Free Essay

Studying About Anime Viewers' Psychological Features

In:

Submitted By azkatoogii
Words 3748
Pages 15
"Анимэ үзэгчдийн сэтгэл зүйн онцлогийг судлах нь"

Гүйцэтгэсэн:
Т. Азбилэг / МУИС-НУС, Социологи, Нийгмийн ажлын тэнхим, Анги: Социологи-2, II курс/ Г. Доржтүвдэн / МУИС-НУС, Социологи, Нийгмийн ажлын тэнхим, Анги: Социологи-2, II курс/
Удирдсан багш:
М. Дэлгэржав /МУИС-НУС, Боловсрол, сэтгэл судлалын тэнхим/

Улаанбаатар
2016 он

Сэдэв: Анимэ үзэгчдийн бие хүний зан төлөвийн сэтгэл зүйн онцлогийг судлах нь
Хураангуй:
Энэхүү судалгааны хүрээнд анимэ болон анимэ үзэгчдийг судалгааны дараах арга зүйн хүрээнд агуулга, өртөлт, үр нөлөөлөл, анимэ үзэгчдийн бие хүний зан төлөв гэсэн хэсгүүдэд хуваан авч судаллаа. Үүнд: контент анализ, ганцаарчилсан ярилцлага, фокус бүлгийн ярилцлага, асуулгын арга, кейс судалгаа, Г. И. Айзенкийн бие хүний зан төлөвийн арга тус тус орно. Судалгаанаас үзэхэд анимэ үзэгчид нь өсвөр насныхан ба залуучууд байдаг бөгөөд анимэ нь тэдэнд урам зориг өгсөн, сургамжтай, амьдралд тустай байдаг гэж тэд үзсэн байна. Гэсэн хэдий ч тэд сурч авсан зүйлсээ амьдралд хэрэгжүүлж чаддаггүй байна. Бие хүний зан төлөвийн хувьд анимэ үзэгчид нь тогтворгүй зан төлөвтэй, гадагшаагаа чиглэсэн буюу экстраверт шинж, темперамент нь холерик шинж давамгайлж байна. Түлхүүр үг: анимэ, анимэ үзэгчид, анимэ үзэгчдийн сэтгэл зүйн онцлог

Үндсэн ойлголтонд хийх тайлбар:
Анимэ- Анимэ гэдэг нь animation (дүрс амьлуулах) хэмээх үгийн товчлол юм. Анимэ нь Японоос үүсэлтэй бөгөөд энэ нэр томъёо зөвхөн Японы гаргадаг анимейшнд хамаарагдана.

Оршил:
Өдрөөс өдөрт интернет бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсоор байна. Хаа сайгүй ухаалаг гар утас, таблет, нөүтбүүк барьсан хүмүүс интернет орчинд аялан бодит байдлаас холдох байдал нь ихэссээр. Энэ нь нэг талаар олон хүний анхаарлыг татам сонирхолтой авч, нөгөө талаар үүнд олон хүний санаа зовинож байна. Үүний тод илрэл нь Японы анимэ мөн билээ. Учир юу вэ гэвэл анимэ нь дийлэнхдээ интернетээр цацагддаг бөгөөд манай орны хүлээн авч байгаа эх сурвалж нь ганцхан интернет юм. Үнэгүй цацагддаг болоод ч тэр үү анимэ үздэг хүмүүсийн хүслийг үргэлж хангасаар, тэднийг донтох хүртэл нь нөлөөлсөөр байна.
Анимэ нь Японы хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан animation кино төрөл юм. Японы бараг бүх иргэд сонирхдог энэхүү салбар нь хүрээгээ тэлж барууны орнуудад хүртэл нөлөөлсөөр байна(http://www.animenewsnetwork.com/news/2009-12-17/2-oklahoma-students-to-be-disciplined-for-death-note). Энэхүү хүрээ манай орныг орхилгүй өсвөр үеийнхэн, идэр залуу насныханыг түлхүү автуулах болсон. Өдрийн ихэнх цагыг ганцхан анимэ л үзэн өнгөрөөх хүүхдүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Бидний явуулсан хайгуул судалгааны үр дүнд Монголд анимэ үздэг мянга гаруй идэвхитэй анимэчид байгааг илрүүлсэн бөгөөд эдгээрээс гадна сонирхогчид гээд дор хаяж хорин мянгаад анимэ үзэгчид байна.
Энэ байдал цаашид даамжирсаар байх юм бол Монголын өсвөр насныханы нилээд хэсэг анимэ-аар амьсаглах болоод байна. Үүнийг үндэслэл болгон бид энэхүү судалгааг эхэлсэн болно.

Зорилго: Өсвөр үеийнхэн болоод залуучуудын анимэ үзэх болсон шалтгааныг анимэ-тай нь холбон тайлбарлахыг энэхүү судалгаагаараа зорьсон болно.

Зорилт:
1. Анимэ гэж юу болох, хүмүүсд ямар мессеж өгдөг болох, Монгол дахь анимэ-ийн үзэгчидийн бодит байдлыг илрүүлэх
2. Анимэ үзэгчидийн нийтлэг шинж, сэтгэл зүйн онцлог зэргийг судлах.
Судалгааны шинэлэг тал: Энэ чиглэлийн судалгаа анх удаа хийгдэж байгаа нь уг судалгааны шинэлэг тал болно.
Судалгааны арга зүй:
• Контент анализын арга
• Айзенкын хувь хүний зан төлвийг судлах тест.
• Фокус бүлгийн ярилцлага
• Ганцаарчилсан ярилцлага
• Кейс судалгаа

Таамаглал 1: Анимэ нь өсвөр болон залуу үеийнхэнд аливаа зүйлийг хийх сэдэл өгч байгаа хэдий ч асуудлаа шийдвэрлэх хэмжээнд хүртэл нь нөлөөлж чадахгүй байна.
Таамаглал 2: Анимэ үзэгчид нь бие хүний зан төлөвийн хувьд тогтворгүй, интроверт хэв шинжтэй, меланхолик темперамент илүү голдуу байна.
Таамаглал 3: Анимэ үзэгчид нь анимэ-аас буруу үлгэр дуурайлал авдаг.

