагаа, чадавхийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагаанд нь үнэлэлт өгөх боломжийг бий болгоно.
ТУЗ нь хувь нийлүүлэгчдийн эрх, хууль ёсны сонирхлыг хамгаалдаг байна. Хувьцаа эзэмшигчид болон компанийн нэгжүүдийн хооронд, хувьцаа эзэмшигчдийн хооронд аливаа үл ойлголцол гарахаас сэргийлэх, гарвал шийдвэрлэх журамтай байна.
ТУЗ-ын бүрэлдэхүүнд хангалттай тооны хараат бус гишүүд орсон байна. Санхүүгийн байгууллага болон ХК-ийн хувьд ТУЗ-ын 1/3-ээс доошгүй хувь нь хараат бус гишүүд байх нь зүйтэй.
Хараат бус гишүүдийн гол үүрэг нь хувь нийлүүлэгчдйин дунд гарч болзошгүй сонирхлын зөрчлийн зөв зохистой, шударга шийдвэрлэх,
ТУЗ-ын зүгээс тавих хяналтыг үр ашигтай байлгах, Гүйцэтгэх удирдлага, хяналтын багцыг эзэмшиж буй хувь нийлүүлэгчдээс үл хамааран бие даасан шийдвэр гаргадаг байх явдал юм.
Гүйцэтгэх Удирдлагын гишүүдээс ТУЗ-д байх тоог хязгаарлах,
Гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга нэг хүн байхыг хориглох нь зүйтэй.
Орон тооны ажилтан буюу нарийн бичигтэй байна.

Гүйцэтгэх удирдлага
Компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн өдөр тутмын үйл

52

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага ажиллагааг төлөвлөгөөний дагуу эрхлэн явуулах, өдөр тутам тулгарах асуудлыг зохистой шийдвэрлэх, ХН-ийн хурал, ТУЗ-ийн шийдвэрийг биелүүлэн, компанийн ашигт ажиллагааны түвшинг өсгөх үндсэн үүрэгтэй. • Компанийн холбогдох төлөвлөгөөнд тусгаагүй эсвэл компанийн өөрийн хөрөнгийн тодорхой хувиас дээш хэмжээний хөрөнгийн асуудлыг бие даан шийдвэрлэхгүй, ТУЗ-р шийдвэрлүүлэх нь зүйтэй.
• Компанийн хэвийн ажиллагааг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг шуурхай авах үүрэгтэй.
• ТУЗ-өөс сонгогдож, компанийн дүрэм, ТУЗ-тэй байгуулсан гэрээний эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
• ТУЗ-ийн гишүүн байж болно. /дарга байж болохгүй/
• ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний дотор хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явууулна.
• Гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлж болно.
Эрх бүхий албан тушаалтны хариуцлага
ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлага, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий менежер зэрэг албан тушаал эрхэлдэг этгээд хамаарна. Өөрийн хууль бус ажиллагаанаас компани, хувь нийлүүлэгчид, зээлдүүлэгчдэд учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцна. Компанийн хувьцаа эзэмшигч эрх бүхий албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны хяналт
Компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны хяналтын тогтолцоо нь хөрөнгө оруулагчдын зүгээс компани болон түүний удирдлагад итгэх итгэлийг бий болгох, бэхжүүлэх, хувь нийлүүлэгчдийн компанид оруулсан хөрөнгө оруулалт, өөрийн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалах зорилготой байна. Хяналтын тогтолцоо нь дараах үүргүүдтэй: - Үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх
- Санхүүгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх
- Компани санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлд учрахаас сэргийлэх Энэ тогтолцоог компанийн бүтцэд хамаарах эсэхээс шалтгаалж дотоод хяналтын тогтолцоо, хөндлөнгийн хяналтын тогтолцоо гэж ангилдаг.

53

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
-

-

Дотоод хяналтын тогтолцоо: ХН-ээс томилсон Хяналтын зөвлөл,
ТУЗ-с томилсон аудитын хороо, Гүйцэтгэх удирдлагын удирдлаганд ажиллах дотоод хяналтын алба. Дотоод хяналтын тогтолцоог удирдан зохион байгуулах үүрэгтэй аудитын хороо эсвэл хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүний 2/3 нь хараат бус гишүүн, нэгээс доошгүй гишүүн нь санхүү, ня-бо бүртгэлийн мэргэжилтэй, тодорхой дадлага туршлагатай хүн байна.
Хөндлөнгийн хяналтын тогтолцоо: мэргэжлийн аудитын байгууллага, аудитор

Компанийн сайн засаглалыг хэвшүүлэх
1. Хувьцаа эзэмшигчдийн хурал:
- ээлжит хурлын онцлог
- ээлжит хурлыг хуралдуулаагүй бол ТУЗ-ийн төдийгүй гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болох
- ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах шаардлага гаргах эрхийг
5% байсныг 2% болгосон, мөн ээлжит бус хурлыг заавал зарлан хуралдуулах тохиолдлыг заасан
2. ТУЗ-ийн хороодыг ажиллуулах
3. Компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг сайжруулах:
а. Гишүүдэд тавих шаардлага: мэдлэг боловсрол, дадлага туршлагатай, тохиромжтой этгээд байх
б. Хараат бус гишүүн: шалгуур, тавигдах шаардлага, нэр дэвшүүлэх, сонгох, тайлагнах

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага дагуу хамгаалж, үүргээ ягштал нь биелүүлэн, хариуцлагаа ухамсарлан, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан хамтарч ажиллах нь зүйтэй.
Сэдвийг цаашид дэлгэрүүлж унших материалууд:
1. Монголын компанийн засаглалын кодекс, Улаанбаатар, 2007
2. Я.Шуурав Компанийн нийгмийн хариуцлага (ойлголт, хүрээ, хэрэгжүүлэгч арга зам): Улаанбаатар 2008 он
3. Т.Цэнд-Аюуш "Компанийн засаглал"
4. ОУСК-ийн Гэр бүлийн Бизнесийн Засаглалын Гарын авлага:
Улаанбаатар, 2010 он
5. Бүтээлч Төлөөлөн Удирдах зөвлөл (гишүүний гарын авлага):
Улаанбаатар 2010

Мэдээллийн ил тод, нээлттэй байдал
Мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах үүднээс мэдээллийн хадгалалт, хамгаалалт, түгээлт, ашиглалт зэрэгтэй хамаатай бүхий л асуудлыг зохицуулдаг мэдээллийн үйл ажиллагааны журмыг ТУЗ-с батлах нь зүйтэй. Нийтэд хүргэх болон нууц, дотоод мэдээллүүдийг ялган хэрхэн хадгалах, түгээх зэрэг үйл ажиллагаануудыг компанийн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх ба ТУЗ болон ХЗ хяналт тавина.
Оролцогч талууд
Банк, санхүүгийн байгууллага, зээлдүүлэгчид, даатгагчид, бэлтгэн нийлүүлэгчид, гэрээ гүйцэтгэгчид, худалдан авагчид, үйлчлүүлэгчид зэрэг компанийн түншүүд, ажиллагчид, нийгмийн байгууллагууд, төрийн хяналт зохицуулалтын байгууллагууд компанийн үйл ажиллагаанд оролцогч талууд болно. Эдгээр оролцогчид нь компанийн хэвийн бөгөөд цаашдын үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг тул тэдгээрийн эрхийг хууль тогтоомж, дүрэм журам, гэрээнд заасны

54

55

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

Наймдугаар бүлэг. Хөрөнгө оруулалт зуучлалын тухай ойлголт Хөрөнгө оруулалтын зуучлал гэж юу вэ?
Бизнес эрхлэгчдэд санхүүжилт хэрэгцээтэй үед нь боломжит хөрөнгө оруулагчийг олж өгөх, тэдэнтэй хамтын ажиллагаагаа эхлүүлэх үндэс суурийг тавих, хамтын ажиллагааг эхлүүлж, өрнүүлэх, хөрөнгө оруулалтын талаар шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах, хянах, хөрөнгө оруулагчдад санал бэлтгэх зэрэг хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагааг Хөрөнгө оруулалтын зуучлал гэж ойлгож болно.
Хөрөнгө оруулалтын зуучлагч нь хөрөнгө оруулагчдад бизнес эрхлэгчдийн бизнес төлөвлөгөөг хянан нягталсны үндсэн дээр өндөр өгөөжтэй эрсдэл багатай төслүүдийг санал болгох, сонирхож буй хөрөнгө оруулалтын төсөлтэй нь холбоотой судалгаануудыг хийх, шаардлагатай мэдээллээр хангах, хөрөнгө оруулалт хүсэж байгаа төлөвлөгөөнд үнэлгээ хийх, хөрөнгөө оновчтой байршуулахад зөвлөгөө өгөх ажлуудыг хийнэ.

Хөрөнгө оруулалт зуучлагч хэзээ хэрэгтэй вэ?
- Та бизнесийн үйл ажиллагаагаа хурдан эхлэхийг хүсэж байгаа боловч хөрөнгө олдохгүй байгаа бол
- Өөрийн бизнес санаагаа гаргасан боловч үндэслэл сайтай бизнес төлөвлөгөө боловсруулж чадахгүй байгаа бол
- Өөрийн бизнес санаагаа гаргасан, үндэслэл сайтай бизнес төлөвлөгөө боловсруулсан боловч хөрөнгө оруулагчдад ямар аргаар хэрхэн хандахаа мэдэхгүй нөхцөлд
Танд хөрөнгө оруулалт зуучлагч зөвлөгөө өгч туслана.
Зуучлагч нь өргөн хүрээтэй ажил үүргүүд гүйцэтгэдэг бөгөөд тэдгээрийн заримаас дурдвал;
- Тохирох хөрөнгө оруулагчийг олж, холбож өгөх
- Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх
- Бизнес төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтын санал бэлтгэх 56

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
- Хөрөнгө оруулагчдад танилцуулга хийх
- Хөрөнгө оруулалтын төсөлд үнэлгээ хийх
- Үнэт цаасны танилцуулга бэлтгэх
- Хөрөнгө оруулалтын чиглэлээр төрөл бүрийн зөвлөгөө өгөх гэх мэт.
Хөрөнгө оруулалт зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч мэргэжлийн байгууллага, хүн
Хөрөнгө оруулалт зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч мэргэжлийн байгууллага, хүнийг ажил үүргийн хамрах хүрээнээс хамааруулан дараах ажил мэргэжлүүдэд ангилан үзэж болох юм.
Хөрөнгө оруулалтын зөвлөх /Investment advisor/ - Хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, хөрөнгийн байршлын санал гаргах үүрэг гүйцэтгэдэг.
• Хөрөнгө оруулалтын зөвлөх гэж бусдад хөрөнгө оруулалт, үнэт цаастай холбоотой үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгдөг, шийдвэр гаргалтанд тусалдаг мэргэжлийн хүн болон байгууллагыг хэлнэ. Албан ёсны бүртгэгдсэн буюу лицензтэй зөвлөх, бүртгэгдээгүй зөвлөх байж болно.
• Хөрөнгө оруулалттай холбоотой судалгаа, шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх, санал гаргах, хэрэв хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босговол шууд болон шууд бус хэлбэрээр туслах, зарим зөвлөх үйлчлүүлэгчийнхээ хөрөнгө оруулалтын багцыг удирддаг.
• Албан ёсоор бүртгэгдсэн лицензтэй зөвлөх нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж эрх авдаг. Тэд хөрөнгийн зах зээл дээр ажиллах эрхтэй байдаг.
Санхүүгийн зөвлөх /Financial advisor/ - Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч, зөвхөн хөрөнгө оруулалт бус санхүүгийн бүхий л үйл ажиллагаатай хамаатай төлөвлөлт хийх, зөвлөгөө өгөх, санал гаргах, зөвшөөрсөн тохиолдолд удирдах үүрэг гүйцэтгэдэг.
• Санхүүгийн зөвлөх нь үйлчлүүлэгчийнхээ санхүүгийн стратеги тодорхойлох, санхүүгийн төлөвлөгөө боловсруулах болон санхүүгийн бүхий л үйл ажиллагаанд зөвлөгөө өгдөг, төлөвлөдөг, санхүүгийн шийдвэр гаргалтын хувилбаруудыг боловсруулдаг байна. • санхүүгийн зөвлөхүүд хөрөнгө оруулалтын зөвлөх байдаг бол хөрөнгө оруулалтын зөвлөх бүр санхүүгийн зөвлөх байдаггүй.
Нэгээхэн хэсэг хөрөнгө оруулалт хийх, хөрөнгөө зөв байршуулах талаар санал гаргах явдал байдаг.
• Зарим зөвлөхүүд хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах

