Free Essay

Сэтгэл судлалын түүх

In:

Submitted By badamaa
Words 1082
Pages 5
Соён гэгээрлийн сэтгэл судлалын түүх

Францын туршилтын сэтгэл судлал
Ньютон байгалийн тухай, Локк ухамсарын тухай онолоороо Францын материалист сэтгэлгээний хөгжлийн үндсийг тавьсан бол Вольтер (Мари Франсуа Аруэ 1694-1778), Кондильяк (1715-1780) нар Францын метафизик болоод схоластик үзлийг хурцаар шүүмжилж, идэвхтэй сурталчилж байжээ.
Францын гүн ухаантан, соён гэгээрүүлэгч, сэтгэл судлал дахь ассоцианизмыг үндэслэгч Конфильяк (Этьенн Бонно де) танин мэдэхүйн сенсуалист (хүртэхүйг танин мэдэхүйн эх булаг гэж үздэг гүн ухааны үзэл) онолыг хөгжүүлжээ. тэрбээр сэрэл нь танин мэдэхүйн цор ганц эх сурвалж хэмээн “Сэрлийн талаарх шүүмж” (1754) бүтээлдээ бичиж, хүний дүр зургийн загварыг бүтээхийг оролдож байжээ.
Гэнэтийн хүчтэй сэрэл анхаарлыг төвлөрүүлдэг. Ийм сэрэл дахин давтагдвал ой ухаанд нөлөөлнө. Төрөл бүрийн сэрлүүд нь харьцуулах, ажиглаж ялгах, эргэцүүлж бодох зэрэг оюуны хамгийн хүнд хэцүү үйлдэл хийлгэдэг.
Мөн энэ жилүүдэд бодьгалийн сэтгэл зүйн тухай өөр нэг өгүүллийг Францын сэтгэл зүйч Альфред Бине (1857-1911), Анри нар бичсэн байна. А.Бине Францын туршилтын сэтгэл судлалыг үндэслэгч бөгөөд анх удаа Францад сэтгэл судлалын лабораторыг байгуулсан (1889) эмч Шаркотой хамтран ихээхэн хэмжээний материалыг тогтоох чадвартай хүнийг судалсан юм. Шарко клиникийн туршлага, тархины янз бүрийн хэсгийн мэдрэхүйн үүрэг, байршлын тухай сургаальд тулгуурлан харааны, сонсголын, хөдөлгөөний гэсэн ойн хэлбэрүүд байх тухай санааг дэвшүүлсэн ажээ.
А.Бинэ ,,Сандал гэж юу вэ? Морь гэж юу вэ?,, гэх мэт асуулт тавьж гурваас долоон насны хүүхдийн сэтгэхүйн хөгжлийн түвшинг судлан тоочих, тодорхойлох, ангилах гэсэн хөгжлийн гурван шатыг тодорхойлсон байна.
В.Штерн (1871-1938) 1900 онд ,,Бодьгалийн сэтгэл зүйн ялгаа гэсэн бүтээлээ гаргаж түүндээ дифферинциаль сэтгэл судлал гэсэн нэр томъёог хэрэглэсэн нь хожим нь бүх нийтээр хүлээн зөвшөөрөх болжээ. Крепелин, Шарко, Бине, Анри, Штерн нар туршилтын болоод соёл түүхийн судлалаас ялгаатайдаа шинэ салбар ухааныг хөгжүүлсэн юм.
Үүнтэй зэрэгцэн хувь хүнийг судлахад математик аргыг хэрэглэх болсон ба анхдагч нь Английн эрдэмтэн Ф.Гальтон юм.