I бүлэг: Монгол дахь анимэ-ийн үр нөлөө

Онолын чиг хандлага
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөг бүтнээр нь судлахад агуулга, өртөлт, үр нөлөө, нөхцөлт үйл явц зэрэг орно (Stephen B. Withey, Ronald P. Abeles. Television and Social Behavior: Beyond Violence and Children / A Report of the Committee on Television and Social Behavior, Social Science Research Council (Routledge Library Editions: Television), p.29 2013). Эдгээрээс доорх хэсгүүд нь манай судалгаанд тохирно хэмээн үзэж байна.
Агуулга Өртөлт Үр нөлөө
• Агуулга тодорхойлох.
• Арга: Контент анализ, Фокус бүлгийн ярилцлагын арга, Асуулгын арга • Хамгийн их болон тогтмол үзэлтийн хэмжээг тогтоох
• Ямар төрлийн анимэ илүү их үзэж байна?
• Арга: Асуулгын арга • Анимэ үзэгчдийн онцлогийг тодорхойлох
• Арга: Ганцаарчилсан ярилцлага, Фокус бүлгийн ярилцлага, Кейс судалгаа, Ажиглалтын арга, Асуулгын арга

1.1. Агуулга
Контент анализын аргаар бид Death note хэмээх анимэ сонгон судалсан. Энэхүү анимэ нь дэлхийн хэмжээнд 12-т (http://www.animenewsnetwork.com/encyclopedia/ratings-anime.php?top50=best_bayesian ), Монголын үзэгчдийн дунд 1-т (http://www.caak.mn/view/8250777/) жагсдаг бүтээл юм. Мөн анимэ сонирхогчтой ярилцсаны үндсэн дээр энэхүү анимэ-ийг бүх анимэ сонирхогчид ямар нэгэн байдлаар үзсэн байдаг гэсэн дүгнэлт зэргийг үндэслэн энэхүү бүтээлийг сонгон судалсан болно.
Death note хэмээх энэхүү анимэ нь 37 анги бүхий олон ангит кино бөгөөд хэсэгчилсэн түүвэрлэлтээр 1, 11, 21, 31, 37-р ангиудыг сонгон авч нийтдээ 4 утгын нэгжид агуулгыг багцлан хуваасан.

Хүснэгт 1. Death note анимэ-д хийсэн контент анализ-Утгын нэгж: Дүрүүдийн сэтгэх хэв шинжээр харьцуулсан байдал. Сонгогдсон үзүүлэлтээр. Монгол улс, 2016 он

Хүснэгт 2.Death note анимэ-д хийсэн контент анализ - Дүрүүдийн танин мэдэхүйн үзүүлэлтээр харьцуулсан байдал. Сонгогдсон үзүүлэлтээр. Монгол улс, 2016 он

Хүсэнэгт 3. Death note анимэ-д хийсэн контент анализ - Дүрүүдийн сэтгэлзүйн байдлыг харьцуулсан байдал. Сонгогдсон үзүүлэлтээр. Монгол улс, 2016 он

Хүснэгт 4. Death note анимэ-д хийсэн контент анализ - Дүрүүдийн хоорондын харилцааг харьцуулсан байдал. Сонгогдсон үзүүлэлтээр. Монгол улс, 2016 он

Хүснэгт 5. Death note анимэ-д хийсэн контент анализ -Нийт утгын нэгжүүдийг авсан үнэлгээгээр ангилан харьцуулсан байдал. Сонгогдсон үзүүлэлтээр. Монгол улс, 2016 он Death note хэмээх анимэ-д хийгдсэн агуулгын шинжилгээнд дараах дүгнэлтийг хийж болно. Үүнд:
• Энэхүү киноны дүрүүдийн сэтгэх хэв шинжийн хувьд рациональ, сайн сайхны төлөө сэтгэлтэй, зоримог шийдэмгий зэрэг шинж тэмдэгүүд илүү түлхүү илэрч байна.
• Танин мэдэхүйн хувьд сонирхол татсан, мэдлэг өгсөн кино байна.
• Тус киноны дүрүүдийн сэтгэл зүйн байдлын хувьд ухаантай, догшин, сайхан сэтгэлтэй зэрэг шинжүүд илүү илэрсэн байна.
• Дүр хоорондын харилцааны хувьд сүр бадруулсан, хүч хэрэглэсэн, хорон, бие биенээ хүндэтгэдэг зэрэг шинжүүд илүү давамгай харагдаж байна.
Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл Death note хэмээх уг кино үзэгчийг бодлошируулахаар бүтээл болсон байна.
Энэхүү анимэ-ийн агуулгыг илүү ойлгомжтой болгохын тулд фокус бүлгийн ярилцлагын асуулт байдлаар оруулан ярилцсан. Энэхүү ярилцлагаас үзэхэд Death note хэмээх анимэ нь бодлогошоруулсан, сонирхол татсан, дараа дараагийн үйл явдлуудыг нь төсөөлөхөд тун бэрх бөгөөд энэ нь энэхүү анимэ-ийг үзэх сэдэл болж өгдөг байна.

1.2. Өртөлт
Бид анимэ-ийн үзэлтийн талаар анкетын аргаар судалгаа авсан бөгөөд нийт 53 анимэ үзэгчид хамрагдсан болно.

График 1.

График 2.

График 3.

График 4.

II бүлэг: Анимэ үзэгч гэж хэн бэ?
Энэхүү бүлэгт анимэ үзэгчдийн бие хүний зан төлөв болоод өмнөх бүлэгт тусгагдсан анимэ-ийн үр нөлөө хэсгийг анимэ үзэгчдийн онцлог байдлаар илрүүлэн гаргана. Бид энэхүү судалгааг эхлүүлэхээс өмнө тандалт маягийн судалгаа сурвалжлагын аргаар хийсэн боловч үр дүнд төдийлэн хүрээгүй тул анимэ үзэгчдийн бие хүний зан төлөвийг илрүүлэн гаргах нь илүү боломжтой гэж үзэн одоогийн судалгааг явуулж байна.
Анимэ үзэгчдийг бие хүний зан төлөвийн Айзенкийн аргаар судалсан нь
Энэхүү аргаар бид анимэ үздэг 150 хүнээс судалгаа авсан бөгөөд сэтгэл зүйн хэв шинжийн хувьд экстраверт, тогтворгүй, холерик темпераментийн хүмүүс дийлэнх байр суурьтай байгаа нь сонирхол татсан юм. Өөрөөр хэлбэл бидний дэвшүүлсэн 2дахь таамаглалтай зөрж байгаа юм. / Таамаглал 2.Анимэ үзэгчид нь бие хүний зан төлөвийн хувьд тогтворгүй, интроверт хэв шинжтэй, меланхолик темперамент илүү голдуу байна. /
Мөн түүнчилэн ганцаарчилсан сурвалжлага болон кейс судалгааны үр дүнд анимэ үзэгчид нь илүү дотогшоогоо чиглэсэн, ганцаардмал, дуугүй хүмүүс байдаг нь тогтоогдсон. Тиймээс энэ чиглэлээр дахин гүнзгийрүүлсэн судалгаа хийх шаардлагатай тул чанарын аргаа судалгааг явуулах нь илүү үр дүнтэй байна.