57

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага эрхтэй байдаг.
Брокер /Investment broker/ - Үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах, үнэт цаасны арилжаа гүйцэтгэх, үнэт цаасны багцын санал гаргах, зөвшөөрсөн тохиолдолд удирдах үүрэг гүйцэтгэдэг.
• Хөрөнгө оруулалтын брокер гэж хөрөнгө оруулалтын худалдагч, худалдан авагч хоёрыг уулзуулж, учруулагч мэргэжлийн хүн болон байгууллагыг хэлнэ.
• Зөвхөн бүртгэгдсэн лицензтэй иргэн, байгууллага хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулдаг.
• Брокерын
- Худалдагч худалдан авагчийг холбох
- Үйлчлүүлэгчийнхээ өмнөөс гүйлгээ хийх, төлбөр хийх, зардал гаргах
- Үйлчлүүлэгчдээ учирч болох эрсдлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байх
- Үйлчлүүлэгчийн үйл ажиллагааг даатгуулах
- Үнэт цаастай хамаатай үйл ажиллагаануудад туслалцаа үзүүлэх
Андеррайтер /Underwriter/ - Үнэт цаас гаргагчийн танилцуулга болон хөрөнгө оруулалтын саналыг бэлтгэх, танилцуулах, үнэт цаас гаргагчийн өмнөөс үнэт цаасыг нийтэд санал болгох, худалдах, худалдан авах
• Андеррайтерийн үйл ажиллагаа гэж үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж буй үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, шинээр болон нэмж гаргаж байгаа үнэт цаасыг бүгдийг буюу түүний тодорхой хэсгийг худалдан авах, худалдах, эсхүл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нь нийтэд санал болгон арилжих ажиллагааг хэлнэ.
• Андеррайтерийн үйл ажиллагаа нь гэрээний дагуу явагддаг.
• Андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 200.0 сая төгрөг, үүнээс мөнгөн болон түргэн борлогдох эргэлтийн хөрөнгө нь 100.0 сая төгрөгөөс доошгүй байна.
• Андеррайтерийн компани нь үнэт цаас гаргаж нийтэд санал болгох тухай танилцуулгад тусгасан болон түүнд хавсаргасан баримт, мэдээллийн үнэн зөв эсэхийг хянаж, мэдээлэл буруу байсныг илрүүлээгүйгээс учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй гэж заасан байдаг. 58

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Сэдвийг цаашид дэлгэрүүлж унших материалууд:
1. Брокер дилерийн үйл ажиллагааны журам, санхүүгийн зохицуулах хорооны 223-р тогтоол, 2008 оны 10 дугаар 22-ны өдөр, Улаанбаатар хот 2. Арилжаа эрхлэх байгууллагын үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг тооцож дүгнэх журам, Монгол улсын үнэт цаасны хорооны тогтоол, 2005 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, дугаар 30,
Улаанбаатар
3. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль
4. www.frc.mn
5. www.legalinfo.mn

59

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
4. ДЭЛГЭРҮҮЛЖ СУДЛАХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
1. Раmala P.Pеterson "Financial Management and analysis"
2. The attitude of Small and Medium industrialists to Venture capital financing in Nigeria, Global Journal of Business research, volume 1, number 1,
2007
3. SMEs financing: the Extent of need and the Responses of Different Credit
Structures, Theoretical and Applied Economics , Volume XVII (2010), No.
7(548), pp. 25-36
4. Geoffrey A.Hirt Stanley "Fundamentals of Investment management"
5. Brigman EF, "Financial management"
6. Б.Бүжинлхам "Санхүүгийн удирдлага"
7. До.Дуламсүрэн "Үнэт цаас ба үнэт цаасны зах зээл"
8. Ц.Аюурзана "Компанийн санхүүгийн удирдлага"
9. Ж.Пүрэвсүрэн "Санхүүгийн удирдлага"
10. Жижиг бизнесийн менежмент: Улаанбаатар, 2008
11. Т.Нямгэрэл, Р.Бигэрмаа, Албан бичиг боловсруулалт, түүний найруулга, Улаанбаатар 2005он
12. Бизнес төлөвлөгөө хийх гарын авлага: Улаанбаатар 2010 он
13. Д. Нарангэрэл , Б. Хөхөөжаргал Байгууллагын төлөвлөлт:
Улаанбаатар 2001
14. Аж ахуйн нэгж шинээр үүсгэн байгуулагч нарт зориулсан гарын авлага, Улаанбаатар 2003
15. Д. Занданшарав, Бизнес төлөвлөлтийн арга зүй: Улаанбаатар 2004 он
16. Бизнес төлөвлөгөө боловсруулах гарын авлага, Монголын бизнес эрхлэгчдийн сүлжээ
17. Рон Жонсон, Бизнес төлөвлөгөө хийх аргачилал , Улаанбаатар 2006 он
18. М.Хасбаатар, Бизнес төлөвлөлт, Улаанбаатар, 2007
19. Бизнесийг төлөвлөх аргачлал, Улаанбаатар 2009 он
20. Бизнес төлөвлөгөө хийх гарын авлага, Улаанбаатар 2010 он
21. Я.Шуурав Компанийн нийгмийн хариуцлага (ойлголт, хүрээ, хэрэгжүүлэгч арга зам): Улаанбаатар 2008 он
22. Т.Цэнд-Аюуш "Компанийн засаглал"
23. Хувьцааны тухай бүгдийг нэг дороос: Хөрөнгийн зах зээл сэтгүүл, 2005
24. Үнэт цаас гаргагчдад зориулсан зөвлөмж: Хөрөнгийн зах зээл сэтгүүл,
2007
25. Ж. Болормаа, Орон нутаг засаг захиргааны бонд гаргах боломж: хөрөнгийн зах зээл
26. Монголын хөрөнгийн биржийн мэдээ: Хөрөнгийн зах зээл сэтгүүл,
2008
27. Үнэт цаасны арилжааны мэдээ: Хөрөнгийн зах зээл сэтгүүл,
Улаанбаатар, 2008
28. Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэл батлах тухай, 2009 оны 6

60

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага дугаар сарын 10-ны өдөр, дугаар 178, Улаанбаатар хот
29. An Analysis of Causes For SMEs Financing difficulty, International journal of Business and management , 2009, vol. 4
30. Монголын компанийн засаглалын кодекс, Улаанбаатар, 2007
31. ОУСК-ийн Гэр бүлийн Бизнесийн Засаглалын Гарын авлага :
Улаанбаатар, 2010 он
32. Бүтээлч Төлөөлөн Удирдах зөвлөл (гишүүний гарын авлага):
Улаанбаатар 2010
33. Олон Улсын Бизнесийн хэлцэл international business transactions
(сургалтын гарын авлага ) Улаанбаатар 2008 он
34. Компанийн тухай хууль
35. Брокер дилерийн үйл ажиллагааны журам, санхүүгийн зохицуулах хорооны 223-р тогтоол, 2008 оны 10 дугаар 22-ны өдөр, Улаанбаатар хот 36. Арилжаа эрхлэх байгууллагын үйл ажиллагааг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг тооцож дүгнэх журам, Монгол улсын үнэт цаасны хорооны тогтоол, 2005 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, дугаар 30,
Улаанбаатар
37. Бизнес хуулиудын эмхэтгэл, Улаанбаатар, 2010
38. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль
39. www.frc.mn
40. www.legalinfo.mn
41. New Mexico Angels, www.nmangels.com
42. The Angel Capital Association.org,www.angelcapitalassociation.org
43. The Angel's Forum, www.angelsforum.com
44. Canadian Angel Investment Network, http://www.angelinvestmentnetwork. ca/home 45. The BC Angel Forum, http://www.angelforum.org/
46. New Mexico Venture Capital Association, www.nmvca.org
47. National Venture Capital Association, www.nvca.org
48. VC Task Force, www.vctaskforce.com
49. Rocky Mountain Venture Capital Association, www.rockymountainvca. com 50. VentureChoice, www.VentureChoice.com
г.м. ном, сурах бичгүүд болон ЖДБ-ийн санхүүжилт, компанийн засаглал, санхүүгийн удирдлага, шинжилгээний талаарх бусад эх сурвалжууд, санхүүгийн зах зээлийн вэб хаягуудаас судлах нь зүйтэй.

61

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Багаар ажиллах дасгал 4. Нэгтгэн дүгнэх дасгал

5. ДАСГАЛ АЖЛЫН МАТЕРИАЛУУД
Дасгал ажлуудын зохион байгуулалт
1. Багаар гүйцэтгэгдэнэ.
2. Баг бүр өөрийн гүйцэтгэлийг танилцуулж тайлбарлана
3. Хэлэлцүүлэг явагдаж, үр дүнг дүгнэнэ
4. Дасгалын бэлтгэх хугацаа 20 мин, танилцуулга 5 мин, хэлэлцүүлэг 20 мин 5. Цагийн хуваарийг нарийн баримтална.
Багаар ажиллах дасгал 1. Санхүүжилтийн арга хэрэгслүүдийг харьцуулах дасгал Даалгавар: Баг бүр сургалтын явцад олж авсан бүхий л мэдлэгээ нэгтгэн системчилж, харилцан танилцуулна. Оролцогчид зөвхөн энэ сургалтын гарын авлага материал төдийгүй бусад холбогдох материалуудыг ашиглаж болно. Дасгал 2-т ашиглах загвар

Даалгавар: "Монэрдэнэ" ХХК бизнесээ өргөжүүлэх зорилготой. Тоног төхөөрөмжөө шинэчлэхэд 25 сая төгрөгний санхүүжилт шаардлагатай байгаа. 1. Лизингээр тоног төхөөрөмжийг авч байгаа нөхцөлд
2. Банкны зээлээр тоног төхөөрөмжийг худалдан авах нөхцөлд
3. Хөрөнгө оруулалтаар санхүүжих нөхцөлд
• Санхүүжилтийг хэлбэр тус бүрийн хувьд тус компанид тавигдах шаардлагыг боловсруулна.
• Дээр дурьдсан санхүүжилтийн 3-н хэлбэр тус бүрийн давуу, сул талуудыг харьцуулалт хийж, дүгнэлт гаргана.
• Бизнес эрхлэгчийн хувьд санхүүжилтийн аль хэлбэрийг сонгох нь ашигтай, яагаад сонгосон үндэслэлийгтайлбарлаж бичүүлнэ.
Багуудын дунд тухайн санхүүжилтийн арга хэрэгслийг хэрхэн оновчтой сонгосон талаарх нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.
Багаар ажиллах дасгал 2. Хөрөнгө оруулалтын санал бэлтгэх дасгал
Даалгавар: Багууд тодорхой бизнес төлөвлөгөөтэй танилцан түүнд зориулан хөрөнгө оруулалтын санал бэлтгэнэ. Ажиллах бизнес төлөвлөгөө болон Хөрөнгө оруулалтын төслийн саналын жишиг загварыг сургагч багш хангана. Багаар ажиллах дасгал 3. Бизнес төлөвлөгөөны алдааны анализ хийх дасгал
Даалгавар: Багууд нэг бизнес төлөвлөгөөтэй танилцаж, тухайн төлөвлөгөө яагаад санхүүжилт авч чадаагүйг шинжлэн дүгнэлт гаргана. Ажиллах бизнес төлөвлөгөө болон Дүгнэлт гаргах маягтыг сургагч багш хангана.