Оросын сэтгэл судлалын хөгжил (хүний хөгжил болон ) 1. Бехтерев Владимир Иванович |1857-1927|- оросын нэрт физиологч, мэдрэлийн эмч, сэтгэл судлаач, Оросын туршилтын сэтгэл зүйн анхны лаборатори |1885|, Сэтгэц неврологийн институт |1908| буюу дэлхийд хүнийг иж бүрнээр судлах анхны төвийг үндэслэсэн. Зан үйлийн байгалийн шинжлэх ухааны онол, шинжлэх ухааны рефлекс ологийг боловсруулсан. Блонский Павел Петрович |1884-1941|-оросын нэрт сэтгэл судлаач, сурган хүмүүжилэгч. Сэтгэл судлалыг амьд амьтаны зан үйлийн тухай шинжлэх ухаан хэмээн үзэж байсан. Би хүний судлалахдаа иж бүрнээр хадахыг дэмжиж, тогтоолтыг генетик |шаталсан онолыг томъеолсон Выготский Лев Семёнович |1896-1934| оросын гарамгай сэтгэл судлаач. Хувь хүн соѐлын үнэт зүйлсийг эзэмших явцад дахь сэтгэцийн үүргийн хөгжлийн тухай сургаал болон оросын сэтгэл зүйн шинжлэх ухаан арга зүйн олон зарчмыг боловсруулсан. 2. 9. Запорожед Александр Владимирович |1905-1981| оросын нэрт сэтгэл судлаач. Онтогенетгийн талаас үйл ажилалгаан сэтгэл зүйн ерөнхий онол перцетив үйл онолыг боловсруулсан. Корнилов Константин Константинович |1879-1957| оросын нэрт сэтгэл судлаач. Бие хүнийг судлах зарчим, сэтгэлийн тэнхээ-зориг болон зан төлөвийн асуудлыг боловсруулж байсан. Ланге Николай Николаевич |1858-1921| оросд туршилтын сэтгэл судалыг үндэслэгчдийн нэг. Сэтгэцийн танин мэдэх процессууд болон түүний физилиогийн үндсийн асуудлаар ажиллаж байсан. Леонтьев Алексей Николаевич |1903-1979| оросын нэрт сэтгэл судлаач Л.С.Выготский А.Р.Лурлия нартай хамтарч соѐл-түүхийн онолыг боловсруулж байсан, оросын болон дэлхийн сэтгэл судлын шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрсөн онолын чиглэл болох үйл ажилалгааны сэтгэлийн болох ерөнхий үзэл баримтлыг дэвшүүлж, нарийвчлан боловсруулсан. 3. 10. Лурия Александр Романович |1902-1977| оросын нэрт сэтгэл судлаач, оросод нейропсихологийг үндэслэч. Сэтгэцийн дээд үүргийн локализацийн асуудлыг туршин судлахад гол анхаарлаа хандуулж байсан. Нечаев Александр Петрович |1870-1948| хувьсгалын өмнөх оросод туршилтын сэтгэл судлалын үндэслэгчдийн нэг. Ой тогтоолт, хүмүүсийн бодгаль судалж байсан . Павлов Иван Петрович |1849-1936| оросын агуу их физилиологч эрдэмтэн хүний дээд мэдэрлийн үйл ажилалгааны тухай сургаалыг үндэслэгч. Рубинштейн Сергей Леонидович |1889-1960| оросын гарамгай сэтгэл судлаач, филосовч. Сэтгэл судлал дахь үйл ажилалгааны хандалга, шалтгаан-үр дагварын зарчим, бие хүнд бодгаль хандах хандалгын зарчмыг боловсруулсан. Сеченов Иван Михайлович |1829-1905| оросын агуу их физиологч, сэтгэл судлаач. Зан үйлийн сэтгэцийн зохцуулалтын байгалийн шинжлэх ухааны онолыг боловсруулсан.

Орос улсын хувьд хүүхдийн практик сэтгэл судлал нь XX-р зууны эхээр педологийн ухаантай нягт холбоотойгоор хөгжсөн байна. Орос улсад педологийн ухааныг жинхэнэ утгаар хөгжүүлсэн эрдэмтэд бол А.П. Нечаев, Н.П. Румянцев, В.М. Бехтерев нарын хүмүүс юм.
1904 оны намар Орос улсад анх удаа А.П. Нечаевын удирдлага дор хүүхдийн сэтгэл судлалын анхны олон нийтэд зориулсан хичээл явагдсан байна. Уг хичээлийн үндсэн зорилго нь бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэц, физиологийн онцлогийг танин мэдэхэд туслах, улмаар сурган хүмүүжүүлэгчдэд энэ талын цэгцтэй мэдлэг олгоход чиглэгдэж байв.
Энэ үеийн хүүхдийн практик сэтгэл судлалын ухааны өмнө тулгарсан нэг гол асуудал нь сэтгэцэд судалгаа хийх, онош тавих объектив аргыг нээн илрүүлэх явдал байв. Тухайлбал намтар зүйн, статистикийн, антропометрийн гэх мэтийн аргуудыг ашиглах жишээтэй. Хүүхдэд туршилтийн судалгаа хийх үүднээс 1905 онд А. Ф. Лазурский А. П. Нечаевтай хамтран Санкт-Петрбург хотноо сэтгэл заслын анхны лаборатори байгуулав. Мөн Лазурский алдарт сэтгэл судлаач, философич Л. С. Франктай хамтран эндо сэтгэц, экзо сэтгэц хэмээх сэтгэцийн үйл ажиллагааны хоёр талыг гаргасан байна. Эндо болон экзо хүчин зүйлсээс хамааруулан Лазурский бие хүний хэв шинжийн анхны ангилал хийхийг оролдов.
Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн талаарх судалгаа нь уг үйл явцад эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид хэрхэн нөлөөтэй болохыг тодлох боломж олгосон байна. Эндээс эцэг, эхчүүдийг давхар заан сургах, соён гэгээрүүлэх асуудал урган гарчээ. Дээрх шаардлагад нийцүүлж Орос улсад анх эцэг, эхийн бүлгэм бий болсон ба судлаач П. Ф. Каптерев эцэг, эхэд зориулсан зөвлөмж бүхий товхимол хэвлүүлсэн байдаг.
Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн судалгаанд эрдэмтэн И. А. Сикорский онцгой анхаарал хандуулжээ. Тэрээр өөрийн зохиолуудад хүүхдийн сэтгэцийн хөгжлийн эмгэг, түүнийг хэрхэн эмчлэх, эдгээх асуудлыг хөндсөн байна. Мөн анх удаа хүүхдийн сэтгэл гутралын үйл явцыг судлаад түүнийг анагаах арга зам, практик зөвлөмжийг өгчээ. Дээрх эрдэмтэн судлаачдын үр шимээр Орос улсад ирээдүйн сурган хүмүүжүүлэгчдэд сэтгэл судлалын талаар онолын мэдлэг олгохын сацуу түүнийгээ практикт хэрэглэх дадал чадвар суулгах болсон байна. Орос улсын хувьд харамсалтай нэгэн үйл явдал болсон нь 1917 оны 10-р сарын хувьсгалын дараагаас сэтгэл судлалын томоохон эрдэмтэд улс орноосоо дайжих болсонд оршино. 1917 оноос хойш судлаачдын өмнө марксист онолын хүрээнд шинэ бие хүнийг төлөвшүүлэх зорилт тавигдсан байх бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд А.Б. Залкинд, П.П. Блонский, К.Н. Корнилов, М.Я. Басов, Л.С. Выготский нар томоохон үүрэг гүйцэтгэсэн байна. Зөвлөлт засгийн эхний жилүүдэд Орос улсын хүүхдийн практик сэтгэл судлалд томоохон хүндрэл бий болсон ба энэ нь субъектив болон объектив сэдэлжүүлэлт агуулж байв.
Субъектив шалтгаан нь нийгмийн байгуулал солигдсон, практикт үл нийцэх сургалтын арга хэрэглэх болсон, үзэл суртлын хатуу дэг ёс тогтсон зэрэг болно.
Харин объектив шалтгаан нь мэргэшсэн тогтвортой ажиллах хүч байхгүй болсонд оршино.
Орос улсад хүүхдийн практик сэтгэл судлалын ухаан бүрэлдэн тогтож, хөгжсөн үеийг зургаан хэлбэрт ангилан авч үздэг болно.