График 5.

График 6.

График 7.

1.3. Үр нөлөө
Анимэ-ийн үр нөлөөг ганцаарчилсан ярилцлага, фокус бүлгийн ярилцлага, кейс судалгаа, ажиглалтын арга, асуулгын арга зэргээр судалсан болно.

1.3.1. Асуулга
Movie Box суваг өөрийн албан ёсны фейсбүүк хуудсандаа анимэбокс хэмээх телевизийн шинэ суваг гаргах талаар олон нийтийн санал бодлыг авсан. Ердөө хоёр хоногийн дотор энэхүү санал асуулга 3000 гаруй лайк, 500 гаруй сэтгэгдэл, 587 шейр хийгдсэн байна. Эдгээрийг дүгнэн үзвэл анимэбокс хэмээх телевизийн суваг гаргахыг дэмжсэн нийт 500 сэтгэгдлээс 256 сэтгэгдэл, дэмжээгүй 146 сэтгэгдэл байсан бол үлдсэн 98 сэтгэгдэл нь огт хамааралгүй сэтгэгдлүүд байсан байна.
Бид энэхүү судалгааг эхлүүлэхээс өмнө

1.3.2. Ажиглалт
“Хару” хаврын фестивальд хийсэн ажиглалт
Фестивалд оролцож буй анимэчид 14-25 насныхан байсан бөгөөд тэдний ааш зангийн хувьд эелдэг найрсаг хандлагатай бөгөөд тус фестивалд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь ажиглагдсан. Мөн түүнчлэн тэдний хувцаслалт /анимэ-ийн дүрүүдэд хувирсан байдал/, анимэ-ийн баатруудын нэрээр өөрсдийгөө нэрлэсэн байгаа нь тэдий хувьд анимэ нь чухал байр сууртайг харуулж байна. Гэсэн хэдий ч тус фестивалд ирсэн зочдын ярианы сэдэв нь анимэ биш бөгөөд аль болох хамт олонч нийтэч байдлыг эрхэмлэж байгаа нь ажиглагдсан. Уг фестивальд оролцогчид нь өсвөр үеийн ба залуучууд байгаа нь анимэ-ийг ихэвчлэн

Насны хувьд дунд сургуулийн охидууд ихээхэн дийлэнх олонх байсан нь тохиолдлын зүйл биш бололтой. Тэдний зан төлөв маш эмзэг бөгөөд аль болох найрсаг байх гэж хичээж буй мэт

1.3.3. Ганцаарчилсан ярилцлага
Ганцаарчилсан ярилцлагын аргаар 5 респонденттэй ярилцсан. Эдгээрт ЕБС-ын 9, 12-р ангийн тус тус нэг сурагч, үлдсэн нь их, дээд сургуулийн оюутнууд хамрагдсан болно. Дунджаар анимэ үзэж эхлээд 3 жил болж байгаа анимэ үзэгчид бөгөөд дээд тал нь 7 хоног шаргуу үзэж байсан респондентууд байсан. Тэдний сонирхлыг анимэд гарч буй харилцаа, өөрийгөө илэрхийлж байгаа байдал, үерхэл нөхөрлөл, хүнийг хүндэтгэх сэтгэл, эмэгтэй хүнтэй харилцах, тэсвэр хатуужил, хүсэл тэмүүлэл зэрэг зүйлс нийтлэг байдлаар татдаг байна. Мөн урлагын бүтээл талаас анимэ-гийн зураг дүрслэл, дүрийг амьлуулсан байдал, тус кинонд өгүүлэгдэж буй утга зэрэг нь тэдний сонирлыг асар хүчээр татдаг гэдэгтэй тэд бүрэн санал нийлж байсан. Мөн тэд бүгд Монголд 1000 гаруй идэвхитэй анимэ үзэгчид байдаг байна.
Анимэ үзэгчидэд байдаг нийтлэг шинжүүд:
• Анимэ үзэгчид нь ихэвчлэн хүчирхийлэлд өртөж байсан, ганцаардмал, зожиг, бусадтай харилцах тал дээр дутагдалтай хүмүүс байдаг.
• Зарим анимэ үзэгчид өөрийн гэр бүлийнхэнтэйгээ цуг үздэг.
• Анимэ үзэгчидийн дотоод ертөнц анимэ үздэггүй хүмүүсээс өөр.
Анимэ-ийн сөрөг нөлөөлөл:
• Анимэ-ийн төрлөөс хамаараад үзүүлэх сөрөг нөлөө харилцан адилгүй. Жишээ нь, цус асгаруулсан анимэ, насанд хүрэгчидэд зориулсан анимэ зэрэг.
• Анимэ-г олон цагаар үзэх. Ингэснээр тухайн хүн амьдралын бусад үйл явдлуудад харьцангуй бага цаг гаргах явдал ихэснэ. Шөнөжин анимэ үзэх нь үүний жишээ юм.
• Анимэ үзэх үед орчноосоо салж зөвхөн анимэд бүх анхаарлаа төвлөрүүлдэг.
• Тухайн хүний хүлээн авч буй байдлаас шалтгаалан сөрөг байх боломжтой.
Анимэ-ийн эерэг нөлөөлөл:
• Өөрийгөө нээх боломж олгодог. Зарим анимэ үзэгчид анимэ үзсэнээр өөрийнхөө зурах, хөгжим тоглох авьяасаа нээсэн тохиолдол байдаг.
• Өөртэй нь ижил анимэ үздэг хүмүүстэй хурдан нөхөрлөх боломжтой. Ингэснээр зарим бусадтай харилцахад бэрхшээл тулгардаг хүмүүсд сонирхолоороо дамжуулан харилцаанд орох боломжтой.
• Анимэ нь дүрслэл, зураглал сайтай учир төсөөлөн бодох чадвар сайжирна.
• Анимэ нь хүүхэлдэйн киног бодвол амьдралд илүү ойр учраас сургамжтай, амьдралд тулгардаг асуудлыг шийдвэрлэх, амьдралыг харах өнцөг зэрэг нь эерэг болдог.
• Япон хэл сурдаг.
Хувь хүний хөгжлийн хувьд бусдыг хүндэтгэх, эхэлсэн ажлаа дуусгах, зоримог, шийдэмгий тууштай байх зэрэг чанаруудыг олж авдаг