62

63

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

64

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

65

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

66

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

67

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

68

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

69

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
6. ХАВСРАЛТУУД
Хасвралт 1. Венчур хөрөнгө оруулалтын тухай
Венчур капитал буюу венчур хөрөнгө оруулалтын үүсэл, хөгжил:
Венчур капиталыг дэлхийн 2-р дайны дараагаас үүссэн гэх ч, дэлхийн алдартай зарим аялагчид болох Кристор Колумба, Васко Дэ Гамма мөн Тайлас Дэ Миллет нарын аялалд зарцуулагдаж байсан нь хамгийн анхных нь байсан гэж үзэж болох талтай. Венчур капитал болон хувийн өмчийн түүх нь 20-р зууны дунд үеэс хөрөнгийн нэгэн бүлэг болон эрчимтэй хөгжиж ирсэн. Аж үйлдвэр дэх хувийн хөрөнгө оруулалт нь хяналтын хувьцааг худалдах болон венчур капиталыг татах гэсэн хоёр хэсгээс бүрддэг байсан.
1946 онд Орчин үеийн хувийн өмчийн аж үйлдвэрлэлийн үндэс суурь тавигдсан гэж үздэг. АНУ-д 1946 онд Францийн "French General Doriot"ийн эзэн болох ARD (Америкийн Судалгаа Хөгжлийн Корпараци)-ийн ерөнхийлөгч анх 3,4 сая доллараар нэгэн кампанид хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний хөгжлийн үе шатыг 4 хэсэгт хувааж үздэг.
• Хувийн өмчийн түүхийн эхэн үе буюу 1946- 1981 онд хувийн өмчийн хөрөнгө оруулалтын жижиг бүлгүүд үүсч эхэлсэн.
• Анхны үе 1982-1993 он 1980 оны сүүлч 1990 оны эхэн үед аж үйлдвэржилтэд хяналтын хувьцааг худалдан авах үеэс өмнө RJR
Nabisco -ийн хяналтын хувьцааг худалдан авах явдал олон нийтийг хамарч эхэлсэн бөгөөд өндөр хүүтэй эрсдэлтэй бонд нийлүүлж байсан • Хоёрдох тэсрэлтийн үе /1992-2002он / 1990 оны эхэн үеийн эдийн засгийн хямрал, бодит бараа бүтээгдэхүүний үнэгүйдэл, дотоод худалдааны бууралт, зээлийн эрсдэлтэй холбоотой үүссэн. Энэ үед хувийн өмчийн компаниуд 1999 болон 2000 онуудад Dot-com bubble хувьцаа руу хошуурч эхэлсэн
• Гуравдагч тэсрэлтийн үе /2003-2007 он/ Dot-com bubble ийн хяналтын хувьцааны худалдан авалтыг хувийн хөрөнгийн компаниудад санал болгосон Blackstone Group ийн олон нийтийн анхны саналтай холбоотой үүссэн гэж үзэж болно.
Эдгээрийг хөгжлийн үе шатууд нь гэж үзэж болох ч одоогоос 20-оод жилийн өмнө венчур капиталын хөгжил нь АНУ-д жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн гэж үзэж болно.
Венчур хөрөнгө оруулалтын олон улсын өнөөгийн байдал:
Венчур хөрөнгө оруулалтын зах зээлийн өнөөгийн байдлын талаарх судалгааг жил бүр явуулдаг.Энэ судалгаагаар энэ салбарын ирээдүйн чиг

70

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага хандлага ямар байгааг тодорхойлдог. DTT TMT группын спонсорлосон энэхүү судалгааг Америк, Ази Номхон далайн орнууд болон Европ Израилын эрсдэлтэй хөрөнгө оруулалтын нийгэмлэгүүд дээр явуулсан байна. 2010 онд өмнөх оныхтой харьцуулахад хоёр дахин их буюу 100 сая доллараас
1 тэрбум хүртэлх хөрөнгө бүхий эрсдэлтэй хөрөнгө оруулагч 725 пүүс оролцжээ. Судалгаанд оролцогчдын 44% нь АНУ, 21% нь Европ (Их
Британиас бусад), 16% нь Ази Номхон далайн орнууд, 7% нь Их Британи,
2% нь Израилийн пүүсүүд байв. Мөн 34% нь 100 саяас бага, 35% нь 100499 сая, 14% нь 500-1 тэрбум 17% нь 1тэрбумаас дээш долларын хөрөнгө удирддаг байна.

Судалгаанд оролцогчдоос "Ирэх 3 жилд аль улсын эдийн засаг хамгийн их ашигтай байх вэ" гэсэн асуултыг асуухад: Дэлхийн олон орны хөрөнгө оруулагчид Хятадыг жагсаалтынхаа нэг ба хоёрдугаарт, 24% нь АНУ-г гэж бодож байгаа бөгөөд удаах байруудад 12%-р Энэтхэг, 5%-р Бразил,
2%-р Орос орсон байна. АНУ-н хөрөнгө оруулагчдын 42 хувь нь Хятадыг хамгийн их ашиг олох орон хэмээн итгэж байгаа юм.

Венчур хөрөнгө оруулагчид нь цэвэр технологи болон шинжлэх ухаан руу хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх тутамд тэнд засгийн газрын

71

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага зохицуулалт илүү их байдаг байна.
Венчур хөрөнгө оруулалтын туршлага: БНХАУ
Хятадын эрдэмтэн судлаачид 1980-аад оны дунд үеэс эхлэн венчур хөрөнгө оруулалтаар хөрөнгө оруулах төслүүдийн судалгаа шинжилгээг хийж эхэлсэн ба 1985 оны 3-р сараас зарим нэг компани венчур хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Тэд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж, Америк болон Европын энэ чиглэлийн үйл ажиллагаа, туршлага, менежментийг авч хэрэглэж байжээ.Үүнд:
• Эрсдэлтэй хөрөнгө оруулалт нь өндөр техник техногийг хөгжүүлж байх • Үүнийг хийхийг засгийн газраас дэмжих
• татварын хөнгөлөлтөөр дэмжих
Энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг засгийн газраас янз бүрийн урамшуулал, Хятадад одоогоос 10-гаруй жилийн өмнө венчур хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь илүү эрчимтэй хөгжиж ирсэн. Хятадын эдийн засгийн тасралтгүй өсөлтийг венчур капиталын зах зээл нь дэмжин ажиллаад үүний үндсэн дээр дэлхийн венчур капиталын зах зээлийн багагүй хэсгийг эзлэн тэсрэлттэйгээр орж ирсэн байна. Хятад нь хэрхэн дэлхийн
Венчур хөрөнгө оруулалтын хоёрдахь том зах зээл болсон тухай болон
"Хятад бол дэлхийн капиталын найдвартай буудал болж байгаа" бөгөөд энд их орлого олж болохыг дэлхийн хөрөнгө оруулагчид ярьж байна.
Тэдний 1998-2008 оны хоорондох 10 жилийн хугацаан дах венчур хөрөнгө оруулалтын хөгжлийн талаар томоохон улсууд, засгийн газар яам, гадаад дотоодын хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчид гайхалтай байсан хэмээн дүгнэж баяр хүргэсэн байна.
Хятадад энэ чиглэлийн үйл ажиллагаагаараа тэргүүлэгч компаниуд:
- Техник технологийн тал дээр - "Со Ху"
- Аж үйлдвэрийн чиглэлд - "Алибаба"
- Хятадын хамгийн том эрсдэлтэй хөрөнгө оруулалтын компани - "Linor"
- Эм эмнэлэгийн тал дээр - "Жан Шан"
- Шанхайд техник технологийн тал дээр - "Хун Жи"
"Дэлхийн Венчур Капиталын Судалгаа 2009"-өөс үзэхэд дараагийн 5 жилд
Хятад улсын венчур хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа хамгийн их өсөлттэй байна.

72

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Хавсралт 2. Хөрөнгө оруулагчдад зориулсан бизнес төлөвлөгөөний жишиг загвар Гүйцэтгэлийн хураангуй хэсэгт
- Тухайн үйлдвэрлэлийн хөгжлийн өнөөгийн байдал, энэ салбарт бизнес эрхлэх болсон шалтгаан, ирээдүй, амжилттай хэрэгжих үндэслэл, үр дүн, ач холбогдол, бизнес төлөвлөгөөний бүтэц, хэсэг бүрийн товч тайлбар, талархлын болон хүсэлтийн параграф
Бизнес төлөвлөгөөний хураангуй - хэсэгт бизнес төлөвлөгөөг хураангуйлан оруулах бөгөөд хамгийн сүүлд бичнэ.
- Компанийн болон бизнесийн өнөөгийн байдлын талаар товч тодорхойлолт: Компани, компанийн бизнесийн түүх, одоо эрхлэж буй бизнесийн товч тодорхойлолт, онцлог, бизнесийн амжилтын хураангуй, - Уг дэд хэсэгт шинээр эрхлэх бизнес, үйлдвэрлэн гаргах бүтээгдэхүүнүүд, тэдгээрийн зах зээлийн талаар товч тодорхойлолт: эрхлэх гэж буй бизнесийн болон бүтээгдэхүүний мөн чанар, онцлог, тодорхойлолт, үйлдвэрлэлийн хүчин чадал, үйлдвэрлэл, технологийн бусдаас ялгарах гол давуу тал, зах зээлийн өнөөгийн байдлын товч тодорхойлолтыг тусгана. - Шинээр эхэлж байгаа бизнестэй холбоотойгоор хийгдэж буй ажлууд: тусгай зөвшөөрөл, патент, шинжилгээний дүн, мэргэжлийн байгууллагуудын тодорхойлолт зэрэг бүтээгдэхүүний онцлогтой хамаатай бичиг баримтуудын бүрдэл, урьдчилсан байдлаар байгуулсан гэрээ хэлэлцээрүүд болон зах зээл дээр давуу байдал үүсгэхүйц хүчин зүйлүүд, одоогоор хамтран ажиллахаар тохирсон байгууллага, хувь хүн, мэргэжилтнүүд г.м хамтын ажиллагааны талаарх мэдээллүүд, хэрэв одоо энэхүү бизнесийг эрхэлж байгаа бол тэрхүү бизнесийн явц ямар байгаа талаарх танилцуулга, одоо үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнүүдийн тухай товч танилцуулга, хэрэв хүний нөөцийн асуудал танай давуу талыг тодруулах хүчин зүйлүүдийн нэг мөн гэвэл тэрхүү давуу талыг тодруулахуйц гол ажиллагчид, захирлуудын зөвлөл, хувь нийлүүлэгчдийн талаар товч танилцуулга оруулна.
- Санхүүгийн үндсэн мэдээлэлд орлого, зардал, ашиг, мөнгөн урсгалын тооцооны нэгтгэсэн хураангуй, тэдгээрийн товч тайлбар, үр ашгийн тооцоо (IRR, NPV г.м.), үр ашгийн үзүүлэлтүүдийн нэгдсэн дүгнэлт багтана. - Санхүүжилтийн хэрэгцээний үндсэн мэдээлэлд: нийт санхүүжилтийн хэмжээ, үүнээс өөрөө санхүүжүүлж чадах хэмжээ, бусад эх үүсвэрээс шаардлагатай санхүүжилт, энэ нь компанийн нийт хөрөнгийн хэдэн

73

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага

хувьтай тэнцэх, санхүүжилтийн графикийн дагуу тэрхүү санхүүжилт хэзээ хэрэгтэй болох, энэхүү бизнесийг эрхэлж, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр компанийн үнэ цэнэ төлөвлөгөөт жилийн төгсгөлд ямар болох тухай тайлбарлана.
Компанийн танилцуулга - энэ хэсэгт компанийн өнөөгийн байдал, одоо эрхэлж буй бизнес, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулна. - Товч танилцуулга, бизнесийн түүх, хөгжлийн бодлого, концепци, эрхэм зорилго, зорилго, зорилтууд, одоо эрхэлж буй бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, товч тодорхойлолт, нэр төрөл, зах зээлийн өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага, одоогийн хүний нөөцийн байдал, удирдлага, зохион байгуулалтын байдал, компанийн санхүүгийн өнөөгийн байдлыг илтгэх үзүүлэлтүүд, ашигт ажиллагааны түвшин
Бүтээгдэхүүний тодорхойлолт - энэ хэсэгт эрхлэх гэж буй бизнес мөн чанар, үйлдвэрлэх гэж буй бүтээгдэхүүний шинж чанар, гол давуу талуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлана.
- Хэдэн нэр төрлийн ямар ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тэдгээр бүтээгдэхүүнийг яагаад үйлдвэрлэх болсон, бүтээгдэхүүний давуу ба сул тал, ач холбогдол, бусдаас ялгарах гол давуу талууд, бүтээгдэхүүнээ хэрхэн сайжруулах, нэр төрлийг нэмэгдүүлэх боломж, яагаад энэ бүтээгдэхүүн хэрэгтэй болох, бүтээгдэхүүний хангагдаагүй хэрэгцээ байгаа эсэх, хангагдахгүй байгаа шалтгаан, компани энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр хангагдах үндэслэл, бүтээгдэхүүний амьдралын мөчлөг, орлуулах бүтээгдэхүүн байгаа эсэх, тэдгээрийн тухай дэлгэрэнгүй, бүтээгдэхүүнийг зах зээлээс шахан гаргах үндэслэл, шахах магадлалтай бүтээгдэхүүнүүдийн тухай дэлгэрэнгүй оруулна.