Германы эмпирик сэтгэл судлал

http://bpsfirst.blog.gogo.mn/read/entry249329
http://setgelsudlal_o.blog.gogo.mn/read/entry516277

Similar Documents

Free Essay

Studying About Anime Viewers' Psychological Features

..."Анимэ үзэгчдийн сэтгэл зүйн онцлогийг судлах нь" Гүйцэтгэсэн: Т. Азбилэг / МУИС-НУС, Социологи, Нийгмийн ажлын тэнхим, Анги: Социологи-2, II курс/ Г. Доржтүвдэн / МУИС-НУС, Социологи, Нийгмийн ажлын тэнхим, Анги: Социологи-2, II курс/ Удирдсан багш: М. Дэлгэржав /МУИС-НУС, Боловсрол, сэтгэл судлалын тэнхим/ Улаанбаатар 2016 он Сэдэв: Анимэ үзэгчдийн бие хүний зан төлөвийн сэтгэл зүйн онцлогийг судлах нь Хураангуй: Энэхүү судалгааны хүрээнд анимэ болон анимэ үзэгчдийг судалгааны дараах арга зүйн хүрээнд агуулга, өртөлт, үр нөлөөлөл, анимэ үзэгчдийн бие хүний зан төлөв гэсэн хэсгүүдэд хуваан авч судаллаа. Үүнд: контент анализ, ганцаарчилсан ярилцлага, фокус бүлгийн ярилцлага, асуулгын арга, кейс судалгаа, Г. И. Айзенкийн бие хүний зан төлөвийн арга тус тус орно. Судалгаанаас үзэхэд анимэ үзэгчид нь өсвөр насныхан ба залуучууд байдаг бөгөөд анимэ нь тэдэнд урам зориг өгсөн, сургамжтай, амьдралд тустай байдаг гэж тэд үзсэн байна. Гэсэн хэдий ч тэд сурч авсан зүйлсээ амьдралд хэрэгжүүлж чаддаггүй байна. Бие хүний зан төлөвийн хувьд анимэ үзэгчид нь тогтворгүй зан төлөвтэй, гадагшаагаа чиглэсэн буюу экстраверт шинж, темперамент нь холерик шинж давамгайлж байна. Түлхүүр үг: анимэ, анимэ үзэгчид, анимэ үзэгчдийн сэтгэл зүйн онцлог Үндсэн ойлголтонд хийх тайлбар: Анимэ- Анимэ гэдэг нь animation (дүрс амьлуулах) хэмээх үгийн товчлол юм. Анимэ нь Японоос үүсэлтэй бөгөөд энэ нэр томъёо зөвхөн Японы гаргадаг анимейшнд хамаарагдана...

Words: 3748 - Pages: 15