1.3.4. Фокус бүлгийн ярилцлага
Энэхүү ярилцлагыг анимэ идэвхитэй үздэг 12 хүнтэй хийсэн болно. Судалгаанд оролцогчид 15-21 насныхан оролцсон. Фокус бүлгийн ярилцлагыг анимэ-ийн үзэгчидийн сэтгэл зүйн байдал, харилцаа, сэтгэх хэв шинж, хүсэл тэмүүлэл, танин мэдэхүй зэрэг сэдвийн дор чөлөөтэй ярилцсан болно.
Анимэ нь тэдний амьдралын нэгээхэн хэсэг болоод дунджаар 3 жилийг үдсэн. Тэд анимэ-ийг янз бүрийн зорилгоор үздэг бөгөөд эдгээрээс дурьдвал ганцаардалаа мартахын тулд, амьдралд тулгарч буй асуудлаас хөндийрөхийн тулд, аль эсвэл анимэ-г хобби байдлаар үздэг байна. Нэгэн респондентын хэлсэн “Анимэ бол донтуулах бодис” хэмээх үг бидний анхаарлыг татсан бөгөөд бусад судалгаанд оролцогчид үүнтэй санал нэгтэй байсан. Үүнийгээ тэрээр анимэ-г үзэж эхлээд л дотор нь орж гадаад орчноос тасардаг , мөн анимэ бүрийн ангиуд нь бүгд нэгэн зэрэг тавигддаггүй бөгөөд дараа дараагийн анги нь гарах гэж анимэ үзэгчид дунд хүлээлт үүсгэдэг гэж тайлбарласан.
Анимэ үзэгчид нь бүлэг болон нөхөрлөх нь түгээмэл байдаг бөгөөд ингэж сонирхол нэгтэй хүмүүстэй нэгдэн хамт байх нь тэдний өөрийгөө нээх боломж нь болж өгдөг хэмээн тэд үзэж байна. Анимэ-ийн авууштай бас нэгэн тал нь хувь хүний хөгжлийн талд дэвшил үзүүлдэг. Үүний илрэл нь аливаа зүйлд эрч хүчтэй, хичээнгүй, тууштай хандах сэдлийг хангалттай өгдөг. Мөн бусадтай харилцах, бусдыг хүндлэх тал дээр үлгэр дуурайлал болдог гэж тэд үзсэн.
Хэдий тэд хувь хүнийхээ хувьд хөгжиж буй мэт боловч тэдний тулгардаг гол бэрхшээл бол тэд иймэрхүү оролдлого хийх нь цөөнгүй боловч ихэнх тохиолдолд бүтэлгүйтдэгт байгаа юм. Сэтгэл зүйн хувьд анимэ нь бодит байдалтай ойр, түүнээсээ хангалттай сэдэл авдаг хэдий ч амьдралд хэрэгжүүлэх тал дээрээ дулимаг байгаа нь нэгэн дутагдалтай тал юм. Тэдний ярианд илэрч буй өөр нэгэн сэтгэл зүйн шинж нь гэвэл тэдний заримынх нь үзэж байгаагаар анимэ үздэг хүмүүс илүү эмзэг болдог бөгөөд үүний илрэл нь тэд аливаа зүйлд амархан сэтгэл нь хөдөлдөг хэмээсэн.
Харилцааны хувьд анимэ нь дан ганц хувь хүнд хөгжих боломж олгоод зогсохгүй нийгэмших бололцоог бий болгодог байна. Тэдний үзэж байгаагаар анимэ үзэгчид дуу багатай хүмүүс байдаг болохоор анимэ-ээр холбогдон танилцсан хүмүүсдээ тэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болдог. Ярилцах зүйлсийн хувьд ч сонирхол нэг учир сонирхол нь тэдний эв нэгдэлтэй байх гол түлхүүр нь юм.
Сэтгэх хэв шинжийн хувьд тэд өөрсдийгөө бусад анимэ үздэггүй хүмүүсээс ургуулан бодох сэтгэх чадвар сайтай гэж үздэг. Үүнийгээ тэд анимэд гарч буй үйл явдлуудын ихэнх нь ойлгомжтой зүйлийг бус далд утга бүхий зүйлс агуулдаг хэмээн тайлбарласан. Анимэд мөн сэдэлжүүлэлт болохуйц ишлэл олон гардаг нь тэднийг оюун санааны хувьд хөгжүүлдэг гэж тэд үздэг.
Анимэ үзэгчид нь хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг. Амьдралд тулгардаг, тулгарч болох асуудлыг шийдвэрлэх, өөрийн ирээдүйгээ бүтээх тодорхой хэмжээний эрмэлзэлтэй болгодог байна.
Эцэст нь танин мэдэхүйн хувьд анимэ нь анимэ үзэгчидэд хэл, соёл, түүх зэргийн мэдээллийг бусад эх сурвалжтай харьцуулбал илүү сонирхолтой байдлаар хүргэдэг. Энэ нь эргээд тухайн анимэ үзэгчийг үзсэн анимэ-ийнх нь соёлд дуртай болох, хэлийг нь сурахад хүргэж магадгүй хэмээн тэд өгүүлсэн.