-

Маркетингийн судалгаа
- Макро орчны шинжилгээ: PEST (Political-Улс төрийн хүчин зүйл,
Economic-Эдийн засгийн хүчин зүйлс, Social -нийгмийн хүчин зүйл,
Technological-технологийн хүчин зүйл гэсэн англи үгсийг товчлон бичсэн) шинжилгээ нь улс төр, эдийн засгийн өнөөгийн байдал, салбарын гүйцэтгэх үүрэг роль, салбарын болон бизнесийн хууль эрх зүйн орчин, нийгэм соёлын нөлөөллийг шинжилнэ.
- Салбарын судалгаа хэсэгт: салбарын үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв, салбарын борлуулалт, түгээлтийн системийн онцлог, үнэ тогтоолтын онцлог, өөрчлөлтийг мэдрэх мэдрэмж, шинэ техник технологи нэвтрэлтийн онцлог, шинж чанар, хурд, Портерийн
5 хүчин зүйлийн шинжилгээ

-

74

-

-

-

Хэрэглэгчдийн шинжилгээ хэсэгт: хэрэглэгчид хэн болох, тэдний онцлог, давуу ба сул тал, хэрэглэгчдийн хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ, зах зээл дээр эзлэх байр суурь, нэр хүнд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ямар материал түлхүү хэрэглэдэг, яагаад үйлдвэрлэх, бүтээгдэхүүний өнөөгийн болон ирээдүйн эрэлт, хэрэгцээний судалгаа, зах зээлийн хэтийн чиг хандлага, хэрэглэгчдийн орлогын эх үүсвэр, тэдний орлогын эх үүсвэр болох бизнесийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн төлөв байдлын талаар бичнэ.
Өрсөлдөгчдийн шинжилгээ: салбарын өрсөлдөөний шинж чанар, нөхцөл байдал, өрсөлдөгчид хэн болох, өрсөлдөгчдийн жагсаалт, тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, технологийн болон маркетинг, менежментийн онцлог, ялгаралын хүчин зүйлс, ялгаатай ба төстэй талууд, тэдний орлогын хэмжээ болон зах зээлд эхлэх хувь хэмжээ, түүний өөрчлөлтийн судалгаа, өрсөлдөгчдийн үнийн судалгаа, үнэ тогтоолт, борлуулалтын бодлого, урамшуулал, түгээлт, идэвхжүүлэлтийн системийн судалгаа, тэдгээрийн ялгаатай ба төстэй талууд, гол өрсөлдөгчдийн өрсөлдөөний стратеги, өөрийн компанийн болон өрсөлдөгчдийн ялгаатай болон төстэй, давуу ба сул талуудыг жагсаасан жагсаалт, өрсөлдөөний байрши л зэргийг багтаана. Бүтээгдэхүүний өрсөлдөөний шинжилгээ: санал болгож байгаа бүтээгдэхүүний зах зээл дээр эзлэх байр суурь, түүнтэй ижил төстэй болон орлуулах бүтээгдэхүүнүүд байгаа эсэх, тэдгээрийн дэлгэрэнгүй танилцуулга, онцлог, давуу ба сул талууд, орлуулах бүтээгдэхүүний үнэ, байршлын судалгаа, хэтийн чиг хандлага, шахах бүтээгдэхүүн байгаа эсэх, тэдгээрийн дэлгэрэнгүй танилцуулга, онцлог, давуу ба сул талууд, шахах бүтээгдэхүүний үнэ, байршлын судалгаа, хэтийн чиг хандлага зэрэг хүчин зүйлүүд орно.
Амжилтанд хүргэх гол хүчин зүйлс - энэ бизнесийн амжилтын гол хүчин зүйлс юу болох, тэдгээрийг ач холбогдлоор нь зэрэглэх, техник технологийн, зах зээлийн , маркетингийн, санхүүгийн гэсэн ангилалал хийх, тэдгээр хүчин зүйлс өрсөлдөгчдөд байгаа эсэх, байвал түүний түвшин байгааг тусгана.
Нийлүүлэгч: энэ хэсэгт бүтээгдэхүүнд орох түүхий эдд, тэдгээрийн зах зээл дээрх өнөөгийн болон ирээдүйн эрэлт, хэрэгцээний судалгаа, зах зээлийн хэтийн чиг хандлага, нийлүүлэгчид хэн болох (түүхий эд тус бүрээр), тэдний онцлог, давуу ба сул тал, ялгарах онцлог, нийлүүлэгчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн судалгаа, нийлүүлэгчдийн хүчин чадал, үйлдвэрлэлийн хэмжээ, зах зээл дээр эзлэх байр суурь, нэр хүнд, сонгох боломжтой нийлүүлэгчид, сонгосон үндэслэлийг оруулна. Дээрх

75

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага үндсэн асуудлаар маркетингийн судалгааны үр дүнг нэгтгэж, SWOT оношлогоо хийнэ.
Маркетингийн төлөвлөгөөний хэсэгт зах зээл, хэрэглэгчдийн судалгааг үндэслэн зах зээлээ сонгох, борлуулалтыг идэвхжүүлэх үйл ажиллагаа орно. Маркетингийн төлөвлөгөө нь маркетингийн иж бүрдлээс бүрдэнэ.
Үүнд: Бүтээгдэхүүн (үйлчилгээ), Үнэ (үнийг хэрхэн тогтоох), Байрлал
(суваг, хуваарилалт), Идэвхижүүлэлт (зар сурталчилгаа) зэргийг яаж шийдвэрлэсэн болохыг тодорхой оруулна.
- Зах зээлийн тодорхойлолт: энэ хэсэгт бүтээгдэхүүний хэрэглэгч хэн болох, тэдний ямар хэрэгцээг хангах, тэд яагаад энэ бүтээгдэхүүнийг худалдан авна гэж, зах зээлийн сегментчлэл, зорилтот зах зээлээ тодорхойлох нь, зорилтот зах зээлээ хэрхэн сонгосон, зах зээлийн багтаамж, манай эзлэхээр төлөвлөж буй хувь хэмжээ, гарааны үеийн зах зээлийн хэмжээ, гарах үеийн зах зээлийн хэмжээ, зах зээлийн өсөлтийн хурдац, өсөлтийг бүрдүүлэх үндсэн хүчин зүйлийг оруулна.
- Маркетингийн стратеги хэсэгт:
Бүтээгдэхүүн - энэ хэсэгт бүтээгдэхүүнээ зах зээл дээр хэрхэн гаргахаар төлөвлөсөн, таны бүтээгдэхүүн бусдаас юугаараа ялгарах вэ, бүтээгдэхүүний давуу тал юу вэ, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хэрхэн мэдээлэх, өрсөлдөгчдөд хэрхэн мэдээлэх, хязгаарлагдмал зах зээлд ажиллахаар төлөвлөж байна уу, эсвэл тэргүүлэгч болох байр суурьтайгаар ажиллах уу, бүтээгдэхүүндээ нэр төрлийн гэж р ямар нэг хязгаарлалт хийх үү, юу таныг бусдаас онцгой компани болгох, өрсөлдөгчдийн эсрэг манай бүтээгдэхүүн хэрхэн байрлах, бүтээгдэхүүний брэндээ хэрхэн таниулж, хэрхэн хадгалж үлдэх, савлагааны хэмжээ, төрөл, сав баглаа боодлын онцлог, шинж чанар, баримтлах бодлого, стратеги.
Үнэ тогтоолт – юун дээр үндэслэн үнээ тогтоох, үнийн бодлого хир уян хатан байх, зах зээлийн болон бизнесийн сегментээр үнийн ялгарал гаргах эсэх, гаргах бол яаж, үгүй бол яагаад, өрсөлдөгчидтэй харьцуулахад ямар байх, борлуулалт, хуваарилалтын сувгуудын ашиг, унацыг хэрхэн төлөвлөж байна, нэгжийн үнэ хэд байх, хэрхэн тооцоолж гаргах
Идэвхжүүлэлтийн төлөвлөгөө – үүнд идэвхжүүлэлт, зар сурталчилгаанд баримтлах бодлого, стратеги, зар сурталчилгааны төрөл, арга хэрэгслүүд, хэзээ хэрэглэх, авах арга хэмжээнүүд, идэвхжүүлэлтийн зардлын төлөвлөлтийг тусгана.
Борлуулалт, түгээлтийн төлөвлөгөө – үүнд борлуулалтын бодлого, стратеги, борлуулалтын урамшууллын бодлого, борлуулалт, түгээлтийн ямар сувагтай байх, тэдгээр сувгуудийн хоорондын

76

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага уялдаа холбоо, хамаарал, сувагт тавигдах шаардлага, борлуулалт, түгээлтийн схем, тэдгээрийн уялдаа холбоо, борлуулалт түгээлтийн төлөвлөгөө, төлөвлөгөөг цаг хугацаагаар тохируулах, борлуулалтын багийн зохион байгуулалт, борлуулалт, түгээлтийн зардлын төлөвлөлтийг тусгана.
- Нэвтрэлтийн бэрхшээл хэсэгт: тухайн бүтээгдэхүүн зах зээл дээр цорын ганц байж, бусдаас ялгарах давуу тал, онцлог нь юу вэ, энэхүү ялгарал нь зах зээл дээр хир удаан ялгарах тал байж чадах вэ, хуулбарлах боломжтой эсэх, бизнесийг амжилтанд хүргэх хүчин зүйлүүд, өрсөлдөөнт нөхцөл байдлаас шалтгаалан нэвтрэлтийн үед тохиолдох бэрхшээл, энэхүү бэрхшээлтэй нөхцөл байдал хир удаан үргэлжлэх, хэрхэн даван туулах талаар бичнэ.
- Орлогын боломж хэсэгт: нэвтрэлтийн үеийн болон цаашдын үнийн таамаглалууд, үйлдвэрлэлийн хэмжээний таамаглал, төлөвлөгөөт жилүүд дэх борлуулалтын нийт орлогын таамаглал тоо хэмжээ ба үнийн дүнгээр, бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн сегмент тус бүрээр, борлуулалтын хэмжээний өсөлт, өсөлтийг хангах үндсэн хүчин зүйлүүдийн тухай, борлуулалтын таамаглал хийсэн арга аргачлалын тайлбар, цаашид хэрхэн борлуулалтаа таамаглах тухай оруулна.
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний хэсэгт хМенежмент, хүний нөөцийн төлөвлөгөө - энэ хэсэгт хөрөнгө оруулагчид менежментийн багийн нэгдмэл зорилго, амжилтанд хүрэх хүсэл тэмүүлэл, мэргэжил, хуримтлуулсан туршлага зэрэг асуудлуудад илүү ач холбогдол өгдөг. Бизнес төлөвлөгөө амжилттай хэрэгжих үндсэн хүчин зүйлүүдийн нэг болох ерөнхий удирдлагын чиг үүрэг, хүний нөөцийн бодлогын талаар тусгана.
- Ерөнхий менежмент: энэ дэд хэсэгт байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хуваарилалт, багийн гинжин хэлхээ (командын хэлхээ), удирдах норм, гол хүмүүс хэн болох, хяналтын процедур, бизнесйн өсөлт зохион байгуулалтын өөрчлөлт хоёр хэрхэн уялдах, ажилллах хүчний зардал хэд байх талаар бичнэ.
- Хүний нөөцийн төлөвлөгөө: энэ хэсэгт хүний нөөцийн бодлого, стратеги, сургалт хөгжлийн төлөвлөгөө, цалин хөлс урамшууллын систем ямар байх, үйл ажиллагааны хяналт, үнэлгээний систем ямар байх, үйл ажиллагаатай холбогдон ажиллах хүчинд тавигдах шаардлага, ажиллах хүчний ур чадварын өсөлтөнд тавигдах шаардлага, нэг ажиллагчид ногдох борлуулалт, орлого, ашиг ямар байх, энэ нь салбарын үзүүлэлттэй харьцуулахад ямар түвшинд байгаа, хүний нөөцийн зардлын нэгтгэл зэргийг тусгасан байна.
Хэрэгжүүлэлтийн төлөвлөгөө (үйл ажиллагааны төлөвлөгөө) - энэ хэсэгт

77

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага бизнес төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг авч үзнэ.
-
Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шатууд, нэвтрэлтийн үеийн үйл ажиллагааны график төлөвлөгөө, хариуцлага, зах зээл дээр бүтээгдэхүүнээ хэрхэн үр ашигтай байршуулах, шуурхай зохицуулалтын арга хэрэгсэл, удирдлага, туслан гүйцэтгэгч байгаа эсэх, байвал ямар ажил үүрэг гүйцэтгэж, юу хийх үйл ажиллагааны зорилго биелэгдсэнийг хэмжих хэмжүүр орно.
Хөгжил, дэвшлийн төлөвлөгөө - Энэ хэсэгт бүтээгдэхүүн үйлчилгээний одоогийн нэр хүндийг тодорхойлох, бүтээгдэхүүний хөгжлийн бодлогоо дүрслэх, бүтээгдэхүүнийг сайжруулах болон өрсөлдөх чадвартай болгохын тулд хийх шаардлагатай ажлуудыг төлөвлөх, цаашид хуучин хэрэглэгчдэд борлуулах ижил төстэй бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр гаргах ажлуудыг тусгасан байна.
Ирээдүйд бизнесээ өргөжүүлэх, хүрээгээ тэлэх төлөвлөгөө байгаа эсэх, байгаа бол юу, хэзээ, хаана, хэн, хэрхэн, байхгүй бол яагаад, бүтээгдэхүүний нэр төрлийн өөрчлөлт г.м.
Эрсдлийн удирдлагын төлөвлөгөө - Бизнес төлөвлөгөөний энэ бүлэгт өнөөгийн болон ирээдүйн боломжууд болон эрсдлүүдийг шинжиж дүгнэдэг. Бизнес эрхлэхэд гадаад орчны зүгээс өрсөлдөгч, хэрэглэгч, хууль зүйн болон улс төрийн харин дотоод орчны зүгээс санхүүгийн, борлуулалт, маркетингийн эрсдлүүд учирч болзошгүй бөгөөд энэ нь бизнесийн төрлөөс хамаарч өөр өөр байна. Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх үед тохиолдож болох эрсдлээ зөв тооцож, уг эрсдлийг даван туулах боломжийг тодруулж, оновчтой шийдэх нь чухал байдаг.
Эрсдлийг бодитой олж харах нь хөрөнгө оруулагчийн итгэлийг хүлээх болно. - Үйл ажиллагааны үе шат бүрээр тохиолдож болох бэрхшээлүүд, бэрхшээлийг шийдвэрлэх, тохиолдож болох эрсдлүүд, эрсдлийн хэмжээг үнэлэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнүүд, эрсдэл тохиолдсон үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний болон зардлын төлөвлөгөө, эрсдэл тохиолдож болох нөхцлүүд, хамгийн муу, дунд, өндөр эрсдэлтэй байх тохиолдлуудыг гаргаж тусгана.
- Эрсдлийн төрөл бүрээр тохиодож болох эрсдлүүдийг үнэлнэ:
а. Үйл ажиллагааны эрсдэл:
Энэ нь бүтээгдэхүүний төрлөөс хамаарч өөр өөр байдаг, жишээлбэл:
• Барилга байгууламж, тоног төхөөрөмж, түүхий эд сэлбэг, эд анги хугацаанаас хожимдож ашиглалтанд орох, нийлүүлэгдэх, тасалдах 78

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага





Бүтээгдэхүүн боловсруулах график тасрах
Өрсөлдөгчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эрсдэл учрах
Бүтээгдэхүүний чанар буурах, норм, норматив зөрчигдөх
Тухайн салбар нь бизнес эрхлэгчийн хувьд шинэ, гаршиж дадаагүй салбар байх
б. Байгалийн гай гамшгийн эрсдэл:Энд байгалийн гэнэт учирч болох бүхий л гай гамшиг (үер, түймэр, газар хөдлөлт, зуд гэх мэт зүйл ) хамаарна.
в. Хууль зүйн:Хууль эрх зүйн зохицуулалтанд ямар нэгэн өөрчлөлт орсноос тухайн бизнесээс олох ашигт нөлөөлж болох эрсдэл энэ хэсэгт хамаарна.
Жишээ нь: Лиценз зөвшөөрөл, Импортын татвар нэмэгдэх, Тариф ба квот, Түүхий эд экспортлох/ импортлохыг гэнэт хориглох баримт бичиг батлагдах гэх мэт.
г. Улс төрийн эрсдэл: Энэ төрлийн эрсдэлд сонгууль, улс орны хэмжээнд онцгой дэглэм тогтоох, үймээн самуун гарч эмх замбараагүй байдал бий болох зэрэг хүчин зүйлс хамаарна.
д. Санхүүгийн эрсдэл: Энэ хэсэгт алдагдалгүй ажиллагааны цэгийг тодорхойлох хэрэгтэй, Өөрөөр хэлбэл хичнээн хэмжээний бүтээгдэхүүн/ үйлчилгээг борлуулвал тухайн байгууллага ашигтай ажиллаж эхлэх хэмжээг тодорхойлно.
Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө - Төлөвлөгөөт жилүүдэд компанид хийх хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөгөө график болон мөнгөн дүнгээр, тэдгээр хөрөнгө оруулалтын зориулалт, хөрөнгө оруулалтын үр ашгийн таамаглал г.м.
Санхүүгийн төлөвлөгөөний хэсэг - Бизнес төлөвлөгөөний энэ хэсгийн бизнесийн үзэл баримтлал үнэхээр ашигтай эсэх мөн санхүүжүүлэх боломжийг хянаж үзэхэд оршино. Бизнес төлөвлөгөөнд агуулагдаж байгаа салангад мэдээлэлүүд энэ хэсэгт нэгдэж, нэгдмэл утга санааг илэрхийлнэ. Шинээр бизнес эрхлэгчдийн бизнес төлөвлөгөөний санхүүгийн хэсэг хэвийн үргэлжилж байгаа тогтсон бизнесийн санхүүгийн төлөвлөгөөний бүтэц хоорондоо ялгаатай.
Шинээр бизнес эрхлэгчдийн хувьд: Санхүүгийн түүх байхгүй учраас санхүүгийн төлөвлөгөө нь үндсэн баримт болно. Бизнесийн эхлэлийн явцад гарах зардлуудыг төсөвлөж, санхүүгийн үзүүлэлтэнд зөв тусгах хэрэгтэй. Хэвийн үргэлжилж байгаа тогтсон бизнесийн хувьд: Урьдах жилүүдийн санхүүгийн тайлангуудыг ашиглана төлөвлөнө.
-
Үйл ажиллагааны орлого: төлөвлөгөөт жилүүд дэх зах зээлийн сегмент, бүтээгдэхүүний нэр төрөл тус бүрээр гаргасан орлогын таамаглал, орлогын өөрчлөлт үнийн хамаарал, орлогын их, бага, дунд байх тохиолдлууд, орлого бүрдүүлэлтийн цаг хугацаагаарх график

79

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
-
Зардал: үйл ажиллагааны задаргаагаар гаргасан зардлын дэлгэрэнгүй, зохион байгуулалтын нэгжээр болон ажил үүргээр задалсан дэлгэрэнгүй, тогтмол ба хувьсах зардлаар задалсан задаргаа, зардлын их, бага, дунд байх тохиолдлууд зардлын гол гол харьцаанууд, нэмэлт зардлын тооцоо -
Ашиглалтанд орох хүртэлх зардал: үйл ажиллагааны хуваарь, үе шат бүрээр зарцуулах зардал, шаардагдах хөрөнгө, ажилбарын элемент тус бүрээрх үйл ажиллагаа, зохион байгуулалтын зардал, цалин болон бусад зардал, ашиглалтанд орох хүртэлх нийт зардал
-
Төсөвлөгдсөн тайлан - орлого үр дүнгийн тайлан, баланс, мөнгөн урсгалын тайлан, төсөвлөгдсөн тайланд хийсэн шинжилгээнүүд, томоохон нөлөөлөл үзүүлэх санхүүжилт ба түүний зарцуулалтын төлөвлөгөө

80

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага
Хавсралт 3. Яагаад бизнес төлөвлөгөө хөрөнгө оруулалт авч чаддаггүй вэ? 1.
Агуулгын алдаанууд
• Бодит асуудалтай холбоогүй байх: Бизнесүүд болон хэрэглэгчид өөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд л мөнгө төлдөг. Таны бизнес ч мөн адил ямар нэгэн асуудал шийдэхэд зориулан мөнгө төлөхийг хүсэж байгаа хүсч байгаа этгээдэд зориулагдсан. Энэ тохиолдолд асуудал гэдэг зах зээлийн боломжтой ижил утгатай. Асуудал хир өргөн хүрээтэй агуу байна, зах зээлийн боломж төдий чинээ өргөн хүрээтэй агуу байна. Таны бүтээгдэхүүн тэр асуудлыг намдаагч, арилгагч эм байх хэрэгтэй. Сайн бичигдсэн бизнес төлөвлөгөө бол тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх шийдлийг санал болгосон байдаг.
• Үнэ цэнийг хэт хөөрөгдөх: Худал хуурмаг зүйл бүү оруул, бодит баримттай зүйл оруулах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид худал магтаал, үнэ цэнийг хэт өргөсөн эсэхийг мэдэж, мэдэрч байгаа. "Цорын ганц",
"салбартаа хосгүй, зүйрлүүлэшгүй шийдэл", "бүх талаараа бусдаас хамгийн өндөр боломжтой", "хөрөнгө оруулалтын өгөөж нь бусад бүх төслөөс илт өндөр" гэх мэт үг хэллэг нь бодит баримт дээр үндэслэгдээгүй л бол худал хуурмаг, хууран мэхлэлт шиг сонсогдоно.
• Бүх хүмүүст зориулсан бүх зүйл байхыг хичээх: Өөрийн бүтээгдэхүүнээ "бүх төрлийн зах зээлд зориулагдсан", "олон талт хэрэглээтэй" эсвэл "зах зээл дэх цоо шинэ иж бүрэн бүтээгдэхүүн" гэх мэтээр тайлбарладаг. Ихэнх хөрөнгө оруулагчид тодорхой зүйлд төвлөрсөн стратегид дуртай байдаг. Ялангуяа эхлэн эрхэлж байгаа бизнесийн хувьд тодорхой нэг асуудлыг шийдвэрлэх, томоохон зах зээлд өргөн хүрээтэй, гүн нэвтрэх боломжтой тодорхой ганцхан нэр төрлийн бүтээгдэхүүн, стратегийг эрхэмлэдэг. Гэвч энэ нь нэмэлт олон төрлийн бүтээгдэхүүнгүй, олон талт хэрэглээгүй, зах зээлгүй, түгээлтийн олон суваггүй байх гэсэн үг биш, зөвхөн тодорхой нэг үндсэн гол стратегидаа төвлөрсөн байх, цаашид улам өргөтгөх боломжтой байх гэсэн үг юм. Тиймээс та тодорхой нэг зүйлд төвлөрсөн хүчтэй стратеги баримтлах боловч цаашдаа өргөн хүрээтэйгээр ажиллах боломжтойгоор танилцуулах хэрэгтэй.
• Зах зээлд нэвтрэх стратеги тодорхойгүй байх: Ихэнх бизнес төлөвлөгөөнүүд борлуулалт, маркетинг, түгээлтийн стратегийн талаар дурдаагүй байдаг. Гэтэл хөрөнгө оруулагчдад хэн худалдан авах, яагаад худалдан авах, хэрхэн яаж худалдан авах гэсэн асуултуудын хариулт илүү чухал байдаг. Та хэрэглэгчдийн сонирхлыг хэрхэн төрүүлсэн, урьдчилсан захиалга байгаа эсэх, болж өгвөл бодит