1.3.5. Кейс судалгаа
Кейс 1
Нас: 19, Их сургуульд сурдаг байсан
Анимэ үзэж эхлээд 5-6 жил болж байна. Өөртэй нь ижил анимэ идэвхитэй үздэг 1000 орчим анимэчид Монголд байдаг. Тэрээр хамгийн ихдээ 10 гаруй цаг тасралтгүй анимэ үзэж байсан бөгөөд үүний шалтгаан нь эмнэлэгт хэвтэж байсантай холбоотой. Анимэ хүүхэлдэйн кино биш гэдэгтэй тэрээр бүрэн санал нийлж байгаа бөгөөд анимэ-ийн хүүхэлдэйн киноноос ялгаатай нь амьдралд илүү ойр мөн анимэд гарч буй үйлдлүүдийг амьдралд турших боломж арай их байдаг. Судалгаанд оролцогч маань аливаа зүйлийн бараан талыг илүүтэй хардаг бөгөөд энэ нь анимэ сонгон үзэхэд нь нөлөөлдөг гэсэн. Лавшруулбал анимэ-аас мөн нөлөөлөл авдаг байх магадлалтай гэж тэрээр үзсэн.
Анимэ үзэгчидэд байдаг нийтлэг шинжүүд:
• Өөрийн гэсэн орон зай байдаггүй. Энэ нь тэдний өөр хоорондоо холбогдон дотносох, улмаар үерхэж нөхөрлөх үндэс нь болдог байх магадлалтай.
• Анимэ үзэгчидийн дотоод ертөнц анимэ үздэггүй хүмүүстэй харьцуулбал өөр. Энэ нь тэдгээрийн төсөөлөл их, сэтгэн бодох чадвар илүү сайн гэдэгтэй холбоотой.
• Бүрэг ичимхий- анимэ үзэгчид ихэвчлэн хүмүүстэй харьцаж чаддаггүй, зөв ярьдаггүй, хүмүүстэй ярихаас айдаг хүмүүс байдаг.
• Хөөрүү- Аливаа зүйлд нухацтай, буйр суурьтай хандахаас илүүтэй хөөрүү, сэтгэл хөдлөлөөр хандах хандлага ажиглагддаг
Анимэ-ийн эерэг нөлөөлөл:
• Анимэ-ийн эерэг нөлөөлөл буюу авах зүйл нь хүнийг олон юм оролддог болох сэдлийг нь төрүүлдэг бөгөөд сонирхсон зүйлдээ тууштай байх, аливаад бодолтой, зоримог шийдэмгий хандах үндэстэй болгодог. Энэ нь хувь хүний хувьд төлөвшихөд нь ихээхэн нөлөөлж байна гэсэн үг.
• Анимэ үзэгчид анимэд гарсан үйл явдлуудаас өөрийн амьдралд тусгаж авдаг, магадгүй заримынх нь амьдралыг өөрчлөхүйц нөлөөлөл хүртэл байх боломжтой.
• Өөрт тулгарсан асуудлаа шийдэх шийдэл олох, мэдээгүй зүйлийг нь мэдүүлдэг. Нэг ёсны амьдралынх нь багш нь анимэ байдаг.
• Анимэ хүмүүсийг нээдэг- Анимэ-аас олж авсан төсөөлөл нь тэднийг нээлттэй болгодог.
• Анимэ-д насанд хүрэгчидэд зориулсан hentai хэмээх киноны төрөл байдаг бөгөөд энэ нь интернетээр үнэгүй цацагддаг учраас хүүхэд том хүний хараа хяналтгүйгээр үзэх магадлалтай.
• Дүрслэл сайтай, утга бүхий байж чаддаг.
Анимэ-ийн нөлөөллийн нейтрал тал:
• Анимэд гардаг зүйлсийг зарим хүмүүс амьдралдаа хэрэгжүүлэх гэж оролддог боловч ихэнх тохиолдолд бүтэлгүйтдэг.
• Донтох байдал нь тухайн хүн яаж хүлээж авахаас шалтгаална. Зөв донтолт нь тустай. Учир нь амьдралд нь хэрэгтэй зүйлсийг даган дуурайх, үлгэр жишээ авах
Анимэ-ийн сөрөг нөлөөлөл:
• Анимэ-ийн нөлөөллийн хувьд сөрөг нөлөөлөл ховор бөгөөд тухайн хувь хүнээс голлон шалтгаалдаг.
• Зарим хүмүүс анимэ-ийн дүрд дурладаг бөгөөд бодит амьдрал дээр яг тэр дүртэй нь адилхан хүн гараад ирвэл тэр хүнд таалагдахын тулд юуг ч хийхэд бэлэн болдог.
• Цаг зохицуулалт муутай хүмүүсд хамаг цагаа анимэ үзэхэд л зарцуулах
• Донтох- гэдэг нь тухайн хүний өөрийн зан төлөв биш, анимэ дээ гардаг зан төлөвийг дуурайхыг хэлнэ.
Анимэ гарсан гол зорилго нь нэгдүгээрт ашиг сонирхол буюу мөнгө хийх боломж, хоёрдугаарт хүмүүсд амьдралыг ойлгуулах, гуравдугаарт анимэ-ээр дамжуулан Японы соёл, ёс суртахуун дамждаг. Монголчууд өөрсдийн соёлоо түгээн дэлгэрүүлэх олон үйл байдгийн адилаар анимэ бол Япончуудын ёс уламжлалаа дамжуулах хэлбэр юм.
Кейс 2
Нас: 20, Их сургуульд сурдаг, Их сургуулийн оюутан
Анимэ үзэж эхлээд 4 жил болсон. Анимэ үзэгчид Монголд 1000 гаруй байдаг. Тасралтгүйгээр дээд тал нь 30 цаг үзэж байсан. Анимэ бол хүүхэлдэйн кино биш, бусад УСК-тай ижил сэдэв агуулгыг хөнддөг. Анимэ үзэхээс өмнө сагсан бөмбөг тоглодоггүй байсан. “Slam Dunk” хэмээх анимэ үзэж эхэлсэнээс хойш сагсан бөмбөг сонирхож эхэлсэн. Жилийн дотор “Sprite лиг”-ийн шигшээ багын тамирчин болтлоо сайжирсан. Сүүлийн үед бэлтгэлээ хааяа таслаж анимэ үздэг болсноос хойш дасгалжуулагч болон багын гишүүдээсээ нилээд шүүмжлэлийг авч байгаа. Анимэ-аас зоригтой байх, зорьсон зүйлийнхээ төлөө тууштай байх зэрэг чанарыг зааж өгсөн. Эхэн үедээ хүүхэлдэйн кино үздэг гэж гэр бүлийнхэндээ хэлүүлдэг байсан тэрээр одоо гэр бүлийнхэнтэйгээ анимэ үздэг болжээ. Түүний эцэг, эх нь 45 орчим насны хүмүүс юм.
Анимэ үзэгчидэд байдаг нийтлэг шинжүүд:
• Ганцаардмал, дотогшоогоо
• Хүнтэй харилцахдаа тааруу
• Төсөөлөн бодох чадвар сайтай
Анимэ-ийн сөрөг нөлөөлөл:
• +18 киног өсвөр насныхан үзэх
• Донтох- олон цагаар тасралтгүй үзэх
Анимэ-ийн эерэг нөлөөлөл:
• Хувь хүний хөгжил талдаа дэвшинэ
• Тэмүүлэлтэй болно