81

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага







82

борлуулалттай байгаа эсэх, энэ туршлагаа хэрхэн үр ашигтайгаар зах зээлд гаргах стратегиа тайлбарлах хэрэгтэй.
Бид өрсөлдөгчгүй гэж мэдэгдэх: Өрсөдөгчтэй эсэх тухай таны бодол тийм ч чухал биш. Магадгүй шууд өрсөлдөгчгүй байж мэдэх ч шууд бус өрсөлдөгч, ядаж орлуулагчтай л байж таараа. Орлуулах бүтээгдэхүүнүүд таны зах зээлийг хуваагч юм. Бид өрсөлдөгчгүй гэж хэлэх нь бизнес төлөвлөгөө боловсруулах үйл явцыг хялбар болгох төдийгүй, хэлэхэд амархан байдаг боловч, хөрөнгө оруулагчид таныг өөрийн хийх гэж байгаа бизнесийнхээ талаар хангалттай ойлголтгүй юм байна гэж дүгнэхэд хүргэдэг. Бизнес төлөвлөгөөний өрсөлдөөний төлөв байдлын хэсэг нь шууд ба шууд бус өрсөлдөгчид, орлуулагчидынхаа эсрэг таны давуу талыг тодруулсан, боломжийг харуулсан чухал хэсэг юм. Өрсөлдөгчидтэй байх нь сайн хэрэг. Энэ нь бодит зах зээл байгааг харуулдаг.
Хэт урт, нуршуу байх: Хөрөнгө оруулагчид маш завгүй хүмүүс тул хэт урт, нуршуу бизнес төлөвлөгөө унших завгүй, боломжгүй байдаг. Тэд гол зүйлээ хооронд нь уялдаа холбоотой, товч тодорхой, үгний хэмнэлттэй бичих, үзүүлэх, ярих чадвартай хүмүүст дуртай байдаг. Бизнес төслийн хураангуй нь 3 хуудаснаас хэтрэхгүй байх, бизнес төлөвлөгөө нь 30 хуудаснаас хэтрэхгүй байвал зохимжтой.
Санхүүжилтийн бизнес төлөвлөгөөний хураангуй нь үндсэн зорилго нь ХО утасаа авч таны төслйиг сонирхож байгаагаа илэрхийлэн уулзахыг хүсэх сэдэл төрүүлэхэд оршино. Энэ нь бүх зүйлийг тодорхйо нарийн тусгах зориулагдаагүй. Нарийвчилсан, илүү дэлгэрэнгүй хэсгэ үндсэн бизнес төлөвлөгөөн дээрээ тусгагддана.
Хэт их техникийн нэр томьёо, мэргэжлийн агуулгатай байх:
Шинжлэх ухааны түвшний хүмүүс, эрдэмтэд гм. хүмүүс хэтэрхий их мэргэжлийн нэр томьёо, тайлбар, үг хэллэг бүхий агуулгаар бизнес төлөвлөгөөгөө боловсруулсан байдаг. ХО-д таны технологитой хамаатай дараах зүйлсийг л сонирхдог:
- Хүмүүсийн төлөхийг хүсэж байгаа ямар асуудлыг шийдвэрлэх
- Бусад өрсөлдөхүйц шийдлэээс юугаараа ач холбогдолтой, давуутай болох - Шийдэл нь патент гм.-р хамгаалагадах боломжтой эсэх
- Боломжийн төсвөөр хэрэгжих боломжтой эсэх г.м.
Эдгээр асуултууд нь өндөр мэргэжлийн, техникийн түвшинд хариулах шаардлагагүй асуултууд юм. Мэргэжлийн талаас нь нягтлан шалтгалтын үйл явцын үед мэргэжлийн шинжээчид нарийвчилсан дүгнэлт гаргана. Бизнес төлөвлөгөө аль болох энгийн байх ба техникийн

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага





талаас нь дэлгэрэнгүй судалгаа, тайлбар, шийдэл зэрэг дагалдах бусад техникийн бичиг баримтанд тусгагдсан нь зүйтэй.
Эрсдэлийн шинжилгээ хийгдээгүй байх: ХО-д бизнесийн эрсдэл ба шагналыг баласийг хардаг. Тэдний зарим нь юуны түрүүнд таны бизнест ямар эрсдэл байгааг, түүнээс сэргийлэх, арилгах боломж байгаа эсэхийг хардаг. Дараах эрсдлүүд түгээмэл байдаг:
- Зах зээлийн эрсдэл: Таны борлуулах гэж буй бтээгдэхүүнийг худалдан авах хэрэглэгч бодитоор байгаа эсэх, хэрэглэгчийн зан төлөвт өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх г.м.
- Технологийн эрсдэл: Та үнэхээр өөрийн ярьж байгаа зүйлээ хэрэгжүүлж чадах эсэх, яг товлосон хугацаандаа болон төсөвтөө багтааж чадах эсэх
- Үйл ажиллагааны эрсдэл: Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд юу буруу, алдаатай явж магадгүй болох, үйлдвэрэлэлийн боло н хэрэглэгчийн үйлчилгээ талаас юу буруу болон алдаатай явж магадгүй болох
- Удирдлагын эрсдэл: Зөв багийг хөлсөлж, татаж чадах эсэх, энэ баг үнэхээр төслийг хэрэгжүүлж чадах эсэх, багийн гишүүнийг солих, чөлөөлөх шаардлага тохиолдоход дараагийн шатны арга хэмжээг тооцсон эсэх, бэлтгэлтэй эсэх
- Хууль эрхзүйн эрсдэл: Оюуны бүтээл, өмч тань хамгаалагдсан эсэх, бусад компаниуд патентыг тань булаах боломжтой эсэх, хэрэв таны шийдэл хүссэнээр тань ажиллахгүй бол хариуцлагаа үүрэхээ чадвартай эсэх г.м
Эдгээр нь байж болох эрсдэлүүдийн зарим нэг жишээ юм. Таньд өчүүхэн жижиг, ач холбогдолгүй мэт санагдахаар зүйл байсан ч боломжит хөрөнгө оруулагчид бол та төсөл дээр их ажилласан, хэрхэн хэрэгжүүлэх талаасаа их бодож, эрсдлээс сэргийлэх, арилгах талаар хянамгай, няхуур хандсан байна гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг.
Муу зохион байгуулагдсан байх: Санаа тань сайн загварчлагдаж, сайн тайлбарлагдсан байх ёстой. Хэсэг тус бүр логиктой, сайн системчлэгдсэн, хоорондоо нарийн уялдаа холбоотой байх хэрэгтэй.
Бизнес төлөвлөгөөний хамгийн зөв , сайн бүтэц гэж байхгүй, тухайн тохиолдол бүрт өөрөөр хийгдэж болно. Хэдий тийм боловч дараах хэсгүүд заавал байх ёстой: гүйцэтгэлийн хураангуй, өмнө хийж байсан бизнесийн болон энэ бизнесийн талаарх үндсэн мэдээллийн хэсэг, таны бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн боломжийг харуулсан хэсэг, бүтээгдэхүүн үйлчилгээ, шийдлээ танилцуулсан хэсэг, зах зээл дээр хэрхэн гарах стратеги, төлөвлөлтийн хэсэг, өрсөлдөөний нөхцөл

83

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага байдлын хэсэг, түгээмэл, маркетингйин төлөвлөгөөний хэсэг, эрсдлийн шинжилгээ, удирдлагын хэсэг, гол гол үйл явдлуудын төлөвлөгөө, удирдлагын багийн тухай хэсэг, санхүүгийн хэсэг г.м.
2.
Санхүүгийн тооцоолол, загварчлалын алдаанууд
• Мөнгөний тухай мартсан байх: Орлого бол мөнгө биш. Нэгжийн унац бол мөнгө биш. Ашиг бол мөнгө биш. Мөнгө гэдэг бол мөнгө. Ж: энэ сард
100 төгрөгийн борлуулалт хийлээ, 60 төгрөгийн зардал гарлаа гэвэл
40 төгрөгийн ашигтай байна. Гэтэл та зээлийн борлуулалт хйисэн, мөнгө чинь ирэх сард орж ирэхээр бол энэ сард -60 буюу өөрөөр хэлбэл мөнгөний дутагдалтай байна гэсэн үг. Иймээс санхүүгийн төсөөлөл хийхдээ мөнгөн урсгалын тооцооллыг маш бодитойгоор хийх хэрэгтэй.
Энэ тооцоог буруу болон алдаатай хийх нь дампууралд хүргэх үндэслэл болдог. Тиймээс санхүүгийн төсөөлллийг боловсруулж байх үедээ хир бодит байгааг, бодитоор хөрөнгө өсөх боломж хангалттай байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй.
• Дэлгэрэнгүй, тодорхой тооцоолол бага байх: Санхүүгийн тооцооллоо доороос дээш чиглэлээр хийж, дээрээс доош чиглэлээр шалгаж үзэх нь зүйтэй. Доороос дээш загвараар хийх үед бүх зардал орлогын задаргаа дэлгэрэнгүй хийгдэж, түүндээ үндэслэн тооцоогоо гаргана. Харин дээрэс доош нягтлах гэдэг нь зах зээлийн боломж, үнэхээр борлогдох магадлалтай эсэхийг орлогын төсөөлөл дээрээ шалгаж үзэхээс эхлэн хийгддэг. Ойролцоо тоогоор төлөвлөлтөө хийх нь доороос дээш загвараар хйигдээгүйг харуулдаг.
• Бодит бус санхүүгийн тооцоолол: Санхүүгийн тооцоололоос ХО-н талаарх таны ойлголтыг турших хэсэг байдаг. Хэрэв та жилд 25%-с дээш хувийн ашиг өгч чадахааргүй, санхүүжилт хийсэнээс 5 жилийн дараагаас ХО-н мөнгийг 2-3 дахин өсгөж чадахааргүй бол та өөр гарц хайсан нь дээр байх.
• Санхүүгийн төсөөлөл хангалттай бус: Санхүүгийн төсөөлөлд орлого үр, дүнгийн тайлан, тайлан тэнцэл, мөнгөн урсгалын тайлан гэсэн
3 хэсэг заавал байх ёстой. Эдгээр нь НББ-ийн ОУ-н стандартын дагуу хийгсэн байна. ХО-д дор хаяж 5 жилийн урьдчилсан төсөөлөл харахыг хүсдэг. Мэдээж хэрэг ямар ч хүн 5 жилийн дотор юу болохыг урьдчилан харах чадваргүй , гэвч 5 жилээр хийгдсэн тооцоолол нь урт хугацааны төсөөлөл хийх чадвар, сэтгэлгээг тань харахыг хүсдэг.
Мөн ирээдүгээ юу гэж төсөөлж, хэрхэн үнэлж байгааг хардаг. Сайн хийгдсэн санхүүгийн төсөөлөл нь Мэдрэмжийн шинжилгээ, Хугарлын цэгийн шинжилгээ, санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдээр
/ашгийн
маржин, зардлууд, орлого, орлого, зардлын харьцаа, нэгж ажилтанд ногдох ашиг г.м./ Салбарын бусад компаниудитай бенчмаркинг хийн

84

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага




харьцуулсан шинжилгээг өөртөө багтаасан байдаг.
Эрч хүчтэй бус төсөөлөл: Хэрэв тухайн бизнес эрхлэгч үнэхээр өөрийн бизнестээ итгэж хийж байгаа бол санхүүгийн төсөөлөл нь бодит түвшнээс багаар төлөвлөгдсөн байна гэдэгт хэн ч итгэдэггүй.
Төсөөллөө бодитоор хийх нь таны төлөвлөгөөг эрч хүчтэй, тэмүүлэлтэй хийгдсэн эсэх тухай ярих боломжийг өгөхгүй.
Үнэлгээ хийсэн бай: Олон бизнес төлөвлөгөөний хураангуйд өөрийн бизнесээ, компаниа үнэлэн тусгасан байдаг нь эргэлзээ төрүүлдэг. Учир нь компанийн үнэ цэнийг зах зээл тодорхойлодог. Өөрөөр хэлбэл ХО таны компанийг хэдээр авахыг хүсэж байгаагаар тодорхойлогддог.
Хэрэв та төлөвлөгөөн дээрээ өөрийн үнийг зааж өгсөн бол эсвэл үнэ нь өндөрдөж ХО таны төлөвлөгөөг сонирхож харахгүй орхино, үнэ чинь багадсан бол танд төдийлөн сайн үр дүн өгөхгүй. Аль аль нь сайн үр дүн авчрахгүй. Бизнес төлөвлөгөөний хураангуйгийн зорилго нь
ХО-н сонирхлыг төрүүлэх явдал тул үнээ бичилгүй бусад зүйлээ бичсэн зүйтэй. Үнийг бол та сүүлд тохиролцож болно шүү дээ.