Дүгнэлт I бүлэг:
• Бидний сонгон авсан анимэ нь хүмүүсийг эргэцүүлэл, тооцоолол, рациональ байдлаараа маш их татдаг байна.
• Анимэд өртөж буй өртөлтийн хувьд судалгаанд оролцогсдын 28.3% нь 1-3 жил, 26,4% нь 3-5 жил, 28,3% нь 5-аас дээш жил анимэ үзэж байгаа нь анимэ Монголд 5 гаруй жилийн өмнөөс үзэгчдийг татах болсон гэж үзэх үндэслэл болж байна.
Анимэ үзэгчид шөнийн цагаар буюу 22 цагаас өглөөний 8 цаг хүртэл хамгийн их буюу давхацсан байдлаар 60.4% нь үздэг хэмээн хариулсан, мөн ярилцлагын явцад респондентууд маань ихэвчлэн чөлөөт цагаараа үздэг хэмээн хариулсан зэргийг дүгнэвэл тэд өөрсдийн унтаж амрах цагаа анимэ зарцуулдаг гэдэг нь харагдах бөгөөд энэ нь анимэ тэдний сонирхлыг хичнээн их татаж буйн нотолгоо болж байгаа юм. Анимийн төрлүүдээс 90.6% буюу давхацсан байдлаар хамгийн их хувийг адал явдалт төрлийн анимэ эзэлж байна. II бүлэг:
• Анимэ үзэгчдийн бие хүний зан төлвийг Айзенкийн тестээр судалсан бөгөөд зан төлөвийн хувьд нейротик буюу тогтворгүй шинж, гадагшаагаа чиглэсэн буюу экстраверт шинж, темпераментийн хувьд холерик шинж давамгайлсан байна.
• Үр нөлөө гэсэн хэсэгт асуулга, ажиглалт, ганцаарчилсан ярилцлага, фокус бүлгийн ярилцлага, кейс судалгаа зэрэг багтаж байгаа бөгөөд эдгээрээс дүгнэх гол зүйл бол анимэ үзэгчид нь ихэвчлэн ганцаардмал, ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байсан, хүмүүстэй харилцах тал дээр дутуу дулимаг байна. Анимийн гол үүрэг нь тэдний бие биетэйгээ танилцан нөхөрлөж өөрийгөө нээх орчинг нь бүрдүүлэх гүүр нь болоход оршино.
Таамаглал шалгах:
1. Таамаглал 1 -ийн хувьд “Анимэ нь өсвөр болон залуу үеийнхэнд аливаа зүйлийг хийх сэдэл өгч байгаа хэдий ч асуудлаа шийдвэрлэх хэмжээнд хүртэл нь нөлөөлж чадахгүй байна” ганцаарчилсан ярилцлага, фокус бүлгийн ярилцлага, кейс судалгаа, ажиглалт зэргээс харахад батлагдаж байна. Өөрөөр хэлбэл анимийн хүчтэй нөлөөлөлд үзэгчид автдаг хэдий ч тэр болгон өөртөө дадал хэвшил болгоод авсан сайн сайхан зүйл байхгүй байна. Ихэвчлэн цагийг үр ашиггүй зарцуулж байгаа байдал ажиглагдсан.
2. Таамаглал 2 -ийн хувьд “Анимэ үзэгчид нь бие хүний зан төлөвийн хувьд тогтворгүй, интроверт хэв шинжтэй, меланхолик темперамент илүү голдуу байна” Г. И. Айзенкын бие хүний зан төлөвийн тестийн үр дүнгээр няцаагдаж байна. Энэхүү аргын харуулж байгаагаар анимэ үзэгчид нь зан төлөвийн хувьд тогтворгүй, экстраверт хэв шинжтэй, темпераментийн хувьд холерик шинж давамгайлсан байна.
3. Таамаглал 3 -ийн хувьд “Анимэ үзэгчид нь анимэ-аас буруу үлгэр дуурайлал авдаг” Ганцаарчилсан ярилцлага, фокус бүлгийн ярилцлага, кейс судалгаа зэргийн үр дүнгээр, анимэ үзэгчид нь өөрсдийгөө хувь хүний хувьд бусад хүмүүстэй харьцуулбал илүү хөгжсөн, амьдралд арай өөрөөр ханддаг гэсэн байдлаар гарсан хэдий ч ажиглалтын явцад тэдний энэ өөр байдал нь сөрөг хэмээн үзэж байна. Учир нь тэдний харилцаанд хараалын үг давамгайлж, хэт өөрийнхөө байх гэсэн хүсэлдээ автсан хэмээн ажиглагдсан бөгөөд тэд өөрсдийгөө анимэ үздэг хүмүүсээс бусад хүмүүстэй харьцуулдаггүй нь харагдсан. Дүгнэвэл анимэ үзэгчид хэдий өөрсдийгөө анимаас эерэг нөлөөлөл авсан, үүгээрээ дамжуулж хөгжиж байгаа хэмээн боддог ч анимэ үздэггүй хүмүүсд энэ нь сөрөг байдлаар ажиглагдана.
Зөвлөмж:
Бид энэхүү судалгаагаар анимэ үзэгчдийн бие хүний зан төлөвийг анимэтай нь холбон авч үзэхийг зорилоо. Үүгээрээ бид анимэ болон анимэ үзэгч хэмээх сонирхолтой судалгааны талбар байдгыг илрүүлж дараа дараачийн судалгааны ажилд тус дэм болно хэмээн найдаж байна. Энэхүү сэдвийг лавшруулан судлах гэж буй судлаачдад зөвлөхөд анимэ үзэгчдийн сэтгэл зүйн онцлогийг өөртөө итгэлтэй байдал, өөрийгөө илэрхийлэх байдал зэргээр нарийвчлан судалснаар анимэ болон анимэ үзэгчдийн хоорондох холбоог илүү сайн гаргаж ирэх болно.

Ном зүй:
1. Нарантуяа Д. Судалгааны арга зүй чанарын арга. УБ., 2015
2. Отгоннасан В. Социологийн судалгааны үндсэн аргууд. УБ., 2005
3. Пүрэв Ц. Чанарын судалгаа: Дүрслэхүй, Тайлбарлахуй, Ойлгохуй. УБ., 2012
4. Сарантуяа Г. Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд. УБ., 2015

Гадаад хэл дээрх эх сурвалж:
1. Kelly Chandler-Olcott, Donna Mahar. Adolescents' anime-inspired "fanfictions": An exploration of Multiliteracies. Journal of Adolescent & Adult Literacy, Vol. 46, No. 7 (Apr., 2003), pp. 556-566
2. Paul Talcott. Japanese Visial Culture: Explorations in the World of Manga and Anime. Armok, NY, & London: M. E. Sharpe. ISBN 978-0-7656-1602-9, paper. Mark MacWilliams. 2008
3. Shunyao Yu. Japanese Anime and Woman's Gender-Role Changing. Master's Thesis, Intercultural Communication, Department of Communication, University of Jyväskylä. March 2015
4. Stephen B. Withey, Ronald P. Abeles. Television and Social Behavior: Beyond Violence and Children / A Report of the Committee on Television and Social Behavior, Social Science Research Council (Routledge Library Editions: Television), p.29 2013