3.
Бичиглэлийн алдаанууд
• Үг үсгийн болон, дүрмийн алдаатай байх: Хэрэв та бизнес төлөвлөгөөнд энэ мэтийн бүдүүлэг алдаанууд гаргасан байвал ХО таныг бизнесээ хэрхэн эрхлэх бол гэдэгт эргэлзэж эхэлнэ. Тиймээс үг үсгийн алдаа, дүрмийн алдаагаа урьдчилан хүнээр сайтар засуулсан байвал зүгээр.
• Хэт олон давтаж, нуршсан байх: Ижил утга санаа төлөвлөгөөний хэсгүүдэд олон дахин давтагдсан байх нь зохимжгүй. Гол түлхүүр асуудлууд төлөвлөгөөний хураангуй хэсэгт болон тухайн асуудлын талаар тусгасан үндсэн бүлэгт гэсэн хоёр л удаа дурдагдсан байх нь зүйтэй. • Харагдах байдал: Ямар ч ХО олон зуун төслийг богино хугацаанд багтан унших хэрэгтэй байдаг тул түүний цагийг хэмнэх, сонирхлыг нь төрүүлэх үүднээс төслийн хавтас сонирхол татахуйц, үдэлт хавтаслалт мэргэжлийн түвшинд хйигдсэн байх, хуудаснууд ойлгомжтой, сайтар зохион байгуулагдсан, үсгийн хэмжээ уншихад хялбар, том, эвтэйхэн харагдах аар хэлбэрийг сонгосон байхаар бичих нь зүйтэй. Энэ нь таныг аливаа асуудалд ач холбогдол өгч, нягт нймбай ханддаг болохыг илэрхийлдэг.
4.
Гүйцэтгэлийн алдаанууд
• Хэт оройтох хүртэл хүлээх: Хөрөнгө оруулалт хийх, шинэ бизнес

85

"Бизнесийн хөрөнгө оруулалт" сургалтын гарын авлага





үүсгэх үйл явц цаг хугацаа их шаардсан ажил байдаг. Бизнес төлөвлөгөө боловсруулахаас мөнгө таны дансанд орж ирэх хүртэл ихэвчлэн 6 сарын хугацаа зарцуулагддаг. Бүү хойш нь тавь.Та ч гэсэн бизнес төлөвлөгөө боловсруулахдаа нилээдгүй цаг зарцуулдаг.
Төлөвлөгөөг тань уншиж дүгнэлт өгөх боломжтой хөндлөнгийн хүнгүй байх: Тухайн бизнесийн зах зээл, борлуулалт, түгээлтийн стратеги, бүтээгдэхүүний мөн чанарыг ойлгох хэд хэдэн хүнийг мэддэг байх хэрэгтэй.
Тэдгээр хүмүүст танилцуулж дүгнэлт авсаныхаа дараа ХО-д танилцуулах нь зүйтэй. Та болон таны баг өөрийн боловсруулсан төлөвлөгөөг маш сайн болсон гэж үзэж байгаа, гэтэл хөндлөнгийн хүнээр нүдээр уншихад ямар байх нь таны цаашдын амжилтанд ихээхэн нөлөөтэй.
Нэмэлт сайжруулалт хийхгүй байх: Өөрийн гүйцэтгэлийг илүү боловсронгуй чанартай болгох үүднээс төлөвлөгөөгөө сайжруулахад тодорхой хугацааг зарцуулахад болохгүй юм байхгүй. Эхний ээлжинд хэд хэдэн ХО-д танилцуулж үзээд тэдний хариу үйлдэл эерэг байвал нэмэлт сайжруулалт хийгээд цааш хөдөлж болох юм. Хэрэв хариу үйлдэл тааламжгүй байвал та буруу замаар явж байгаа байж болох юм. Ийм тохиолдолд тэдгээр ХО-н зарим нэгтэй ярилцаж, зөвшилцөөд үз. Тэдний үндэслэл ноцтой байвал төлөвлөгөөндөө засвар хийсэн нь дээр. ---- о О о -----

86

Similar Documents

Premium Essay

Hiii

...Auto Biography Hi! My name is Charissa Coleen A. Torres. I was born on June 9,1996. I’m 16 years old. I’m the youngest sibling in my family. My mother’s name is Julie Ann A. Torres while my Father’s name is Alexander A. Torres. The People who don't know me,think Im quiet but the people who know me,wish I was. I’m the type of girl who knows how to get along with other people but sometimes I’m moody. I’m also a shy type person,I don’t know why but that’s part of my nature. I do love music. My idols are Justin Bieber, Katy Perry, Jasmine Villegas, Cody Simpson, Greyson Chance and many more. I love playing sports sometimes like Badminton and Volleyball but I’m not quite good at that skills. I also love to read some books about Fiction, Romantic Comedy,etc. I am fun of surfing the internet especially social networking so that I will be updated on my friends and relatives outside this country. I am a certified fan of Harry Potter because it has a nice yet beautiful story. All of the movies of Harry Potter was so epic and awesome. My celebrity crush is Daniel Radcliffe because since I’m 7 or 8 years old, I like to watch Harry Potter Movies always. When I grow up and finished my studies, I want to become a Doctor, Dentist or any successful professions which I can get an income to provide the needs of my family. Well, that’s the end of my short story about my life. Bye!...

Words: 264 - Pages: 2

Premium Essay

Hiii

...Chapter 1 Operations Management: Trends & Issues Operations Management Definition  An operations system is defined as one in which  several activities are performed  to transform a set of inputs into useful output  using a transformation process  Operations Management is  a systematic approach to  address all the issues pertaining to  the transformation process that converts some inputs into output that are useful, and  could fetch revenue to the operations system Mahadevan (2010), “Operations Management: Theory & Practice”, 2nd Edition © Pearson Education Operations Management (OM) Salient Aspects  OM is a systematic approach  using scientific tools & techniques and solution methodologies to analyze problems  OM is about addressing several issues  varying in terms of time horizon, nature of decisions  Transformation processes are central to Operations  Focusing on keeping costs to the minimum  Developing a set of measures to assess performance of the system Mahadevan (2010), “Operations Management: Theory & Practice”, 2nd Edition © Pearson Education Manufacturing Sector Salient Aspects Index of Industrial Production* 2003‐04 2004‐05 2005‐06 2006‐07 Average Manufacturing 9.20 9.10 12.50 10.27 Capital goods 13.60 13.90 15.80 18.20 15.38 Consumer goods 7.20 11.70 12.00 10.10 10.25 Intermediate goods 6.40 6.10 2.50 12.00 6.75 # Corporate Sector Performance Sales/Income: Manufacturing 13.30 20.50 18.30 23.10 18.80 Sales/Income: Services (other than ...

Words: 1893 - Pages: 8

Premium Essay

Hiii

...Chapter 6 Cost-Volume-Profit Relationships True/False 1. To estimate what the profit will be at various levels of activity, a manager can simply take the number of units to be sold over the break-even point and multiply that number by the unit contribution margin. Level: Medium LO: 1 Ans: T 2. Incremental analysis is generally the simplest and most direct approach to decision making. Level: Easy LO: 1 Ans: T 3. To facilitate decision-making, fixed expenses should be expressed on a per-unit basis. Level: Medium LO: 1 Ans: F 4. One assumption in CVP analysis is that inventories do not change. Level: Easy LO: 1 Ans: T 5. On a CVP graph for a profitable company, the total expense line will be steeper than the total revenue line. Level: Medium LO: 2 Ans: F 6. If sales volume increases, and all other factors remain unchanged, the contribution margin ratio will decrease. Level: Medium LO: 3 Ans: F 7. The break-even point for a capital intensive, automated company will tend to be higher than for a less capital intensive company while the margin of safety will tend to be lower. Level: Medium LO: 5,7 Ans: T 8. An increase in the number of units sold will decrease a company’s break-even point. Level: Medium LO: 5 Ans: F 9. Assuming that the unit contribution margin is positive, a 10% decrease in selling price will increase the break-even point in terms of unit sales more than will a 10% increase in the variable...

Words: 16131 - Pages: 65

Free Essay

Hiii

...For those of you who suffered mini-aneurysms when you didn't see Skrillex or Boyz Noise’s names on the artist list, have no fear, they will be at Electric Zoo 2013 better than ever. Performing as Dog Blood on Friday night at Riverside stage, this set is sure to attract all of the real fans that love quality EDM. Boyz Noise and Skrilly's work on side project Dog Blood has propelled the duo to the top of OWLSA's roster, and the to the top of my lineup list this year. Deviating from the commercial success of their two individual names, Dog Blood has become a music sanctuary for both to get back to their roots and explore a different genre. Rooted in both techno and house, Dog Blood's style also incorporates many heavier, dubstep elements. Often classified under acid house, Dog Blood’s sound is definitely very unique from other artists of equal acknowledgement. Since their creation in 2012, Dog Blood has come a long way from their not-so-quite humble beginnings. Their very first single, “Next Order”, very quickly made it to the top of Beatport’s techno charts. After a very busy period between both Skrillex and Boyz Noise towards the end of 2012, Dog Blood emerged from its hiatus to throw down the house at Ultra 2013, casually releasing a few singles including the smash success “Wild For The Night” remix with A$AP Rocky. Since then, they’ve played EDC Vegas, Glastonbury Festival, and now the pinnacle, Electric Zoo. We’ll be seeing you at the stage of these two geniuses on Friday...

Words: 278 - Pages: 2

Premium Essay

The Effect of French and Raven Power

...The Effect of French and Raven Power on knowledge Acquisition, Knowledge Creation and knowledge Sharing: An Empirical Investigation in Lebanese Organizations Dr. Silva Karkoulian, Lebanese American University, Beirut, Lebanon Miss Yasmina Osman, Lebanese American University, Beirut, Lebanon ABSTRACT It has been documented that not much is known about the kinds of French and Raven powers that foster the acquisition, creation and sharing of organizational knowledge. This study extends the French and Raven power literature to the Lebanese Organizations and provides an empirical evidence of knowledge acquisition, knowledge creation and knowledge sharing. Results from the regression analysis of this study show that expert power is positively and significantly associated with knowledge acquisition, knowledge creation and knowledge sharing. INTRODUCTION In the second half of the twentieth century, knowledge management proved to be a new managerial reform suited to the rapidly changing environment. Managers were encouraged to consider and treat their employee’s knowledge as a crucial source for the success of their organizations (Huseman and Goodman, 1999; Stewart, 1997; Sveiby, 1997). Many scholars have focused their attention on knowledge management. Grant (1996) argues that a source of organization’s competitive advantage is when organizations apply a great deal of effort to develop new knowledge and technology. This new knowledge and technology...

Words: 3350 - Pages: 14

Free Essay

Research

...Vol. 2, No. 2 International Business Research Case Study of Factors Influencing Jobs Satisfaction in Two Malaysian Universities Edward Sek Khin Wong (Corresponding author) Faculty of Business & Accountancy University of Malaya, 50603, Kuala Lumpur, Malaysia E-mail: edwardwong@graduate.uwa.edu.au Dr Teoh Ngee Heng Universiti Tunku Abdul Rahman 46200, Petaling Jaya, Malaysia E-mail: tiohnh@utar.edu.my Abstract This work identifies the factors that measure job satisfaction of faculty members at two selected and major universities in Malaysia, using ten major factors corresponding to job satisfaction using the Herzberg Two-factor Theory to determine how these selected factors are related to job satisfaction of Malaysian faculty members. The conclusions drawn from this study are that the major sources of job satisfaction for Malaysian faculty members are shown to be policy, administration, and salary. The relevant sources of dissatisfaction are personal achievement, personal growth, interpersonal relations, recognition, responsibility, supervision, the work itself, and the overall working conditions. This study has a number of practical implications for institutional administrators, because if the educational institution has no instrument designed to measure faculty perceptions of their jobs and work, these administrators could elect to use the same instrument that investigates the areas of job satisfaction to gain similar results. Keywords: Higher education, Herzberg Two-factor...

Words: 7780 - Pages: 32

Premium Essay

Syllabus

...Scheme and Syllabus of B.E. (Computer Science and Engineering) 3rd TO 8th Semester 2013-2014 University Institute of Engineering and Technology, Panjab University, Chandigarh Scheme of Examination of B.E. in Computer Science & Engineering Second Year - Third Semester Subject Title Scheme of Teaching Univesity Sr.No Paper Code External L T P Hour Credits Marks s 1. CSE311 Data Structures 3 1 0 4 4 50 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9. Total Second Year -Fourth Semester Sr.No Paper Code 1. 2. 3. 4. 5. 6. CSE411 CSE461 CSE412 CSE462 CSE414 CSE464 Subject Title Scheme of Teaching L 3 0 3 0 3 0 T 1 0 1 0 1 0 P 0 3 0 3 0 3 Hours 4 3 4 3 4 3 Credit 4 2 4 2 4 2 University External Marks 50 50 50 CSE361 CSE313 CSE363 AS301 EC316 EC366 EC317 EC367 Data Structures (Practical) Peripheral Devices & Interfaces Hardware Lab (Practical) Engineering Mathematics – III Digital Electronics Digital Electronics (Practical) Microprocessors Microprocessors (Practical) 0 3 0 3 3 0 3 0 15 0 1 0 1 1 0 1 0 5 3 0 2 0 0 2 0 2 09 3 4 2 4 4 2 4 2 29 2 4 1 4 4 1 4 1 25 50 50 50 50 250 Internal Total Sessional Marks 50 50 50 50 50 50 50 50 50 450 100 50 100 50 100 100 50 100 50 700 7. 8. Total ASC405 CSE 415 Analysis & Design of Algorithms Analysis & Design of Algorithms (Practical) Database Management System Database Management System (Practical) Object Oriented Programming Object Oriented Programming (Practical) Cyber Law & IPR Computer Architecture & Organization Internal Total Sessional Marks 50...

Words: 14784 - Pages: 60

Free Essay

Grgreggregrg

...HOA SEN UNIVERSITY BQ GIAO D9C VA DAO TAO KHOA NGON NGO VA VG HOA HQC NGANH TIENG ANH BAO CAO QUAN TRI. CHIEN UQC PHAN TICH NGANH PHAN TICH DOI THU CANH TRANH Gide vién huiing d$n: PH XUAN THANHNhom sinh vién thijc hi(n: | | | 091646 | PHAM NGQC THIEN KIM | 091654 | TRAN THI THIEN KIM | 091655 | | 091697 | TRAN TRI,NH NGQC THAO | 091710 | LY THU THAO | 091707 | Thd ng 4/ 2012 DC iv 1. L]ch su, to nhin, su m(nh .................................................................................................... . l I . I . L]ch sir thuong hiéu .......................................................................................................... l l .3. Sume 2 2 iatd thucmghieu 2 5. Cac hoat dong nfii brit cua tap doén COCA—COLA 5 7. H( thong phdn phoi 7 II. PIN TICH SWOT .. Ifl. PHA LOAI DOI TO CANH TRANH. 11 1. Canh tranh nh3n hi(u: 11 2. Canh tranh ngénh: 11 3. Canh tranh cfing dung: 11 4. Canh tranh chung: 11 1. Phén tich chién luoc canh tranh va chién tune kinh doanh cua doi thu: 12 2.1. Chién tune kinh doah cua PepsiCo. 12 I . I.2 Nhfim kinh doanh nha hang. 13 1.1.3 Pharr khuc thuc phfim nhe (Snack food) 14 2.2. Chién luoc canh tranh cua Pepsi 14 2. Phfin tich anh huirng cira doi thu canh tranh doi vcri ngérih: 17 3. Phfin tich lich sir hinh thénh va ph:it trién kinh doanh cua ho:. 19 4. Cac h( thong gi:i tr] in:i PepsiCo ton...

Words: 13418 - Pages: 54

Free Essay

Hanoi

...The 2012 The Cathedral & John Connon Alumni Magazine Founders’ Day Brunch 2011 EVENTS Rumble in the Jungle OFF THE SHELF Amish Tripathi and Akash Shah OUT OF THE BOX Dhanya Pilo Contents 9 President’s Message Events Founders’ Day 2011 Rumble in the Jungle Memories and Mayhem School Update Summer School Spotlight Keshav Desiraju Sudha Shah Off the Shelf Amish Tripathi and Akash Shah Out of the Box Vijaya Pastala Dhanya Pilo Nostalgia Reunions First Citizen In Memoriam Mrs. Irene Saldanha Mr. Anthony Dias Class Notes The Quiz 2 5 7 9 10 13 15 17 18 21 22 25 27 29 31 33 36 68 15 13 18 Editorial Team Udita Jhunjhunwala (ICSE 1984) Miel Sahgal (ISC 1989) Shyla Boga Patel (ISC 1969) Mukeeta Jhaveri (ISC 1983) Mitali Anand Kalra (ISC 1989) Business Rohita Chaganlal Doshi (ISC 1975) Editorial support, Design and Printing 22 Kirtana Shetty Minaal Pednekar and Nikunj Parikh Spenta Multimedia This magazine is not for sale and is intended for internal circulation only. Any material from this magazine may not be reproduced in part or whole without written consent. Views and opinions expressed in this magazine are those of the individual authors and not necessarily those of the Publishers. Published by The Cathedral and John Connon Alumni Association, 6, P.T. Marg, Mumbai 400 001 and printed at Spenta Multimedia, Peninsula Spenta, Mathuradas Mill Compound, Lower Parel, Mumbai 400 013. www.spentamultimedia.com 21 36 Special...

Words: 40944 - Pages: 164

Premium Essay

Online Gaming Addiction

...The Art of Computer Game Design by Chris Crawford Preface to the Electronic Version: This text was originally composed by computer game designer Chris Crawford in 1982. When searching for literature on the nature of gaming and its relationship to narrative in 1997, Prof. Sue Peabody learned of The Art of Computer Game Design, which was then long out of print. Prof. Peabody requested Mr. Crawford's permission to publish an electronic version of the text on the World Wide Web so that it would be available to her students and to others interested in game design. Washington State University Vancouver generously made resources available to hire graphic artist Donna Loper to produce this electronic version. WSUV currently houses and maintains the site. Correspondence regarding this site should be addressed to Prof. Sue Peabody, Department of History, Washington State University Vancouver, peabody@vancouver.wsu.edu. If you are interested in more recent writings by Chris Crawford, see the Reflections interview at the end of The Art of Computer Game Design; the Virtools Swap-meet interview with Chris Crawford; and Chris Crawford's webpage, Erasmatazz. A PDF version of this text is available HERE. To download Adobe Reader, follow THIS link. Table of Contents • • • • • • • • • • • • Acknowledgement Preface Chapter 1 - What is a Game? Chapter 2 - Why Do People Play Games? Chapter 3 - A Taxonomy of Computer Games Chapter 4 - The Computer as a Game Technology Chapter 5 - The Game Design...

Words: 46205 - Pages: 185

Free Essay

Chem

...,Y ; I ‘,, ‘..,* Introduccióna~la Termodinámica en m Ingeniería Química QUINTA EDICIÓN Smith l Van Nes Introducción a la Termodinámica en Ingeniería Química Introducción a la Termodinámica en Ingeniería Química Quinta edición J.M. Smith Profesor Emérito de Ingeniería Química University of California, Davis Profesor Emérito de Ingeniería Química Rensselaer Polytechnic Iris titu te Profesor de Ingeniería Química Rensselaer Polytechnic Institute TRADUCCIÓN: Edmundo G. Urbina Medal H. C. Van Ness M. M. Abbott Departamento de Ingeniería Eléctrica Universidad Autónoma Metropolitana lztapalapa María del Consuelo Hidalgo Mondragón Química Universidad Nacional Autónoma de México Doctorado en Química Profesor titular de Química general y Operaciones unitarias Escuela Superior de Ingeniería Química e Industrias Extractivas Instituto Politécnico Nacional REVISIÓN TÉCNICA: Ing. José Clemente Reza García McGRAW-HILL MÉXICO l BUENOS AIRES l CARACAS. GUATEMALA l LISBOA l MADRID l NUEVA’YORK PANAMÁ l SAN JUAN l SANTAFÉ DE BOGOTÁ. SANTIAGO l SÁO PAULO AUCKLAND l HAMBURGO l LONDRES l MILÁN l MONTREAL l NUEVA DEHLI l PARíS SAN FRANCISCO l SINGAPUR l ST. LOUIS l SIDNEY l TOKIO l TORONTO Gerente de producto: Alfonso García Bada Mena Supervisor de edición: Mateo Miguel García Supervisor de producción: Zeferino García García INTRODUCCIÓN A LA TERMODINÁMICA EN INGENIERÍA QUÍMICA Prohibida la reproducción total o parcial de esta obra, por cualquier medio...

Words: 37868 - Pages: 152

Free Essay

Sddfcvhbkml

...Unlucky Cupid ➶ Prologue ★★★ She is smart, HE's intelligent. She's gorgeous, HE's sizzling hot. She's popular, HE has huge resemblance to a world-wide known teen-age superstar. She's snob but somehow nice, while HE is the gentleman every girl will die for. Will rivalry cross their fate? Or Love will play their lives? He was always mistaken for the popular singer, whom She really hates. Will Her high school life end up just like those typical one's? Or will He make the best or even worst out of it? ➶ Chapter 1: Interference /KATHERINE'S PERSPECTIVE First day of school, sigh. Simula na naman ito ng hectic schedule, little time, less fun, and whatsoever bothersome school works. Pero first day of school sometimes is not that bad, kasi usually pupunta ka lang sa unahan at magpapakilala. Orientations, introductions, chit-chats - yeah, that's pretty much it. Kaya on second thought, I'm going to enjoy this first day lalo na dahil makikita ko na ang aking mga hmm, how should I describe my friends? Loud speaker-like? Loquacious? Nah, pero siguro ganyan nga sila - love ko naman. Ew, korni ko.I guess back na kami sa routine namin. Si Lindsay, medyo brat, madaldal (as I've said), okay naman pag dating sa academics, mabait, at sabihin na nating medyo war-freak. Di sya close sa parents nya gawa ng wala lagi sa bahay nila. So ayun, siguro yun ang dahilan kung bakit parang naging "Play Girl" itong si Lindsay, in other way. Hindi naman talaga. Pero all in all she's one of a kind...

Words: 84202 - Pages: 337

Free Essay

Overlord

...were encased in ice. The knight’s attention was no longer on the girl. The completely defenseless state of the knight clearly revealed the shock that surged inside him. As though led by the knight’s gaze, the girl also turned her face toward the same direction. Then— she saw despair. There was darkness. Pure darkness as thin as paper, yet of an unfathomable depth. It had emerged from the ground in an ovoid shape with its lower section cut. A scene that evoked mystique with indescribable apprehension. A door? That’s what the girl thought after having seen it... Then after her heart beat once more, her thought was verified right. *Drippp* Something fell from the darkness. The instant she realized what it was— “Hiii!” —The girl let out a piercing shriek. An existence that no mortal could ever overcome. Red orbs swayed like turbid flames inside the hollow orbits of the...

Words: 79265 - Pages: 318

Free Essay

Nbsb

...Prologue Ako nga Pala si Natasha Julie Ann Cameron.. haba ng name ko noh? Ashie for short, apelyedo ko po ang Cameron :DD NBSB ako, dahil naniniwala ako na sagabal lang sa pag-aaral ang mga lalaki,. I hate guys except for my kuya, blame my father he left us without a trail, iniwan niya kami nila mommy, what is LOve? -for me epal, darating kung saka di pa ako handa. well, kahit NBSB ako may mga manliligaw parin ako, hihihi. pero no luck na ata ngayon, kasi dati pa yun na mga manliligaw... nag sawa na sa kakahintay. kaya ayon, wala na, pero okay lang.. **/if you want to read it on your mobile fone copy paste niyo na lang ‘toh sa notepad. :D sa ibang phone nababasa ‘toh as it. I mean as MC word talaga pero yung iba ebook so you need to cpy paste this pa sa notepad and then saka niyo isend sa cp niyo.. kung myphone gamit niyo you’re lucky enough. copy paste mo lang ‘toh sa notepad and send mo sa cp mo. okay na! kung nokia naman gamit mo, N70 na o-open siya as note.. I don’t know sa ibang model….AT! hindi ko na rin poi to na edit TT^TT, so sorry sa mga wrong spelling,wrong grammar.etc. hope u understand. thanks! :*** Chapter 1 "Natasha! bumaba kana dito kakain na" - mommy "coming right up mom"- me pag baba ko, hmm, mas safe ng idescribe na si mommy ang nag handa ng food namin kahit hindi, >:) "good morning Kuya" –me lagi ko siya ginegreet, kahit di niya ako ginegreet. close kami pero di niya lang type mang bati pag umaga. :D 1 year agwat namin, kaya close. "Ashie...

Words: 71306 - Pages: 286

Premium Essay

Work, Culture and Identity in Mozambique and Southafrica 1860-1910

...Acknowledgments ix Acknowledgments This book owes a great deal to the mental energy of several generations of scholars. As an undergraduate at the University of Cape Town, Francis Wilson made me aware of the importance of migrant labour and Robin Hallett inspired me, and a generation of students, to study the African past. At the School of Oriental and African Studies in London I was fortunate enough to have David Birmingham as a thesis supervisor. I hope that some of his knowledge and understanding of Lusophone Africa has found its way into this book. I owe an equal debt to Shula Marks who, over the years, has provided me with criticism and inspiration. In the United States I learnt a great deal from ]eanne Penvenne, Marcia Wright and, especially, Leroy Vail. In Switzerland I benefitted from the friendship and assistance of Laurent Monier of the IUED in Geneva, Francois Iecquier of the University of Lausanne and Mariette Ouwerhand of the dépurtement évangélrlyue (the former Swiss Mission). In South Africa, Patricia Davison of the South African Museum introduced me to material culture and made me aware of the richness of difference; the late Monica Wilson taught me the fundamentals of anthropology and Andrew Spiegel and Robert Thornton struggled to keep me abreast of changes in the discipline; Sue Newton-King and Nigel Penn brought shafts of light from the eighteenthcentury to bear on early industrialism. Charles van Onselen laid a major part of the intellectual foundations on...

Words: 178350 - Pages: 714