Интернет эх сурвалж:
1. http://anime.about.com/b/2007/10/16/what-do-you-think-is-anime-a-bad-influence.htm
2. http://cejocokimberly.blogspot.com/2013/07/blogpost-1-introduction-to-anime.html
3. http://cejocokimberly.blogspot.com/2013/07/blogpost-2-introduction-of-otaku.html
4. http://cejocokimberly.blogspot.com/2013/07/blogpost-3-genres-of-anime.html
5. http://cejocokimberly.blogspot.com/2013/07/blogpost-3-anime-addiction-its-causes.html
6. http://cejocokimberly.blogspot.com/2013/07/blogpost-5-psychological-effects-of.html
7. http://cejocokimberly.blogspot.com/2013/07/blogpost-6-why-do-people-loves-anime-so.html
8. http://salongcaykyrt.blogspot.com/
9. http://anime.about.com/od/animeprimer/a/What-Is-Anime.htm
10. http://anime.about.com/od/animebasicsfaqs/f/anime101c.htm
11. http://anime.about.com/od/parentsguidetoanime/a/pg_kidswatch.htm
12. http://anime.about.com/od/animebasicsfaqs/fl/When-is-an-anime-not-an-anime.htm
13. http://anime.about.com/od/animeprimer/a/The-Anime-Dubbing-Process.htm
14. http://www.animenewsnetwork.com/news/2009-12-17/2-oklahoma-students-to-be-disciplined-for-death-note
15. http://www.animenewsnetwork.com/encyclopedia/ratings-anime.php?top50=best_bayesian ),
16. http://www.caak.mn/view/8250777/

Similar Documents

Premium Essay

The Effects of Anime Addiction to Students

...THE EFFECTS OF ANIME ADDICTION TO STUDENTS Thesis Statement: There are negative and positive effects that may result from Anime addiction. Introduction Anime is a style of animation in Japan which it can lead into addiction. Nowadays, anime addiction is very rampant especially among students. People with obsessive interest in anime are called otaku. I. Anime II. The negative effects of Anime Addiction to students A. Academic B. Health C. Behavior III. The positive effects of Anime Addiction to students A. Increased Social Interaction B. Interest in arts C. Interest in Japanese Language and Culture D. Relieves Problem E. Influence their English Vocabulary Conclusion Anime Addiction is affecting the academic, health, and behavior of the students. Their parents don’t like their child watching anime, because they can’t focus in their studies. But it depends on the child that he will balance his study and the anime or not. References INTRODUCTION Anime is a style of animation in Japan, heavily influenced by the Manga (Japan comic) and typically featuring characters with large eyes, big hair, exaggerated facial expression and it is classified according to its genre. Nowadays, anime addiction is very rampant especially among students. People with obsessive interest in anime are called, otaku (Ninai, 2011). This study aims to answer this following question: 1. Why is anime addiction? 2. What are the negative effects of anime addiction to students...

Words: 3895 - Pages: 16

Premium Essay

Will Do Next Time

...solely for classroom use with A First Look At Communication Theory provided such reproductions bear copyright notice, but may not be reproduced in  any other form or for any other purpose without the prior written consent of The McGraw­Hill Companies, Inc., including, but not limited to, in any  network or other electronic storage or transmission, or broadcast for distance learning. PREFACE Rationale We agreed to produce the instructor’s manual for the sixth edition of A First Look at Communication Theory because it’s a first-rate book and because we enjoy talking and writing about pedagogy. Yet when we recall the discussions we’ve had with colleagues about instructor’s manuals over the years, two unnerving comments stick with us: “I don’t find them much help”; and (even worse) “I never look at them.” And, if the truth be told, we were often the people making such points! With these statements in mind, we have done some serious soul-searching about the texts that so many teachers—ourselves included—frequently malign or ignore. As we have considered our quandary, we have come face-to-face with the central paradox that characterizes the genre: Teaching manuals tend to be distant, mechanical, impersonal, and lifeless, when in fact good teaching is immediate, flexible, personal, and lively. In this manual, therefore, we have attempted to communicate to fellow teachers...

Words: 159106 - Pages: 637

Free Essay

Art and Story Proceedings 2004

...Proceeding for the School of Visual Arts Eighteenth Annual National Conference on Liberal Arts and the Education of Artists: Art and Story CONTENTS SECTION ONE: Marcel’s Studio Visit with Elstir……………………………………………………….. David Carrier SECTION TWO: Film and Video Narrative Brief Narrative on Film-The Case of John Updike……………………………………. Thomas P. Adler With a Pen of Light …………………………………………………………………… Michael Fink Media and the Message: Does Media Shape or Serve the Story: Visual Storytelling and New Media ……………………………………………………. June Bisantz Evans Visual Literacy: The Language of Cultural Signifiers…………………………………. Tammy Knipp SECTION THREE: Narrative and Fine Art Beyond Illustration: Visual Narrative Strategies in Picasso’s Celestina Prints………… Susan J. Baker and William Novak Narrative, Allegory, and Commentary in Emil Nolde’s Legend: St. Mary of Egypt…… William B. Sieger A Narrative of Belonging: The Art of Beauford Delaney and Glenn Ligon…………… Catherine St. John Art and Narrative Under the Third Reich ……………………………………………… Ashley Labrie 28 15 1 22 25 27 36 43 51 Hopper Stories in an Imaginary Museum……………………………………………. Joseph Stanton SECTION FOUR: Photography and Narrative Black & White: Two Worlds/Two Distinct Stories……………………………………….. Elaine A. King Relinquishing His Own Story: Abandonment and Appropriation in the Edward Weston Narrative………………………………………………………………………….. David Peeler Narrative Stretegies in the Worlds of Jean Le Gac and Sophe Calle…………………….. Stefanie Rentsch...

Words: 117240 - Pages: 469

Premium Essay

Strategy

...Acclaim for THE LEAN STARTUP Acclaim for THE LEAN STARTUP “The Lean Startup isn’t just about how to create a more successful entrepreneurial business; it’s about what we can learn from those businesses to improve virtually everything we do. I imagine Lean Startup principles applied to government programs, to health care, and to solving the world’s great problems. It’s ultimately an answer to the question How can we learn more quickly what works and discard what doesn’t?” —Tim O’Reilly, CEO, O’Reilly Media “Eric Ries unravels the mysteries of entrepreneurship and reveals that magic and genius are not the necessary ingredients for success but instead proposes a scienti c process that can be learned and replicated. Whether you are a startup entrepreneur or corporate entrepreneur, there are important lessons here for you on your quest toward the new and unknown.” —Tim Brown, CEO, IDEO “The road map for innovation for the twenty-first century. The ideas in The Lean Startup will help create the next industrial revolution.” —Steve Blank, lecturer, Stanford University, UC Berkeley Hass Business School “Every founding team should stop for forty-eight hours and read The Lean Startup. Seriously, stop and read this book now.” —Scott Case, CEO, Startup America Partnership “The key lesson of this book is that startups happen in the present —that messy place between the past and the future where nothing happens according to PowerPoint. Ries’s ‘read and react’ approach to this sport, his...

Words: 86508 - Pages: 347

Premium Essay

The Lean Start Up

...Acclaim for THE LEAN STARTUP “The Lean Startup isn’t just about how to create a more successful entrepreneurial business; it’s about what we can learn from those businesses to improve virtually everything we do. I imagine Lean Startup principles applied to government programs, to health care, and to solving the world’s great problems. It’s ultimately an answer to the question How can we learn more quickly what works and discard what doesn’t?” —Tim O’Reilly, CEO, O’Reilly Media “Eric Ries unravels the mysteries of entrepreneurship and reveals that magic and genius are not the necessary ingredients for success but instead proposes a scientific process that can be learned and replicated. Whether you are a startup entrepreneur or corporate entrepreneur, there are important lessons here for you on your quest toward the new and unknown.” —Tim Brown, CEO, IDEO “The road map for innovation for the twenty-first century. The ideas in The Lean Startup will help create the next industrial revolution.” —Steve Blank, lecturer, Stanford University, UC Berkeley Hass Business School “Every founding team should stop for forty-eight hours and read The Lean Startup. Seriously, stop and read this book now.” —Scott Case, CEO, Startup America Partnership “The key lesson of this book is that startups happen in the present—that messy place between the past and the future where nothing happens according to PowerPoint. Ries’s ‘read and react’ approach to this sport, his relentless focus on validated...

Words: 84997 - Pages: 340

Free Essay

Organizational Behaviour

...An Introduction to Organisational Behaviour for Managers and Engineers This page intentionally left blank An Introduction to Organisational Behaviour for Managers and Engineers A Group and Multicultural Approach First Edition Duncan Kitchin AMSTERDAM  BOSTON  HEIDELBERG  LONDON  NEW YORK  OXFORD PARIS  SAN DIEGO  SAN FRANCISCO  SINGAPORE  SYDNEY  TOKYO Butterworth-Heinemann is an imprint of Elsevier Butterworth-Heinemann is an imprint of Elsevier 30 Corporate Drive, Suite 400, Burlington, MA 01803, USA Linacre House, Jordan Hill, Oxford OX2 8DP, UK First edition 2010 Copyright Ó 2010 Duncan Kitchin. Published by Elsevier Ltd. All rights reserved. The right of Duncan Kitchin to be identified as the author of this work has been asserted in accordance with the Copyright, Designs and Patents Act 1988. No part of this publication may be reproduced, stored in a retrieval system, or transmitted in any form or by any means, electronic, mechanical, photocopying, recording, or otherwise, without the prior written permission of the publisher. Permissions may be sought directly from Elsevier’s Science & Technology Rights Department in Oxford, UK: phone: (þ44) 1865 843830, fax: (þ44) 1865 853333, E-mail: permissions@elsevier. com. You may also complete your request online via the Elsevier homepage (http://elsevier.com), by selecting ‘‘Support & Contact’’ then ‘‘Copyright and Permission’’ and then ‘‘Obtaining Permissions.’’ British Library Cataloguing in Publication...

Words: 91601 - Pages: 367

Premium Essay

Rgthtfhyjugkihlololigkydh

...Table of Contents Title Page Copyright Page Dedication Introduction Chapter 1 - Priming Chapter 2 - Confabulation Chapter 3 - Confirmation Bias Chapter 4 - Hindsight Bias Chapter 5 - The Texas Sharpshooter Fallacy Chapter 6 - Procrastination Chapter 7 - Normalcy Bias Chapter 8 - Introspection Chapter 9 - The Availability Heuristic Chapter 10 - The Bystander Effect Chapter 11 - The Dunning-Kruger Effect Chapter 12 - Apophenia Chapter 13 - Brand Loyalty Chapter 14 - The Argument from Authority Chapter 15 - The Argument from Ignorance Chapter 16 - The Straw Man Fallacy Chapter 17 - The Ad Hominem Fallacy Chapter 18 - The Just-World Fallacy Chapter 19 - The Public Goods Game Chapter 20 - The Ultimatum Game Chapter 21 - Subjective Validation Chapter 22 - Cult Indoctrination Chapter 23 - Groupthink Chapter 24 - Supernormal Releasers Chapter 25 - The Affect Heuristic Chapter 26 - Dunbar’s Number Chapter 27 - Selling Out Chapter 28 - Self-Serving Bias Chapter 29 - The Spotlight Effect Chapter 30 - The Third Person Effect Chapter 31 - Catharsis Chapter 32 - The Misinformation Effect Chapter 33 - Conformity Chapter 34 - Extinction Burst Chapter 35 - Social Loafing Chapter 36 - The Illusion of Transparency Chapter 37 - Learned Helplessness Chapter 38 - Embodied Cognition Chapter 39 - The Anchoring Effect Chapter 40 - Attention Chapter 41 - Self-Handicapping Chapter 42 - Self-Fulfilling Prophecies Chapter 43 - The Moment Chapter 44 - Consistency...

Words: 84394 - Pages: 338

Premium Essay

Philosophy and Design

...Philosophy and Design Pieter E. Vermaas • Peter Kroes Andrew Light • Steven A. Moore Philosophy and Design From Engineering to Architecture Pieter E. Vermaas Delft University of Technology Delft the Netherlands Andrew Light University of Washington Seattle USA Peter Kroes Delft University of Technology Delft the Netherlands Steven A. Moore University of Texas Austin USA ISBN 978-1-4020-6590-3 e-ISBN 978-1-4020-6591-0 Library of Congress Control Number: 2007937486 © 2008 Springer Science + Business Media B.V. No part of this work may be reproduced, stored in a retrieval system, or transmitted in any form or by any means, electronic, mechanical, photocopying, microfilming, recording or otherwise, without written permission from the Publisher, with the exception of any material supplied specifically for the purpose of being entered and executed on a computer system, for exclusive use by the purchaser of the work. Printed on acid-free paper. 9 8 7 6 5 4 3 2 1 springer.com Contents List of Contributors . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Design in Engineering and Architecture: Towards an Integrated Philosophical Understanding . . . . . . . . . . . . . . . . . Peter Kroes, Andrew Light, Steven A. Moore, and Pieter E. Vermaas Part I Engineering Design ix 1 Design, Use, and the Physical and Intentional Aspects of Technical Artifacts. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ...

Words: 165744 - Pages: 663